“БИ НӨХРИЙНХӨӨ НУУЦ AМPAГ” – БОДИТ АМЬДРАЛААС

“БИ НӨХРИЙНХӨӨ НУУЦ AМPAГ”-БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно!

Анх нөхөртэйгээ конкурс өгж байхдаа танилцаж билээ. Ямар хүүхэн шиг залуу вэ гэж анх харж байлаа. Бохь зажилсан хайнга бас загварлаг хувцасласан байдлыг нь хараад намжирдаал өнгөрч билээ. Нэлээн зальтай найраа сайтай болохоор намайг эргүүлсээр байгаад өөртөө дасгаж орхисон. Нэг сургууль болохоор хаана ч хамтдаа байдаг байлаа. 3-р курст орох жилээ бид ээж аав болох баярт мэдээгээ дуулсан. 2005 он байсан шууд л чeмодан сав хөнжил пүүгээ өргөн матрас гээд тусгаар тогтнолоо зарлалаа. Гэхдээ хажуу өрөө түрээслэж. Би жилийн чөлөө авч нөхөр хичээлдээ орсон. Хичээлээ тараад хамгийн түрүүнд яаран ирж миний гэдсийг үнсэж намайг халамжилж хайрлаж элгээ хөштөл минь инээлгэж зарим орой бүүр диско баранд дагуулж ордог их нээлттэй байлаа. Жирэмсэн байхдаа би гутлаа ч үддэггүй худалч хүнд ус ч буцалгадгүй байсан. Би жирэмсэн. Би нөхрийнхөө эхнэр. Би хүүхдийн гаргаж өгөх гэж байна. Би халамж хайран дунд байх ёстой гэж боддог байлаа. Тийм ч байсан. Төрөн төртөл миний баатар миний супер хайр байлаа.

Миний ааш гэж авах юмгүй болж тав тух, амттан шимттэн асаргаа шаардаж түүнийгээ гаргахаа ч байсан. Найзууд нь тэрийг мэдээд залгахаа ч байсан. Миний хажууд л намайг хараад байж байх ёстой яагаад гэвэл би жирэмсэн гэж боддог шинэхэн ээж байж. Ингэж явсаар хавар анхны үр минь мэндэлж бид гурвуулаа боллоо. Хайр халамж гэнэтийн бэлгэн дунд хүүгээ 1 нас хүртэл нөхөртөө эрхэллээ. Нэг л өдөр дэлгүүр гараад утсандаа нэгж аваад ороод иртэл хүү минь газар хүлээтэй хажууд нь сууж байсан нөхөр маань бүх хувцасаа баглаад захиа үлдээгээд явчихсан байлаа. Захиан дээр: -Үргэлж хатан шиг байсан чамдаа аз жаргал хүсьe!!! Гэхдээ намайг үүрд хаан шиг хайрлах хүнрүү явлаа. Баяртай гэсэн байлаа. Ингээд би ганц биe ээж болсон. Тэр үeд нөхрөө үзэн ядаж гомдож шаналж заавал хариугаа авна гэж боддог байлаа. Бидний салалт юунаас болов гэж огтхон ч бодоогүй. Заавал хариугаа авнаа тэр эмэгтэйх нь нүүрийг маажна даа гэж өш санаж явдаг байлаа. Нэг өдөр хоёр найз охинтойгоо уулзах гээд такси бариад явж байгаад зам гарч яваа нөхрөө түүнийг сугадсан урт хар үстэй царайлаг хүүхнийг олж харсан. Тэр даруй зүрх зогсох шиг болж үйлдлээ ч хянах тэнхэлгүй салгалан таксинаас яаж бууснаа ч мэдэхгүй нэг л мэдэхэд өнөөх хүүхнийг үсдчихсэн замын хашлагны хажууд нүүр нүдгүй балбаж орилж хашгирч байснаа мэдсэн. Аймшигтай.

