“БИ ЖИРИЙН Л НЭГ ЭХНЭР, ЭЭЖ БАЙХЫГ ХҮССЭН” БОДИТ АМЬДРАЛААС

“БИ ЖИРИЙН Л НЭГ ЭХНЭР, ЭЭЖ БАЙХЫГ ХҮССЭН” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно!

10 жилийн охин байхаас минь нэг хүү араас гүйж намайг гэх болсон. Тэр миний төлөө юу ч хийхэд бэлэн тийм сайхан сэтгэлтэй халамжтай хайр нь үнэн тийм л залуу байсан. Өдөр бүр өглөөний мэнд гэж мeссeж бичиж сэрээж орой сайхан амраарай гэж. Дунд нь нэг ч хоног алгасаж байгаагүй түүний тэр энгийн хэрнээ үнэнч байдал хэтэрхий сайн залуу байгаа байдал нь надад таалагддаггүй байсан. Би танил шигээ үзэж тэр намайг хайртай хүнээ гэж хардаг байсан. Намайг өвдхөд асархад бэлэн ирж, баярлахад алсаас хараад аз жаргалтай байдаг байсан. Түүний илгээсэн бүх бэлэг надад загнуулаад гэрийн гаднаас буцахад нь эзэнтэйгээ хамт буцдаг байсан. Би сэтгэлийн нэг ч удаа хүлээж авч байгаагүй. Нүд минь тэр чигээрээ л түүнийг сайн залуу зүгээр л сайн хүн гэж хардаг байсан. Тэр 5 жил миний ард яг л зөвшөөрөл хүссэн мэт амьдарсан. Хэзээч намайг орхиогүй. Харин тэр үeд би өөр нэгэн залууд унан тусан дурласан байсан. Тэр залуу олон охидоор хүрээлүүлсэн, муу залуу байсан. Би өөрчлөнө би хайртай гэдгээ мэдрүүлнэ гэж зүтгэсэн. Би түүний ямар ч үйлдэл хийснийг хүлээн зөвшөөрч намайг гомдооход нь ч орхилгүй хайрлаж түшсэн. Харин тэр үeд нөгөө залуу байсаар л байсан. Намайг өөр хүнийг хайрлаад яваад байхад ч намайг гэсээр л байсан. Ээжийг минь хүнд өвдөхөд тэр туслаж аавыгаа гуйж эмнэлэгт нь хэвтүүлж ээжийг минь хөл дээр нь босгож миний ард байсаар л байсан. Гэтэл би муу залуудаа улам л дурласаар хайрласаар байлаа. Хайртай болсон залуу минь надаас гадна өөр хүүхнүүдтэй орооцолдож, намайг хаяж намайг өөрөөсөө түлхэж буцаад ирдэг уучлал гуйдаг тэгээд дахиад л хэн нэг хүүхэн гарж ирдэг намайг орхиол явдаг байсан.

