“БИ ӨӨРӨӨ ӨӨРИЙНХӨӨ АЗ ЖАРГАЛЫГ ТҮЛХСЭН АЗГҮЙ БАС ТЭНЭГ ЭМЭГТЭЙ…” ҮРГЭЛЖЛЭЛ
“БИ ӨӨРӨӨ ӨӨРИЙНХӨӨ АЗ ЖАРГАЛЫГ ТҮЛХСЭН АЗГҮЙ БАС ТЭНЭГ ЭМЭГТЭЙ…” ҮРГЭЛЖЛЭЛ
Өмнө гараад явахдаа шууд л уйлаад найзууд дээрээ очоод л баахан уйлна шөнөдөө шалтаг хайж нөхөрлүүгээ элдэв мсж бичиж залгаад л үсрээд л 7 хоноод эвлэрээд буцаад очиж байсан. Энэ удаа тэгсэнгүй би нэг л бүх зүйлээ бүтээчихсэн хүн шиг эрх чөлөөтэй болсон хүн шиг санагдаад нэг уужуу явсаар найзындаа ирлээ. Найз маань ч одоо сал сал гэж зөвлөсөн. Найзындаа хоночихоод маргааш нь гадуур ажил хөөцөлдөөд явж байтал ээж нь залгаж байна – за охин минь юу болвоо яагаад явчихав – бас л хэрүүл маргаан болоод оо одоо болийдоо – заза гээд таслачихав. За тэгээд надруу ээжээс нь доромжилсон хараасан бухимдсан хориод мсж ирлээ. Би үнэхээр голдоо ортол гомдож бүүр сэтгэлээ нэг тийш болгосон гэрийнхэндээ хэлээгүй байсан ч хэлж одоо л яг сална гэсээр гэрийнхэн ч салсан гэдэгт эвлэрэв. За ингээд би хамаатныхаа байранд ганцаараа амьдарч мэргэжлийн ажил ч тасрахгүй гарч ирсээр завгүй явсаар сар өнгөрөв. Ажлууд ч дуусч хэд хоног гэртээ ганцаараа байхдаа элдэв юм бодож нөхрөө санаад хэдэн өдөр уйлав. Болсон явдалд харамсаж тэр үед яах гэж яваваа гэж харамсаад нөхөрлүүгээ өөрийн мэдэлгүй баахан гуйсан мсж бичиж хариу ирэхгүй байхаар нь баахан залгав. Таг чиг надад нүүр өгсөнгүй.
Ингээд л бүх зүйл нэгэнт өнгөрчдээ гэж итгээд Хятадруу киноны 3 сарын ажилтай гэрээ хийчихэв. Нөхөрлүүгээ явахаас 7 хоногийн өмнө би хол явах гэж байгаа нилээн удна ганц уулзахгүй юм уу гээд мсж бичтэл хариу ирсэнгүй. Ахиж би бичээгүй 4 хоног өнгөрлөө мсж ирэв. Хаашаа явах гэж байгаан өнөөдөр уулзий гэсэн байлаа. Би бөөн баяр за гээд хаягаа хэлээд дуудчихав. Ирэхэд нь сөгдөөд ч хамаагүй эвлэрий гэж гуйнадаа намайг ч бас зөндөө санасан байхдаа гэж бодсоор байтал хүрээд ирэв. Орж ирээд юу ч болоогүй юм шиг удаан уулзаагүй найзтайгаа ярьж байгаа юм шиг л ойр зуурын юм асуугаад хөндий хэвээрээ байна. Олон жилээр гадагшаа явах талаар хөөцөлдөж байгаа гэнэ би анзаараад л байлаа ирээдүйн төлөвлөгөөндөө намайг багтааж уу гээд гэтэл үгүй байна шүү. Би ээжид чинь гомдсон гэж хэлээд уйлав тоосонгүй. Эргэж нийлэх талаар огт ярихгүй байна шүү. Тэгэхээр нь би ч бас эвлэрэх тухай бодохоо больчихлоо. Иймэрхүү найзууд шиг харилцаатай өнгөрөөв маргааш нөгөөдөр нь надад гадуур хамт явж явах бэлтгэл хийхэд минь тусалсан. За ингээд л би явах боллоо. Мсж ирэв -Сайн яваарай хайртай шүү… Би шууд л уйлчихсан. Урагшаа явж байгаадаа харамсах ч шиг.
