“БИЕ ӨВДӨХӨӨС СЭТГЭЛ ӨВДӨХ Л ХЭЦҮҮ ДЭЭ” БОДИТ АМЬДРАЛААС

“БИЕ ӨВДӨХӨӨС СЭТГЭЛ ӨВДӨХ Л ХЭЦҮҮ ДЭЭ” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно

Би одоо 50 хүрэх гэж байгаа эмэгтэй. 15 настай байхад найзалдаг байсан охин маань баригдаж байсан барилгын 2 давхарт хүрээд ир гэж дүүгээрээ дуудуулсан. Яваад очсон хоёр эмэгтэй дүүтэйгээ байсан. Одоо санадаггүй юм юу ч юм ярилцаад л тоглож байсан ч юмуу мэдэхгүй нэг мэдэхэд л намайг тэндээс нийлж шахаж түлхэж унагасан. Урьд нь жаахан муудалцсан байсан шалтгаанаар л түлхсэн юм билээ хожим гарах үр дагаварыг бодоогүй нэгнээ айлгах гэсэн хүүхдийн санаа л байсан байхдаа. Хүүхэд байсандаа ч юм уу тэр үедээ би гайгүй л яваад гэртээ ирчихсэн. Аавдаа хэлээд аав маань тэр хүүхдүүдийн аавыг дуудаж хэлээд. Хоёр аавууд маань хар багын сайн найзууд байсан мэдээж цагдаа энэ тэр болоогүй. Тэгээд л миний эмнэлэг дамжиж явах хувь тавилан минь эхэлсэн дээ. Хүний өөрийн хоёр аав минь намайг эрүүл болгох гэж маш их явж хамаг юмаа зориулсаан хөөрхийс минь. Багаасаа тоглож өссөн дээд талын ангийн хөвгүүнтэй үерхдэг байв.

Өвдсөн үед ч намайг орхиогүй дэрчийтэл нусаа татаад эмнэлэгт ирдэг байсан тэр хүнд одоо ч би хайртай. Би байсхийгээд л эмнэлэгт хэвтэж 1-р курсийн оюутан болоод ч тэр минь эргэж ирдэг байв. Нэг удаа эмчилгээгээ хийлгээд платруугаа орох гэсэн ээж нь ирчихсэн хүүгээ загнаад хангинаж байна. Насаараа өвчтэй хүн сахих гээ юу энэ тэр гээд л. Ээж нь надтай ч бас ярилцсан. Хүний ээж хүүхдийнхээ төлөө бусдад ямар хатуу байж чаддагыг тэгэхэд л харж хальт мульт ч гэлээ ойлгосон доо. Аав минь уйлж гуйгаад ч тус болоогүй хүүхдүүд өөрсдөө мэдэг ангир шиг ижилдсэн улсыг салгаад яахав гээд л уйлж суусан муу аав минь. Харин ч бүр элдвээрээ хэлүүлж, доромжлуулсаан. Тэр их эм тариа эмчилгээ, өвдөлт, мэс заслууд дээрээс нь хаягдаж орхигдоно гэдэг давж гарахад хэцүү л санагдаж байсан нялх байж дээ би. Дэгдэж дэрвэж явах насандаа эмнэлгийн орон дээр байна гэдэг ч хэцүү л дээ.

Гэлээ гээд яахав залуу нас, бас аав минь байсан тулдаа давж гарсаан. Хүний амь шиг бөх зүйл хорвоод байхгүй юм билээ миний хувьд. Бие маань аажим гайгүй болж дунд сургуулийг яаж ийгээд ангийнхнаасаа сүүлд төгсөж их сургуульд орж хоёр ч удаа жилийн чөлөө авч байж эм зүйч мэргэжилтэй болж байлаа. Амьдрал юм чинь бас эргэн тойрныхон ч хүнтэй гэрлэ гэж шавдуулаад 30 нас хүрсэн би нэг хүнтэй танилцаж амьдрах юм болов. Нэг өдөр нөхөр болох хүн маань машинаар ус авч ирж буулгаад гадаа халчих байх чи оруулчих би яараад байна гээд яваад өгөв. Жирэмсэн болсноо ч мэдээгүй би 20-ийн канистртай арваад сав уснуудыг хашааны үүднээс зөөж оруулаад л хамаг юм ахин эхэлсээн. Нөгөө л эм тариа эмчилгээ мэс засал, өвдөлт. Би хүүхэд тээх боломжгүй амь насанд минь аюултай гэдгийг тэгэж мэдэх тийм үг сонсох эмэгтэй хүний хувьд амар байгаагүй ээ.

