“БИ ЭНГИЙН Л НЭГ АЛБА ХААГЧИЙН ЭХНЭР…” БОДИТ АМЬДРАЛААС

“БИ ЭНГИЙН Л НЭГ АЛБА ХААГЧИЙН ЭХНЭР…” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно

Гэрийн бараа хардаггүй энгийн нэг төсвийн ажилчин онцгой байдлын албаны алба хаагчийн гэргий болоод долоон жил өнгөрчээ. Юуны түрүүнд хань минь олж уншвал уучлаарай гэж хэлье. Гэхдээ бараг уншихгүй, захиа уншиж уйлж, инээж, баярлаж гуниж суудаг над шиг төрлийн хүн биш, уншаад ч хэрэггүй оодорчихно. Нөхрийнхөө ажлыг үргэлж дэмжиж ойлгодог гэргий биш ээ би. Koвид гараад ч тэр юмуу нөхөрөө харахаар л бахархаад өрөвдөөд байнаа. Анх дэлгүүрт сорочикон цамц нүдний шил чихэвч зүүсэн нөхөрөө хараад энэ одоо хөдөө байдаг юм байж юун ч ганган юмбэ дээ гэж бодож байлаа. Нээх тэнэг хүн шүүмжилсэн бодол.

Тэр минь дэд ахлагч цолтой байхад нь ямар гоё дуулдаг юм бэ гэж бодоод л дуралчихсан мангар бацаанаас хань болтлоо дэвшсэн хүн байнаа би нь. Ажилчны ангиас оюутан болж оюутнаас ажилчин болсон он жилүүдэд гэртээ байдаггүй халамж тавьдаггүй, миний төлөө биш гээд үглэж өгөхөд одоо ханиа нэгхэн жил хүлээчих дараа жил гайгүй болно гээд л жил жилээр хүлээлэгсэн миний хань. Одоо бол би яршиг зүгээр шал худлаа тэтгэвэрт гарахыг чинь хүлээнэ гэдэг болсон. Анх хүүхэдтэй болсноо мэдээд ямар санагдсан бэ гэж асуухад сонин л юм билээ гэж тэнэг хариулт өгсөн манай гэрийн төмс. Худлаа хэлчиж болно доо ёстой их баярласан гээд.

Сарнай бариад хүлээхийн оронд сувилагчаар өгч явуулсан нөгөө нэг мэдрэмж 0 төмс. Хотод ихэнх амьдарлаа өнгөрүүлж бүх найз нөхөд гэр бүл минь байхад хөдөө авчирлаа гэж уурлаж байхад зүгээр л үглэхийг минь сонсож өгдөг сайн хань. Эндээс захидал уншиж байгаад аз жаргалаа өөрөө огт хайгаагүй байж би зовж байна гэж боддог гомдоллодог эмэгтэй байсан гэсэн захидлыг уншаад толгойруу ёонк гээд л нэг юм орж ирээд тэрнээс хойш ийм тэнэг байхгүй шүү гэж шийдсэн дахиж нөхөртөө ийм тэнэг юм хэлж гомдоллохгүй шүү гэж шийдсэн. 24/72 хийдэг нэртэй ч 24/48 хийж 48-даа хэзээ ч гэртээ амарч үзээгүй хүн хүчны дутагдалтай хэцүү албаны алба хаагч.

Би бол -Ааа танайх ТҮК-ээс авахуулаад бүгдийг хийдэг биздээ гээд л үглэдэг ааш муутай гэр гийгүүлэгч. Аймгийн гадаа засдаг өндөр ёолкийг заснаа л гэнэ, тусламжийн арваад гэр барина аа л гэнэ, хашаа буднаа, спорт зааланд тоглолт болох юм гэнэ хөшиг татаж өгнөө л гэнэ, зарлалын самбарт зарлал тогтоо гэнээ л гэнэ амралт нэртэй 48 цаг. Хаяаахан гэртээ үзэгдэх аавыгаа харж баярлах миний үрс. Ёстой амар ажил шүү гадаанаа сагс воллейбол тоглоод байж байдаг гэж хамаатны маань хүн хэлэхэд гол зурах шиг уур хүрч билээ цаанаасаа бие бялдрыг нь хөгжүүл гэж даалгавар өгдөг шүү гэж дотороо гомдоллоно гаднаа угаасаа надаас өөр хэн ч мэдэхгүй гэж бодоол инээнэ.

72 цаг амраад гоё байхдаа гэж дүү нь хэлэхэд бас уур минь хүрч билээ юу мэддэг гэж энгэж ярьдаг байнаа гэж бодно. Миний нөхөр нэр муутай онцгойгийн алба хаагч. Одоо гадаа өдөржингөө зогсоод орой улаан хацарласан хөлдүүс юм орж ирээд хүйтэн байна шүү ханиа хөл гар халуу оргиод байх юм гээд л хүүхдүүдээ харж намайг амраана гээд л үзнэ дээ. Хүүхдүүддээ чамдаа kовид хүрэгчих вий дээ гэж байнга санаа зовоостой гэхдээ надад гэртээ ирж л байвал гоё хэхэ. Заза зөндөө их юм нуршчихлаа гол нь гэртээ xалдваp xамгаалалтын дэглэмээ барина шүү бас стресстэхгүй эерэг байгаарай группийнхаа ачаар маш эерэг болж өөрчлөгдсөн эмэгтэй байнаа. Хэцүү албаа хэзээ ч муу хэлж байгаагүй юм шүү миний нөхөр…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!