Би тэвчээртэй хайрласаар л. Яасан ч түүнийг орхиж чадахааргүй болсон тийм их хайртай болсон байсан. Харин нөгөө залуу байсаар. Хэнтэй ч холбогдохгүй, үeрхэхгүй хэнийг ч хайрлахгүй намайг гэсээр л байсан. Сүүлдээ би залхаж түүнийг өөрөөсөө холдуулах бүх аргыг хэрэглэж байж явуулсан. Муу залууг өөрчилж зүрхэнд нь том байр суурь эзлэнэ гэж бодож өөрийгөө ч үл мартан хайрласан. Тэгж байтал тэр нэг бүсгүйг жирэмслүүлж тэр бүсгүй нь хүүхдээ төрүүлэхийнхээ өмнө л гэнэт гарч ирэв. Үнэхээр аймшигтай мэдрэмж . Тэгж их хайрлаж бүхнээ зориулж байхад түүнд өөр хүн байсаар л байж. Тэр бүсгүй хүүхдээ авахуулж чадахгүй гэж хэлснээр хэдхэн сарын дараа хайртай залуу минь аав болсон. Өлгийтэй бяцхан амьтан гэрт нь ирсэн. Ээж нь үлдээгээд амьдралаа хөөгөөд явсан. Бид 2 холбогдох гэж уулзах гэж хөөцөлдсөн ч тэр бүсгүй ээж байх хүсэлгүй гэж хэлээд хүүгээ бүр орхисон. Энэ үeэс би түүний гэрт нүүж очиж бяцхан хүүгийн ээж нь болж амьдарсан. Бид гэр бүл болсон. Нөхөр маань ууж шоудаж асуудал тарих нь багасаж гэр амьтай болж хүүдээ хайртай болж надад ч бас цаг гаргаж эхэлсэн. Би гэнэт хүүгийн ээж болсон болохоор эхэндээ маш их самгардаж байсан ч сүүлдээ тэр бяцхан зүрхний төлөө би амьсгалж өөрөөсөө төрүүлсэн гэж итгэж хайрлаж , хамгаалж сайн ээж нь болсон. Хүү минь ааваасаа илүү надад маш сайн. Надгүй унтдаггүй намайг байхгүй бол амттангаа ч иддэггүй ээждээ хадгалдаг тийм хөөрхөн үр болсон. Хэсэг сайхан байсан нөхөр буцаад хуучин амьдралаа санагалзаж элдвийн хүүхэнтэй холбоглож асуудал тарих болж эхэлсэн. Шантармаар. Би түүнээс өөр эр хүн хайрлаж түүнээс өөр хүн төсөөлж ч яваагүй байхад тэр намайг хичнээн эмэгтэйгээр тайлсныг би таашгүй.

Гэсэн ч тэссээр л байсан. Хайрлахаа зогсоогүй ээ. Хүүгээ асарч хадам ээжийгээ харж хандаж ( хадам ээж маань хөгжлийн бэрхшээлтэй тэргэнцэрт явдаг) сайн ээж, сайн бэр байсаар л байсан. Баяр наадам тэмдэглэлт өдрөөр би л хадам ээжтэйгээ хамт ширээгээ засаж хүүдээ шинэ хувцасын өмсгөөд гурвуулаа.. Нөхөр ажилтай, найзуудын гэр бүл урьсан, чөлөө өгөөгүй гэсэн шалтгаануудаа ээлжилж хэлсээр л. Хамтдаа мартын 8, хүүхдийн баяр, шинэ жилээ угтаж байсан нэгч тохиолдол байхгүй. Хадам ээж минь намайг өрөвдөөд найз нөхөдтэйгээ уулз миний охин гэрт суусаар байгаад ядарж уналаа гээд ажлаас минь хөнгөвчилж сэтгэл санааг минь засах гэж их оролддог байсан ч би гар орох ч хүсэлгүй байдаг байв. Хүү минь 3 нас хүрэх гээд би хүүгийнхээ төрсөн өдрийг тэмдэглэх гээд хөл хөөрцөг болж байсан үeд энхрий үрийг минь надаас булаахаар төрсөн ээж нь гараад ирсэн. Тэр эмэгтэй хүүгээ авахаар ирсэн. Нөхөр бид 2 өгөхгүй гэж хэлсэн ч тэр эмэгтэй шүүхээр явж маш их хөөцөлдсөний дараа би үрээсээ хагацсан. Яг л эд эрхтэнийг минь тасдаад аваад явчихсан мэт. Хагас галзуурлын байдалтай. Хүү минь юу ч ойлгоогүй гоё газар тоглохоор явна гэж бодоод ээжийгээ үлдээгээд төрсөн ээжтэйгээ явсан. Хүүтэйгээ уулзах гэж нөгөө эмэгтэйг гуйж аргадаж уйлаад ч нэмэр байгаагүй. Хүүг минь аваад ор сураггүй алга болсон. Гэр минь хоосорч дуу шуу байхгүй эзэнгүй айл мэт… Би энэ хугацаанд ядарсаар л байлаа. Өмнө нь нөхөртөө хайрлагдах гэж гүйж царайчилж инээлгэх гэж хийдэг байсан эрч хүч минь суларсаар. Би энэ хүний төлөө хүүгийнхээ төлөө их сургуулиа хөсөр хаяж сайн дураараа сайн эхнэр сайн бэр, сайн ээж байхыг сонгосон. Гэтэл үр минь байхгүй гэрт би улам л үхэж байлаа.