Эмнэлгээс гараад ирсэн хадам болох хүмүүс миний гэх юмнуудыг боож баглаад тавьчихсан байв үүднээс нь л өмбөө цөмбөө юмтайгаа хөөгдсөн дөө. Сүүлд л өнгөтэй өөдтэй хувцас хунар, үнэтэй ганц хоёр эдлэл байхгүй тэднийг авсныг мэдэж билээ. Амьдрал хүнийг их олон юманд сургадаг байх би бол өвдөж л сурсан хүн дээ өвдөлтийг даваад сурчихсан юм. Тэр нөхөр гэж бодож явсан хүний хэлсэн үг эгчийнх нь хэлсэн үг л одоо ч зүрх сэтгэлийг минь зүүгээр шивэх шиг болдог доо. Тэр хүмүүсийн хэлсэн үг нуруугаа хадуулахаас ч хэд дахин илүүү өвтгөсөөн намайг. Хатуу хөтүү үгээр биесээ хөнөөж яадаг юм бэ. Тэр нэг ээж ч надад аймаар л хэлсэн дээ. Олны дунд оруулах гэж аав минь ч их хичээсэн би өөрөө ч хичээсэн мэргэжлээрээ ажиллаж хамт олонтой боллоо гээд л баярлаж явсан үе бас бий. Ажиллахад нэг л хэцүү юм байдаг, надад нэг л өө байдаг нь би нөхөр хүүхэдгүй. Тийм байлаа гээд хүнтэй элдэв янз болоод явдаггүй тийм тохиолдол надад байхгүй.

Гэтэл нөхөргүй залуу эмэгтэй хүнийг чинь элдэв яриа тойрохгүй ээ. Наадахтайгаа ам муруйж болохгүй бараг л бyзар салхин доогуур нь гарч болохгүй тэрэнтэй энүүнтэй явдаг гээд л шивэр авир тасрахгүй. Зарим эрчүүд ч бас зүгээр байхгүй ээ тэгээд оролдлого нь бүтэхгүй болохоор унтсан энэ тэр гээд ярьдаг юм шиг байгаа. Хүүхэд төрүүлээгүй эмэгтэй бyзар байдаг гэсээн. Залуу байхдаа өөртөө бас хүмүүст гомдож уйлчихаад л олон ажил сольсоон би. Даанч хаана ч ажиллсан хичнээн ч ажлаа хамт олноо сольсон бай энэ мэт ярианаас би салж чадахгүй юм билээ. Би хүмүүсийн хов ярианд автаад өөрийгөө хэт хянаад, гадагш гарахаа бараг байгаад найз нөхөдтэйгөө нийлхээ ч больсон. Тэгээд нэг газар өөрийн эмийн сангаа нээгээд харин нэг санаа амарсан одоо ч тэгээд нас нь нилээд явсан намайг хэн юу гэж ч ярих вэ дээ хэхэ. Бие өвдөхөөс илүү сэтгэл өвдөх л хэцүү дээ. Залуус дүү нартаа хэлэхэд бие биенээ хатуу хөтүү үгээр хэлж сэтгэлийг нь бүү шархлуулж байгаарай л гэж хэлэх гэсэн юм. Хүн юу ч үзэж туулсан байж болно шүү дээ. Баярлалаа .

One thought on ““БИЕ ӨВДӨХӨӨС СЭТГЭЛ ӨВДӨХ Л ХЭЦҮҮ ДЭЭ” БОДИТ АМЬДРАЛААС

  1. тийм шүү монголчуудын нэг айхтар муухай үг бий. нойтон сормуустай юм гаргаж үзээгүй эмэгтэй хатуу сэтгэлтэй бузартай гээд л . хэн ч тэгээд хэлцийн, бүр нотолсиймуу яасийн. зүгээр л аймшигтай. зовж яваа эмэгтэй хүнийг бүүр дэвсэлж хаядаг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!