“БИ ХЭЗЭЭ Ч ГЭРТ АМЬДРАХГҮЙ…” БОДИТ АМЬДРАЛААС
“БИ ХЭЗЭЭ Ч ГЭРТ АМЬДРАХГҮЙ…” БОДИТ АМЬДРАЛААС
“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно!
Нөхөртэйгээ хамт анх хадмындаа амьдарч байгаад дараа нь нийтийн байр түрээслээд, тэгээд дараа нь хажуу өрөө түрээслэж байгаад охиноо олсон цагаас хашаа хатгаад өөрийн гэсэн газартаа таван ханатай дээрээ цонхтой өргөөнд амьдарч байнаа. Уг нь би хэзээ ч гэрт амьдрахгүй гэж боддог байсан юм. Учир нь хүүхэд байхаасаа л гэр хороололд өссөн л дөө. Харин гэр бүлтэй болоод заавал байранд амьдарна гэж боддог байлаа. Гэтэл хайртай хүнийхээ төлөө зорилго маань өөрчлөгдсөөн. Юуны өмнө шинэхэн аавын паянг бичмээр санагдлаа. Манай хүн их эв хавгүй, хар ажил амьдралын ухаанд сайн хэрнээ нарийн нандин зүйлд маруухан жирийн хөдөөний залуу. Надад хайртай гэж огт хэлж байгаагүй ч хайртай гэдгийг нь надруу харж байгаа харцнаас нь, ажлаа тараад яаран ирж байгаа сэтгэлээс нь, манай гэрийнхэнд хэрхэн хандаж байгаагаас нь харж болдог. Би энэ бүхнээс энэ хүн надад маш их хайртай гэж бат итгэдэг.
Хамгийн анх жирэмсний тeстээр үзээд 2 зураас гарсан орой гоё гэнэтийн бэлэг барьмаар санагдаад үзэгний саванд тeстээ хийлээ. Ажлаа тараад амттай юм бариад орж ирдэг заншлаараа манай хүн орж ирэв. Хажуу өрөө түрээслэдэг байсан үe. Хоолоо халааж өгөх зуураа хайраа нүдээ аньдаа гэж байгаад үзгээ өгөв. Үзэг үү даа! Би үзгээр яах билээ гэж байна. Манай хүн барилгын инжeнер. Гүй яахав дээ. Яваандаа гарын үсэг зурдаг болох ч юм билүү гээд хэлтэл инээснээ тийм ч юм уу гээд үзэгний саваа нээж үзээд хараад л байв. Тест хараад гайхаад шоконд орчлоо доо гэж бодоод юу гэж хэлэхийг нь хүлээлээ. Энэ солиулахгүй бол, дотор нь өөр юм орчихож хайраа гэдэг байгаа. Юу л оров гэж, би хийсэн юм аа мангараа гэж бодсон ч инээд хүрээд гүйэээ хайраа сайн хар л даа. Гэнэтийн бэлэг… Сайн хар гэхэд учиргүй харж сууваа. Хараад л байна. Миний тэсвэр алдаад ёоо хайраа баярлахгүй байгаа юмуу даа гээд урвайж жүжиглэтэл надруу харсанаа -Аан гоё юм байнаа, юу нөгөө эмийн сангийн хайрцгандаа хийчих, хайр нь халуурхаараа сугандаа хийeээ гэж үү Оооо маая гоооднээс….
Халууны шил гэж бодлоо гэж үү дээ. Энэ чинь бидний хүүхэд, би жирэмсэн, энэ бол тест гэж хэлэхэд сая ойлгож намайг тэвэрч аваад хөөх чи жирэмсэлчихэж байгаа юм уу тэ, гоё юм бэ гэж билээ. Жаахан манараа гэхдээ ухаантай л даа миний хайр. Ингээд тэр өдрөөс хойш түмэн бодолд дараастай, ажлаа тарж ирээд л зураг зураад л суучихдаг болов. Шөнө хүртэл унтахгүй хөрвөөгөөд л… Нэг л өглөө нүүнээ хайраа гээд л орж ирэв. Ингээд л энэ хашаандаа ирж билээ. Би сэтгэл санаагаар унаж эхлэв. Байранд биш болохоор би тухтай байхгүй, хүссэн үeдээ усанд орохгүй, ус түлээ гээд л. Манай хүн амралтын өдөр бүрээ хашаандаа алх хадаас мод хөрөөдөж өнжих болов. Ногооны талбай хийж хашаа хатгаж , хар шороо буулгав. Ногоо тарьна гэнээ.Сагсны шийд хийж хажууд нь жижигхэн хүүхдийн сагсны шийд бас тогтоов. Хүүтэй болохоороо хамт тоглоно гэнэ. Хүүхдийн модон ор өөрөө хийгээд лакдаж гэртээ тавив. Хүүгээ унтуулна гэнэ. Энэ их урам зоригыг нь мохоохгүйн тулд би байр гэж гоншгонохоо болив.