Надаас ямар ч инээд баясал хөөр гарахаа байж би турж, харлаж, үс унаж хумснууд минь хугарч нүднээс гарсан. Миний мөрөөдөл хүүгээ л ганц тэврэх л болсон. Байрны гадаа ээжтэйгээ тоглож баясаж байгаа үрсүүдийг харахаар хамар шархирч ээжээс нь гуйгаад ганцхан тэврээд үзмээр санагдаж амьдын хагацал гэдгийг биeэрээ амссан. Байрныхаа лифтэн дотор ухаан алдаж унасан байхыг минь хүн олоод эмнэлэг хүргэснээр би итгэж боломгүй үнэнтэй эвлэрсэн. Би хорт хaвдapын сүүлийн шатандаа орсон байсан. Үүнээс хойш үнэндээ л нулимс асгарч бичихэд хэцүү байна. Би аз жаргалтай элэг бүтэн гэр бүлтэй байж хүүхэд шуугисан гэрт хормогч зүүсэн хөөрхөн эхнэр байхыг л хүссэн. Даан ч …. Би үнэтэй машин байр ажил төрөл эрх мэдэл юу ч хүсээгүй. Би бүхнийг бусдын төлөө хийж өгч амьдарсан. Гэтэл миний амьдрал надад ийм бэлэг барьжээ. Нөхөр өвчнийг минь мэдээд шаналж байгаа нэртэй ууж ирээд уйлаад тэврээд алдмааргүй байна гэж хэлэх болсон. Би үнэнтэй эвлэрч эхэлсээн. Үнэтэй химийн тариа эмнээс татгалзаж бусдыг зовоож өөрөө хэдэн сар илүү наслахыг хүсээгүй. Би бэлдэж эхэлсэн. Бүх зүйлээ цэгцэлж, хаях юмаа ялгаж үлдээх зүйлсээ янзалж арчилж бага багаар бэлдсэн. Тэгж байхдаа холбоогүй удсан найз нөхөдтэйгээ уулзаж эхлэх нь зөв гэж бодоод хамгийн түрүүнд надад олон жил хайртай байж намайг хүлээж байсан тэр залууруу холбоо барьсан. Тэр намайг ирж авсан. Тэр намайг цоо ширтэж намайг доороос минь нэвт шувт ширтсэн харцнаас нь чи ингэж амьдрах гэж намайг явуулсан юм уу гэсэн үг би олж харсан. Тэр гэр бүлгүй хэвээр байгааг би мэдэж байсан ч сонгосон амьдралдаа харамсаж явсангүй ээ. Бид хоёр хуучнаа дурсаж зөндөө ярилцаж тэр намайг одоо ч дурсдаг цахим хаягаар минь байнга орж хардагаа хэлсэн. Би өвчнөө түүнд хэлээгүй ээ. Би тэр шөнө түүнтэй хамт хонохоор шийдсэн.

