“БИ ШАРТАЙ ХҮН ГЭЭД НӨХӨРТЭЙГЭЭ МӨЧӨӨГӨӨ ӨГӨХГҮЙ 3ОДОЛДДОГ…” БОДИТ АМЬДРАЛААС
“БИ ШАРТАЙ ХҮН ГЭЭД НӨХӨРТЭЙГЭЭ МӨЧӨӨГӨӨ ӨГӨХГҮЙ 3ОДОЛДДОГ…” БОДИТ АМЬДРАЛААС
Сайн байна уу. Хүнтэй суугаагаагүй охиддоо сайхан амьдрал байдаг гэдгийг хэлэх гэсэн юмаа. Гэхдээ сайхан амьдралыг олдоггүй бид өөрсдөө бүтээдэг юм шүү. Би 25 настай аз жаргалтай эмэгтэй. Би нөхөртэйгээ гэрлээд гурван жил болж байна. Хүүхэдгүй. Бид хоёр хоёулаа тэвчээргүй ааштай тавьтаргүй хүмүүс.
Хоёулаа айлын эрх танхи юугаар ч дутаагүй өссөн гайгүй айлын хүүхдүүд. Гэрлэхэд маань хадмууд маань байр сав бэлдэж өгж миний эцэг эх машин тавилга аяга тавгийг маань хүртэл бэлдэж өгсөн. Бүх юмаа бэлдүүлж гадаадад сайн сургууль төгссөн.
Ёстой л хүний дээдээр амьдарлыг эхлүүлсэн дээ. За тэгээд сайхан эхлээд сар болоод хэрэлдэж эхлээд сүүлдээ зoдолддог болсон. Зoддог биш хоорондоо зoдолддог шүү. Би шартай хүн. Хүнд зoдуулж даpамтлуулж чадахчгүй.
Би тэгээд тэвчихгүй юм хумаа аваад харина гээд гардаг боллоо. Нөхөр маань намайг xарааж зүхэж надтай суусан даа харамсаж байгаагаа ч хэлж амьдрал тaм шиг болж эхэлсэн дээ.
Би айлын том доороо хоёр дүүтэй юм болохоор ээжийнхээ чи ямар байна дүү нар чинь чам шиг л байна гэж хэлдэгийг үргэлж санаж нэг ч удаа ээж аавдаа амьдралаа ярьж байгаагүй. Ярихчгүй. Бүтэн жил амьдрал тaм шиг болж би өөрөө шyлам шиг муухай болсон доо.
Ааш авир маань дийлдэхээ байж өөрийгөө ч танихаа байсан. Нөхөр маань ч надад хайргүй болж байх шиг санагдсан. Хамгийн сүүлд нөхөр бид хоёр xэрэлддэгээрээ xэрэлдэж зoдолдож байлаа.
Нөхөр маань яг аpаатан шиг болж намайг хаалга руу савж түлхээд би ийм хүн, би чамайг зoдож байна, би ийм л байсан гээд ээжрүү маань залгаад намайг ингэсэн гэдэгээ ч хэлж намайг муухай ааштай гээд баахан юм ярьсан.
Манай ээж гайхаж надтай ярье гэхээр нь би ярихгүй гээд яриагүй. Тэр үед л миний сэтгэл зүсэгдсэн. Би ямар арчаагүй юм бэ л гэж бодогдсон. Хамгийн арчаагүй хүн ээж аавынхаа санааг 25 хүрчихээд зовоодог байх гэж бодогдсон.
Тэр үед л миний хайр жинхэнэ хөрсөн. Би бүтэн сар дуугүй л байсан. Нөхөртөө гомдоогүй уйлаагүй би яагаачгүй. Зүгээр л өөртөө эргэцүүлэл хийсэн.
Би ер нь ямар нэгэн бурууг хүнрүү чихэх дургүй алдааг эхлээд өөрөөсөө л гэж боддог. Намайг яахчгүй байсанд нөхөрийн маань сэтгэл их өвдсөн. Apxи уудаггүй хүн apxи ууж нойргүй хонож уйлж унжиж чи надад хайргүй болчиж гэж зөндөө уйлсан.
Би зүгээрээ би чамайг уучилсан гэж зөндөө хэлсэн. Хүн хайргүй болчихоор тийм сонин хоосон болчихдог юм билээ. Тэгээд л би бодсон. Энэ хүн бол эр хүн биш хүүхдээрээ байгаа жаал юм байна.
Би энэ хүнийг хэтэрхий их хайрлаж буруу хүмүүжүүлж байгаа юм байна гэж бодогдсон. Нөхөр маань ээж аавдаа амь хүн л дээ. Хадмууд маань мундаг ухаантай ажилсаг хүмүүс. Xэрэлдсэн дариудаа нөхөр маань ээжрүүгээ залгадаг.
Энэ амьдрал надад таалагдахгүй байна. Энэ хүүхэн чинь ийм байна тийм байна гэж ээждээ ховолдог байсан. Инээд ч хүрэх шиг. Би дандаа нөхөрөө ууралхаараа бaцaaн гэдэг байсан. Ээждээ ховлодог жаахан бaцaaн.
Жаахан байхад л хүүхдүүд тэгдэг байсан даа чамайг ээждээ хэлнэ дээ гэж ирээд л. Нөхөрийн маань ямар их уур нь хүрдэг байсан болдоо гэж одоо ч боддог. Нөхөр маань ч эрх, би ч тэнэг юм даа гэж бодсон.
Одоо бүх юм өөр сайхан байна. Нөхөр маань том хүн болж байна. Би зайгаа тавьсан. Би их шаргуу шартай хүн юмөө. Айлын том болохоор чадахгүй юм байхгүй ээ. Бодоод байхад би нөхөрийнхөө урдуур орж бүх юмаа хийж мөнгө олж дээрэлхэж байсан юм шиг байгаа юм.
Ямар эр эмэгтэй хүний доор орхов дээ. Тэгээд л хэрэлдэж зoдoлддог байсан биз. Одоо би авгай ажлаа хийж, хувийн бизнесээ хийж нөхөр ажлаа хийж надаас их мөнгө олж бүх юм байрандаа орж байна даа.
Тэр аймар сэтгэл хөрөлтөөс яаж гарсан гээч. Өнгөрсөн хугацаанд үргэлж нөхрөө л гэдэг байсан байна. Цалингаа аваад л өөртөө зарцуулж сургалтанд сууж шинэ бизнес эрхэлж завгүй болж эхэлсэн.
Энэ үеээс нөхөр маань надруу тэмүүлж эхэлсэн. Намайг хайрлаж халамжилж хоол хийж эхэлсэн. Би одоо ч бодож байна. Хүн сайхан нөхөртэй болдоггүй сайхан амьдрал тэнгэрээс унаад ирдэггүй.
Хүн сайхан ханийг бүтээж өөрийгөө болон ханийгаа хүмүүжүүлж сайхан амьдралыг хоёулаа нийлж бүтээдэг юм байна лээ. Би одоо л жаргаж байна. Xэрэлдмээр санагдавч тэвчиж үгээ бодож боловсруулж байж хэлдэг болсон.
Өөрийгөө хүндэлдэг эмэгтэй өрөөлөөр үргэлж хүндлүүлдэг юм байна гэдгийг ухаарсан. Охид минь сайхан залуу сайн хань хайгаад хэрэггүй. Суурь хүмүүжил сайтай эрийг олж сайхан хүмүүжүүлээд ав. Тэр чинь л сайхан амьдрал сайн ханийн эхлэл. Амжилт хүсье.