“БИ ЧАМД ХАЙРТАЙ” ӨГҮҮЛЛЭГ
“БИ ЧАМД ХАЙРТАЙ” ӨГҮҮЛЛЭГ
ХАРД БИЛГҮҮН
Магнай, Манлай гэх хоёр найз 10 жилээ тѳгсч оюутны их амьдрал руу орход нэг алхам ойртжээ. Магнай бол нилээн биелэгжүү айлын хүү тул нэг их санаа зовохгүй их сургуульд орчихно оо хэмээн сагсуурах нь бусад ангийн хүүхдүүдэд таалагдахгүй нь мэдээж, харин Манлай хичээлдээ сайн биш ч их сургуульд элсэн суралцахыг л мѳрѳѳдѳнѳ. Магнай ангийн хамгийн хѳѳрхѳн гэж нэрлэгдэх Сарнай гэх охинтой үерхэдэг ба Сарнай бол хичээлдээ маш сайн охин юмсанж. Манлай ч мѳн адил нѳгѳѳ бүлэгийн ангийн охин Намуунаатай үерхэдэг гэдгийг ангийхан нь мэддэг, багш нар ч гадарлана. Магнайд Сарнай хичээл зааж ѳгѳхийг хүсэвч Магнай цааргалан надад хэрэггүй гэж аашлах нь Сарнайг ѳвтгѳнѳ. Сарнай яах учраа олохгүй байв ч түүнийг орхиж чадахгүйгээр дурласан нь илхэн. Ийн ѳдѳр хоног ѳнгѳрсѳѳр элсэлтийн шалгалт дуусч бүгд их сургуульд элсэн орох болов. Яг намар оюутан болоод их сургуульд орохтой зэрэгцэн үүссэн асуудал хайртай хосуудад хүндээр тусав. Магнай маш ууртайгаар бас согтуу Манлайгийнд ирэн дуудан уулзав. -аав намайг хѳѳцѳлдѳн барин их сургуульд оруулсан гэтэл миний байж байгаа би ч яахав Сарнай жирэмсэн болсон гэнэ ээ. Би бүр яахаа мэдэхгүй байна.Чи ойлгож байна уу? новш юм аа.
Сарнай авахуул гэхээр за мэдэхгүй ээ очихоор л уйлаад байх юм. Ээж чинь эмч биздээ чи найздаа тусла гэх нь тэр. Манлай мэлрэн харсанаа би яаж туслах юм бэ? Чи чинь одоо согтуу байгаа юмуу би маргааш Сарнайтай уулзаяа одоо харь гэв. Магнай за чамд найдлаа шүү би одоо юун аав болох чадахгүй тэглээ ч би гадаад ч явж магадгүй. Манай аав ээж ухаан алдаад уначихана биз. Угаасаач тэгээд Сарнай бид хоёр бүтэхгүй биз гэнэ. Манлай гэртээ орон орондоо хэвтэх зуураа Магнайгийн хэлсэн зүйлд бас л итгэж ядна. Маргааш ѳглѳѳ болж Манлай Намуунааг дуудан ѳчигдѳрийн болсон явдалыг хэлээд хоёул Сарнайгийнд очив. Сарнай хоёр найзаа инээмсэглэн угтаад цай аягалан ѳгѳв. Манлай хэсэг ярьж сууснаа одоо яах гэж байна миний найз гэвэл Сарнай мэдчихсэн үү? тийм байх гэж бодсон юм аа. Найз нь бодсон юм алга, бодох ч юмгүй угаасаа авахуулах хугацаа нь ч ѳнгѳрсѳн ээж маань ч мэдсэн эхэндээ их айсан ч одоо зүгээрээ нэгэнт гаргахаар шийдсээн гээд нулимс цийлэгнүүлэн харин Магнайг тийм зан гаргана гэж тѳсѳѳлсѳнч үгүй гээд уйлав. Намуунаа босон Сарнайг аргадан тэврээд. Манлайг гар гээд хаалга руу заав. Манлай ч гаран Магнай руу ярин уулзахаар болов. Магнай товлосон газар ирэн за яаав хѳгшѳѳн Сарнай юу гэж байна гэв. Манлай ямарч байсан гаргана. Ээж нь мэдчихсэн аав нь ч мэдэж байгаа биз тэглээ ч авахуулж болохгүй гэсэн гэнэ, тэхдээ чи яагаад Сарнайтай гэрлэж болохгүй гэж тэглээ ч сайн охин гэвэл
Магнай уурлан ѳѳ за за гаргачихаад чиний хүүхэд гээд урхидах гэж байгаа юм байна л даа тийм юм байхгүй шүү. Би ямартай ч хүлээн зѳвшѳѳрѳхгүй амьдрал яагаач үгүй байхад юун хүүхэд тэглээч ээж, аав нь зѳвшѳѳрч л таараа мѳнгѳтэй айлын хүүхэд гэхээр аргагүй ш дээ гэхэд Манлай уурлан бос ч ирэн Магнайг цохиж унагаад, хэд ѳшиглѳѳд Чи бүр ингэж ярьдаг болсон уу? чам шиг нoвш Сарнайд угаасаа тохирохгүй л дээ. Сарнайг харин боль гэж гэрийхэн нь хорьж байсанг мэдэхийн байна. Нoвш минь хол яваарай гээд яваад ѳгѳв… Энэ явдалаас хойш 6 жилийн дараа бүгд сургуулиа тѳгссѳн бѳгѳѳд Магнай ганцаараа сургуульд сурсан юмгүй тѳгсч чадаагүйн дээр гадаад гараад ажил хийсэн зүйлгүй монголд ирж байх ба Манлай нефтийн компанид инженер, харин Намуун гэртээ хоёр хүүхдээ хардаг ажилтай. Сарнай угаас сурлага сайтай тул нэг жил хүүхдээ тѳрүүлж ѳнжѳѳд хичээлдээ орсон ч тѳвѳггүй тѳгсѳн одоо нэгэн нэр нѳлѳѳтэй компанид мэргэжилтэн хийх ба түүнрүү хайрын захиа, илгээмж илгээх залуучууд олон ч түүний зүрхэнд ганцхан гэрт нь хүлээх жаахан залуул хайрыг нь эзлэх нь тодорхой. Магнайгийн аав ээж хувийн бизнестэй хүмүүс тулдаа л, Магнай арай гудамжинд гарсангүй. Тэрээр Манлайг сурагласаар олж уулзав. Манлай үерхэж дассан найзаа ирэхэд баярлан хүлээн авч урдны явдалыг мартжээ. Магнай ч баярлан хоёул яриа хѳѳрѳѳ болон хэсэг суув.