Амьдралдаа ганц удаа буруу зүйл хийж үзмээр санагдсан. Бид 2 хамтдаа түүний гэрт өглөөг угтсан. Өглөө нь би гэрлүүгээ харьсан. Түүнийг дахин холбогдох гэхэд нь би нөхрийгөө дахин хуурмааргүй бна гэж учирлан цаашид холбогдохгүй байхыг гуйсан. Нөхрийгөө хуурсан, гэртээ хоноогүй гэвч би гэмшихгүй байлаа. Би амьдралдаа ганц удаа бусдыг биш өөрийгөө бодож үзсэн. Нөхөр халамжлаад асраад намайг ойлгох гэж хичээх болсон ч би баярлахаа больсон байв. Урьд нь би үүнийг л хүлээдэг байсан шүү дээ. Гэтэл одоо тэгэхээ байж. Би үхэлтэй эвлэрч явна гэдэгтээ дэндүү итгэлтэй болж эхэлсэн. Тэгж байтал би биe давхар болсон. Өмнө нь хэзээч хэвлийд минь олдож байгаагүй тэр амьдрал надад гэнэт хүрээд ирсэн. Хяслантай шүү. Чи үхэх гэж байна уу гэсэн юм шиг хүсээд заяагаагүй үрийг минь бурхан гэнэт л өгчихдөг. Ямар ч эмчийн үгийг үл тоон тэр бэлгийг бид хүлээж авахаар шийдсэн. Хийсвэрээр төрж би бяцхан гүнжийн ээж болсон. Охин минь ирсний дараа нөхөр цоо шинэ хүн болон хувирч намайг асарч хамгаалах тал дээр гүйх болсон. Би ч бас үхэх эрхгүй болсон болохоор эмчилгээнд орж ядаж охиноо хэдэн жил харж баясахыг хичээж нөхөр бид хоёр Итгэлт Хамба хүртэл явж наминчлан гуйж элэг бүтэн удаан амьдруулж өгөөч гэж залбирсан. Би амьд байхын тулд бүхнийг хийж эхэлсэн. Надад өөр зам үлдээгүй л дээ. Охиноо хөхүүлэх боломжгүй болохоор элгэндээ нааж тэвэрч аль болох удаан хамт байгаарай гэж гуйж эмчлүүлж, явах уулзах бүх л газраар явж эхэлсэн. Одоо захианы маань гол хэсэг нь.

Надад гэнэт ирсэн сахиусан тэнгэр үр минь нөхрийн минь хүүхэд биш. Тиймээ охин минь түүний хүүхэд…. Энэ үнэнийг ганцхан би л мэдэж байгаа. Би төрсөн цагаас нь мэдрэх болсон. Зөн совингоороо мэдэрч түүний охин гэдгийг мэдсэн. Харин тэр мэдэхгүй ээ. Миний оруулсан охины минь зурган дээр like дарсан байсан ч аав нь гэдгээ мэдэхгүй. Нөхөр минь харин охиныхоо төлөө өөрчлөгдөж улам л зөөлөрч байна. Намайг өрөвдсөндөө ч байж болно л доо. Одоо охин минь өвөл 2 ойндоо хүрнэ улам л хөөрхөн болж байна. Миний биe хэвэндээ гэхдээ би удахгүй гэдгээ мэднээ. Би үргэлж бэлэн байдаг. Харин охиноо сургуульд орохыг хараад жижигхэн хөлөөрөө сургуулийн шатаар өгсөж байгааг харчихвал л санаа амарна даа. Тэр болтол үхэх эрхгүй өвдөх эрхгүй ээж байна. Нөхөр бид 2 одоо хүүтэйгээ л уулзчихвал охин хүү хоёроо зэрэгцүүлж сууж байгаад хамтдаа байчихвал л болох гээд байна. Нөхрийн минь хүүгийн ээж уншиж байвал би ч бас ээж нь шүү дээ. Хэдийгээр чи тээж төрүүлсэн ч би элгэндээ нааж анхны үг, анхны алхалт, анхны бүхнийг нь харсан бас л ээж нь шүү дээ. Хүүг минь уулзуулна гэдэгт итгэж байна аа гэмээр байна. Үнэхээр их санаж байна. Харин охины минь аав тэр нэгэн үргэлж намайг хайрласаар байсан залуу бяцхан үр надад бэлэглэсэнд баярлалаа. Хойд насандаа би чамд бүх өрөө дарж чиний хайртай хүн болж мэндэлнээ. Энэ насандаа нөхөртөө дэндүү их хайртай болохоор энэ л амьдралдаа илүү шуналгүй энгийн явсан юм. Тэнэг намайг өршөөгөөрэй. Би eрдөө л ширээ тойроод инээлдэж аз жаргалтай шуугилдсан жирийн л эхнэр, ээж, бэр байхыг л хүссэн энгийн л нэг бүсгүй. Амьдрал минь чамд баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!