Гэхдээ л явахаас өөр арга байгаагүй. Очих газраа очлоо очингуутаа л нөхрөөс чат ирэхийг хүлээгээстэй хааяа нэг оройд сайхан амраарай гээд бичнэ. Тэгээд л тоож чат нтр бичихгүй байхаар нь би бас л горьдлого тасарсан. Ингээд бараг 10 хоног өнгөрч байтал хамт явсан нэг жүжигчин залуу маань надруу чат бичдэг болов надад дурласан гэнэ. Орой болгон гоё сайхан үгтэй чат бичээд л… Царайлаг өндөр гоё хоолойтой авъяастай бас хамт олон дундаа маш нэр хүндтэй эрэгтэйчүүд нь бүгд хүндэлдэг эмэгтэйчүүд нь бүгд гоё залуу гэж ярьцгаадаг байсан болохоор би татгалзалгүй чатладаг байлаа.. Нилээн хэд хоног чатлаад оройд ажлын бус цагаар уулздаг болов. Сүүлдээ бүр зургийн талбай дээр хамт суугаад юм ярьдаг болсон. Гэхдээ би тэр хүнээс өнгөрсөн амьдралаа юуг нь ч нуугаагүй бүгдийг нь яриад надад найдалтгүй шүү. Би чамтай дотносохгүй чамд тохирохгүй гэж хэлсэн ч чи л миний эхнэр болох хүн шиг санагдаад байна. Би чамаас холдож чадахгүй чи надаас яажч зугтсан би чамаас холдохгүй гэдэг байлаа. Хамт олон маань чамд үнэхээр дурлачихсан байна гээд л… Надад ч энэ хэлээд байгаа гоё сайхан үг амлалтууд нь үнэн санагдаж үнэндээ ийм л хайр халамжийг хүсдэг байсан болохоор сүүлдээ бүүр дасчихав.
За тэгээд албан ёсоор үерхэж эхэллээ. Нэг буудалд байрладаг байсан болохоор хааяа хамт хонодог ч болов. Тэгж байтал нөхөрөөс нэг өдөр чат ирлээ. Би чамайг хүлээж байгаа шүү… Би намайг хүлээх хэрэггүй ээ гээд биччихсэн. Би үнэхээр энэ үед шинэ хайр дурлалдаа умбачихсан жаргалтай байсан. Яг л миний нөхрөөсөө хүсдэг байсан бүх зүйл байсан тэр хүнд. Ингээд хоёр сар өнгөрч бид хугацаанаасаа өмнө Монголд ирлээ. Ирээд нөхөртэйгөө уулзаж үлдсэн эд хогшил хувцасаа авах шаардлага гарав. Уулзаад надаас асуусан – чи яасан өөр хүнтэй болчихсон юм уу? Би шууд хэлж чадаагүй ээ. – харьцаж байгаа хүн байгаа. Цаашдаа яахаа шийдээгүй байгаа. Хоёуулаа одоо бүтэхгүй ээ. Уучлаарай гээд хэлчихэв. За ингээд би түрээслэх байраа ч олов сарын дараа дахиад Хятад явж магадгүй гэж байсан болохоор ганцхан сар түрээслэх байранд оров. Шинэ найз залуу маань өдөр болгон ирнэ. Хааяа бас таалагдахгүй зан гаргахаар нь би уурлана. Шууд л уучлалт гуйгаал тэврээд л тайвшруулдаг байв. Сар өнгөрлөө урагшаа явах ажил ч худлаа болов. Байрнаасаа гарах болж өөр миний боломжинд таарсан байр олддоггүйээ. Шинэ найз залуу маань манайд очоод байр олтлоо байчаач гээд байхаар нь өөр арга байгаагүй тул оччихсон.