Манлай Магнайг яах гэж ирсэн гол шалтгааныг мэдэх тул, Сарнай гэртээ байгаа аав ээжтэйгээ амьдарч байгаа. Хүнтэй суугаагүй ээ гэхэд Магнай инээмсэглэн аан тийм үү найз нь үнэндээ нэг бүсгүйтэй цуг гадаад гарсан хамтдаа амьдралаа босгоно гэсэн ч тэр намайг хаячих шиг мэдэхгүй юм даа. Сарнайтай уулзаж болох болов уу? чи найздаа гэвэл Манлай чамтай уулзахгүй л байхдаа цаад чинь ямар ч байсан хүүгээ харах эрхтэй биз дээ гээд ажлын газрыг нь зааж ѳгѳѳд дараа уулзаяа гээд гэртээ урив. Магнай тѳд удалгүй хэд хоногоос ѳѳрийгѳѳ маш их гангалан аавынхаа том жип машиныг унан Сарнайн ажил тарахыг хүлээн зогсов. Нилээн удасны эцэст хаалгаар гарч ирэх бѳгѳѳд Магнай түүнийг хараад дахин дурлах шиг үнэхээр л гайхалтай сайхан эмэгтэй алхаж ѳнгѳрѳв. Магнай уулзах гэж ирсэн ч энэ удаа зориг хүрсэнгүй шууд буцан гэртээ очин Сарнайгийн тухай түүнийг орхисондоо харамсаад ч барашгүй мэт бодогдоно. Ийн нэг ѳдѳр овоо зориг гарган гэрт нь очив. Хонх даран зогсох түүнийг харвал, ганган хувцас ѳмссѳн бас шүрчиг ханхийлгэн, цэцэг барихаа ч мартсангүй. Хаалга нээгдэн жаахан хүү ѳмнѳ зогсох ба ээж гээд дуудав. Магнай хүүг хараад маш их догдловч дуу нь гарсангүй. Сарнай хаалган дээр ирэн нүдээ ёстойл бүлтийтэл хараад хѳмсѳг зангидан чи яах гэж ирээв? ор миний хүү гээд хаалгаа хаах гэтэл Магнай би чамтай уулзмаар байна ярилцмаар байна гэвэл
Сарнай чамтай ярих юм надад байхгүй дахиж битгий ирээрэй гээд хаалга хаах гэж дахин оролдов. Магнай гуйсан хэвээр, Сарнай за яахав маргааш ажил тараад манай сааданд гэв. Магнай баярлах шиг болон хѳѳрѳн гүйхээрээ явна. Маргааш ч болж болзсон газартаа Магнай аль хэдийн ирж ээ. Сарнай нилээн хүлээлгэн гарч ирэв. Магнай мэдээж цэцэг барин түүнд ѳгѳв. Сарнай чи ч мартаагүй хэвээрээ байх шив за тэр ч яахав хүүгээ би чамд яасан ч ѳгѳхгүй шүү гээд уурлав. Магнай чи буруу ойлгож Сарнай намайг уучил олон жил ѳнгѳрч би эхнэргүй чи нѳхѳргүй хоёулаа дундаа хүүтэй биздээ. Хоёулаа эргээд нийлье гэвэл Сарнай инээн чи одоо хүүтэй гэж ярих эрхтэй хүн үү үгүй байх гэв. Магнай үнэхээр нүдэндээ нулимс цийлэгнүүлэн намайг уучлаарай. Сарнай БИ ЧАМД ХАЙРТАЙ гэв. Сарнай чи наад үгээ хэлэх эрхгүй хүн, хүүтэй гэдгээ ч март тэглээч одоо чиний хүү биш дахиж ирэх хэрэггүй шүү гээд цэцэгийг хогийн саванд чулуудан гэртээ оров. Магнай удаан уйлж суусаны эцэст бүх зүйл тэр ѳдѳр дууссаныг ойлгов. Харин Манлай ажлаасаа гэртээ ирэн хайртай хүүхдүүдээ үнсэн. Намуунааг тэврэн БИ ЧАМД ХАЙРТАЙ гэж чихэнд нь шивнэхэд Намуун уруул дээр нь үнсээд БИ ЧАМДАА ХАЙРТАЙ гэж хэлэх нь хоёр хосын аз жаргалтай байгааг илтгэнэ…