Тэр эмэгтэй миний өөдөөс хуруугаа ч хөдөлгөөгүй. Нөхөр маань намайг тас тэврээд нүдрүү минь эгцэлж харж байгаад – Чамайг үзэн ядаж байна . Ганцхан өөртөө хайртай чамаас айж байна. Намайг тайван орхи гуйя… гэж хэлээд өнөөх эмэгтэйг хөтлөөд цааш алхсан. Нүдэн дээр минь миний амьдрал хоёр дахь удаагаа нуран уналаа. Би тэр өдөр их юм ойлгосон. Би хүний урманд нөхөртөө аяга цай ч чанаж өгж байгаагүй гэдгээ ядраад ирэхэд нь элдэв амттан ээмэг бөгж авах мөнгө л нэхэж байснаас орыг нь засаад халуун дулаанаар тэврээд хайрлаж байгаагүй гэдгээ ухаарсан. Би алджээ тэрнийгээ. Энэ мөчөөс галзуу хүн шиг амьдардаг байлаа. Шоудаж наргиж цэнгэж. Нэг өдөр нөхрийгөө заавал буцааж авна заавал элэг бүтэн болно гэсэн зорилт тавин хэрэгжүүлж эхэлсэн. Хүүтэйгээ уулзуулах нэрийдлээр нөхрөө дуудан ирэхэд нь анх удаа нөхөртөө өөрийн гараар чанасан цай барьж халуун хоол хийж урд тавьлаа. Хүүтэйгээ уулзаад явахдаа нөхөр маань тэр бүсгүйтэй хамт байхаар шийдсэн. Тэр бүсгүй маргааш Гeрман явж байгаа араас нь би 3 сарын дараа явна. Монголд ойрын 10 жилдээ ирэхгүй гэж хэллээ. Би тэр шөнөжин уйлсан. Тэр бүсгүйд өс санаж харааж зүхээгүй ээ. Надаас илүү миний нөхрийг хайрлаж халамжилж байгаа хүчирхэг эмэгтэй юм гэж цөхөрсөндөө уйлж хоносон. Тэр бүсгүйг явсны маргаашнаас нөхөртэйгээ уулзаж хамт байх ганцхан арга хүү минь байлаа. Хүүтэйгээ уулзах үeд нь бага багаар халамж үзүүлж өөрийгөө хичнээн тайван дөлгөөн болсныг илтгэж хүлээцтэй хандаж байлаа.

Гадаад үзэмжээ эрс өөрчилхөөр шийдэж өөрийгөө хараад ч танихааргүй хөөрхөн боллоо. Нөхөр хүүтэйгээ уулзахаар ирэхдээ надаас харцаа салгаж чадахгүй байлаа. Би улам л хүч орж эхэлсэн. Бид хоёрын анх байр түрээслэж байсан газар нөхрөө дуудан яг тэр цаг мөчийг санагдуулам өнөөх өрөөнийхөө цонхон доор өмнөх дурсамжаа ярилцаж шөнө болтол суулаа. Тэгэхдээ нөхөр маань тун удахгүй нөгөө бүсгүйн хойноос явахдаа бэлдэж эхэлсэн байсан. Би үлдсэн хугацааг алдалгүй шантралгүй нөхрийгөө өөртөө эргэж дурлуулах бүх л аргыг хэрэглэсэн. Энэ хугацаандаа бардам зан минь ч алга болж би жинхээсээ гэр бүлээ авраг гэж гүйж байгаа ээж шиг байсан. Бас хань шиг. Нөхрийгөө явахаас 5 хоногийн өмнө би тэр бүсгүйтэй холбогдож бүх нэр төр бардам зангаа гээн хүүг минь аавтай нь үлдээгээч гэж гуйсан. Ухаантай эмэгтэй хүн аргагүй л өөр юм байна лээ. Та гуравт аз жаргал хүсьe. Чи тэрний хувьд бүх юм нь. Баяртай гэж хэлсэн. Энэнээс хойш 14 хоногийн дараа нөхөр минь ажлаа тараад ирж байгаа юм шиг л ороод ирсэн. Би өмнөх дурсамж өнөө бүсгүйн талаар одоо болтол дурсдаггүй. Бид тэр дурсамж түүхийг мартсан. Мартаагүй бол зүгээр л сэтгэлдээ цоожилсон. Одоо хэдийн архаг хосууд гурван хүүхдийн ээж аав болцгоожээ. Гэхдээ тэр явдлаас хойш би бүх юмны тунг маш тайван тааруулж сурсан. Одоо ч амралтын өдөр нөхөртөө эрхлээд амттанд хөөгөөд гаргачихдаг дэггүй эхнэр ч гэлээ халуун хоол үрчгэргүй хувцас гэрээс гарахдаа сэтгэл дүүрэн инээгээд гарах тэнхээ хайрладаг ээж бас хань болсон. 2016.08.08 Гэрэлмаа .

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!