Хэзээ ч өртэй амьдарч, насан туршдаа байрны лизинг төлж аз жаргалгүй, сарын төлөлтөө хийхийн төлөө стресстэж амьдахгүй гэж тэр минь хэлэв. Би ч дагалаа. Дараа жил байшин барьж, дотроо халуун хүйтэн усаа шийдэж намайг баярлуулнаа гэв. Би хайрдаа итгэдэг юм өө. Харин хүү гэж бодоод шийд хийгээд байсан охин тээж байгааг маань мэдээд жаахан урам нь хугарч хэсэг гунив. Тэгсхийгээд мартав бололтой өнөөх шийдээ ягаан болгоод будчихав. Байсхийгээд л ягаан юм барьж ирсээр манайх гэр дүүрэн ягаан эд зүйлтэй болов. Ингээд би ээж боллоо. 2019.08.25-нд ээж болов. Нөхөр эмнэлэгт үүдэнд хүлээж миний утасны цэнэг дуустал залгаж төрөх болж байгаа эсэхийг асууж, хамт өвдөх гэж намайг дэмжих гэж хичээсээр төрөв. Охинтой боллоо гэж эмнэлгийн үүдэнд нэртэйгээ хамт урсаж гардаг мэдээг уншаад эмнэлгийн шалан дээр уйлж шууд л хэвтээд өгсөн гэсэн. Эмч нар бос бос гээд тэр хавийн хүмүүс босгосон байна лээ. Охиноо анх харчихаад нэг ч үг хэлээгүй харж харж гарлаа. Гарсан хойноо ийм жижигхэн хүн байдгаа, охинтой болчихлоошдээ ёооё итгэхгүй юм гээд мессеж бичсэн байсан.
Гэртээ гарч ирээд даавуу угаах, хоол цай шөл гээд бүгдийг нөхөр хийж охиноо шөнөжин харж суудаг болов. Хайраа энийг сэрээчих үү. Сэрүүн байлгамаар байх юм гэчихсэн сууж байсан. Аягүй их унтаад байгаа юм гэнээ ккк. Хайраа энийг гэсэн ш дээ хэхэ хүүхдээ. Охиндоо нэр өгөх гэж нууц товчоог дуустал уншсан манай хүн. Сүүлдээ нэр өгөх гэж уншсанаа мартчихсан би чамаас асуухуу? Добу мэргэн Дува сохор хоёр хэнийг хулгайлдаг вэ? Хэн гэдэг хатан бэ гэчихсэн намайгаа шалгаад сууж байсан ккк. Шөнө хэн нэг хүн юм шивнээд, нуруу хүйт даагаад л сэрсэн манай хүн охиныхоо өмнө суучихсан унтаж байгааг нь хараад ганцаараа ярьчихсан ямар хөөрхөн гүнж нь юм бэ, яадаг хөөрхөн гүнж нь юм бэ, аавын хөөрхөн гүнж нь юм бэ гээд ганцаараа ярьчихсан сууж бна. Нөгөө ээж хүүхдийн ягаан дэвтэрийг бүгдийг уншчихсан, миний охин тэдэн сартайдаа шүдтэй болох юм байна, тэдэн сартайдаа сууна гэнээ гээд л байн байн сануулна. Охин хүүхэддээ аав нар амиа тавьдаг гэж үнэн юм шиг ээ.
Уг нь анх хүү байгаасай гээд л хүүтэй болно гээд хүсээд байсан юмсан. Хадмындаа байдаг байхад бид хоёр хэдий хоол унд, тог цахилгаан , интернет төлөх шаардлага гарахгүй ч гарч орохдоо хэлж гарна, орой үдэш тааваараа байж болохгүй, хааяа хөнгөхөн маргахад хүртэл шивнэж маргана, эрхлэж нялуурч чадахгүй, хүссэнээрээ бяцхан тансаглаж чадахгүй гээд би гомдолно тэр бүрийг сонсож байгаад хадам ээж аав хоёрт миний хайр маш сайхан ойлгуулж тусдаа гарч билээ. Аав ээж цаашдаа энэ л хүн миний муу муухайг хаацайлж хайрлаж, хамгаалж намайг гэнэ. Тийм болохоор тусдаа байж хамт байх цагаа амардаг цагаа нэг нэгэндээ гаргахгүй бол энд байгаад байвал бид нар бөөндөө хамт амьдардаг нэг баг шиг санагдаад байнаа, тусдаа гарлаа шүү за гэж хэлж билээ. Тусдаа гаргах дургүй байсан аав ээж ч ойлгоод за өөрсдөө мэддээ л гэсэн. Миний төлөө дандаа зөв шийдвэр гаргана. Үнэхээр баярламаар. Шинэхэн аав, сайн хань, шинэхэн ахлах инжeнэртээ хайртай шүү. Бөртэ бид хоёр нь. Бидний амьдралын баатар минь. Шинэ байшинтай болноо удахгүй гурвуулаа.