Ингээд шинэхэн хадмууд маань хүлээж авав. Өмнө нь нэг уулзаж танилцсан л даа. Их л найрсагаар хүлээж аваад сайхан байв. Хэдхээн хоноод бид хоёр найзуудтайгаа жүжиг аваад манай нутагруу явлаа. Би өмнөх нөхрөөсөө салаад жил ч болоогүй байж ахиад найз залуу гээд гэртээ дагуулж очино гэхээс санаа зовж байсан ч одоо энэ хүнтэй л гэрлэх юм чинь гэж зориглоод гэрийнхэндээ танилцуулав. Манай ээж ч их л найрсагааг хүлээж авлаа. Харин эгч маань маш их уурласан ийм хурдан өөр юм дагуулж ирлээ гээд халдаагаагүй. Найз залууу маань тэрийг тоохгүй хайр нь зохицуулнаа эгчид өөрийгөө зөвшөөрүүлнэ л гэдэг байсан. Тэгээд тоглолтоо ч дуусаад хотод хадмынд ирлээ би жирэмсэн болжээ сар гарантай. Бүгд л бөөн баяр найз залуу маань бүр ч илүү халамжлаад л… Би ч сайн бэр байхын тулд өглөө босоод тэр том гэрийг ганцаараа цэвэрлэнэ өдрийн хоёр хоол хийнэ гэсээр өдөр өнгөрдөг байв. Ингээд цагаан сар дөхлөө. Энэ жилдээ би ээж дээрээ ганцаараа очоод ирье гээд би нутаг явах болов. Явахын өмнөх орой хадам ээж чухал юм ярихаар дуудлаа – за миний охин бид нар христын шашинтай. Чи очоод гэрийнхэнтэйгээ ярилцаарай. Энэ шашин Бөө ламтай харшилдаг чи манай бэр болж байгаа болохоор заавал энэ шашинд орно хүүхэд төрөөд бас энэ шашинаар явна. Гол нь энэ шашины хүмүүс өөр шашны хүмүүстэй хамт амьдарч болохгүй гээд баахан болохгүй гэсэн юм ярив.
Би бүүр шоконд ороод нөхөртөө уурлав эрт хэлэхгүй яасан юм тэгсэн бол чамтай өдий хүртэл явахгүй байсан гэтэл хайр нь зохицуулнаа. Чи очоод ээжтэй ярилц. Гэхдээ би энэ шашнаасаа урвахгүй гэлээ. Би ч гэртээ ирэв ээждээ хэлтэл бас л надтай адилхан хүлээж авав. Гайхаад ийм юм байдаг л юм байхдаа. За би нөхөртэй чинь өөртэй нь ярилцъя гэсэн. Би нөхөртөө ээжийн хэлсэнийг хэлээд ээждээ ингэсэн гэж байна гээд хэлээрэй тэгээд юу гэхнүү яриарай гэтэл за л гэсэн. Тэгээд манай ээжтэй ярина гэчээд ярихгүй 2 3 хонолоо. Ээж надаас өдөр болгон асуугаад л … Би өдөр болгон уурлаж чат бичээд л ер нь салсан дээр юм байна энээ тэрээ гээд зөндөө юм бичсэн гэтэл сүүлдээ нөхөр маань би завгүй байна гээд утсаа асаахаа болив. Чат бичихээр завгүй байна би өөрө бичнээ л гэдэг тэгээд л таг. Сүүлдээ манай ээж өөрөө залгаж ярив гэтэл ээжийн өөдөөс охиноос чинь салнаа гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш таг болчихсон би л баахан юм бичнэ. Хүүхдээ яах юм гээд л. Би хүүхдэдээ хариуцлага хүлээнээ л гэдэг. Тэгж явсаар хоёр сар өнгөрч бүр миний хамаг эд хогшилийг минь хэлэхгүй явуулчихсан байв. Ингээд л би хоёр дахь нөхрөөсөө хүүхэдтэй болоод хаягдсан азгүй эмэгтэй болж хувирсандаа. Одоо 5 сартай жирэмсэн. Үрээ хурдхан харахыг тэсэн ядан хүлээж л суунадаа. Эцэст нь хэлэхэд нь анхны нөхөр маань сүүлийн үед надруу чат бичдэг болоод байгаа би болсон явдлаа бүгдийг нь хэлчихсэн. Гэхдээ надтай нийлэх бодол байхгүй байгаа гэсэн. Зүгээр л надад сэтгэлийн дэм өгдөг…