MngNews

“БИЕ БИЕНДЭЭ ХАЙРТАЙ ТОХИОЛДОЛД Л ӨBPӨӨ HЭЭЖ БАЙГААРАЙ…” БОДИТ АМЬДРАЛААС

“БИЕ БИЕНДЭЭ ХАЙРТАЙ ТОХИОЛДОЛД Л ӨBPӨӨ HЭЭЖ БАЙГААРАЙ…” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд”

Сайн байцгаана уу. Би жирийн л нэгэн айлын эзэгтэй байна. Би энэхүү захидлыг бичиж байгаа гол зорилго нь ялангуяа амьдралд хөл тавьж байгаа залуухан бүсгүйчүүд минь миний нөхөртэйгөө амьдрах хугацаандаа мэдэрсэн, ойлгосон, ухаарсан зүйлээс бага ч гэснийг нь ойлгоосой, амьдралд нь хэрэг болоосой гэж хүссэндээ бичихээр зориглон сууж байна. Би жирийн л нэгэн дундаж амьдралтай айлын ууган охин бөгөөд аав ээж дүү нартайгаа элэг бүтэн сайхан хүүхэд насыг өнгөрөөсөн.

Арван жилдээ байхдаа даруухан, хичээл гэр хоёроос өөр газар мэддэггүй, сурлагадаа сайн, бие хаа царай зүс сайтай тийм л охин байсан. Найзууд маань аравдугаар ангиа төгсөхөд загвар өмсөгч болооч гэж их зөвлөдөг байсан ч ээжийнхээ хүслийг гүйцээхийн тулд эмч болохоор шийдэж конкурсандаа бэлдэн нэгээр жагсан АУИС-д дуртай ангидаа орж билээ.

Арван жилийн амьдралд үерхэл нөхөрлөл хайр дурлал гэдэг зүйл байгаагүй ээ. Гаднаас нь харахад би их бардам их зантай хир баргийн хүнийг тоохооргүй хүн шиг харагддаг юм шиг байна лээ. Олон ч эрчүүдийн амнаас дараа нь сонсож мэдэж авсан. Тиймдээ ч арван жилд байхад банди нар над руу ойртож чаддаггүй дөлдөг байсан байх гэж боддог. Их сургуулийн амьдрал минь бас л онцын том өөрчлөлтгүй үргэлжилсэн.

Дийлэнх нь эмэгтэй оюутнууд сурдаг сургууль байсан болохоор хайр дурлал гэдэгтэй бас л учирсангүй тэгтлээ хүнд хайртай болно гэдгийг мэдэрсэнгүй. Гэхдээ хэдэн залуучуудтай үерхэж байсан ч би өөрөө тэдний хэнд нь ч хайртай болж байсангүй. Эсрэгээрээ тэд надад хайртай дуртай гээд салдаггүй уйлж унжиж дагаад холддоггүй арайхийж л салж өөрийнхөө замаар явдаг байж билээ.

Энэ хугацаанд би зарим охидуудын анхны харцаар дурласан, тэргүйгээр амьдарч чадахгүй, сална гэвэл aмиa xopлоно энэ тэр гэсэн зүйлсийг сонсоод их л гайхдаг. Нэг залуугаас болж амьдарч чадахгүй болно гэж юу байдаг юм, ганц олдох амиа нэг залуугаас болж хорлоно гэж ёстой байж болдог юм байхдаа гэж тоомжиргүй ханддаг тийм л бодолтой бүсгүй явсан.

Гэхдээ нэг л өдөр энэ бүх зүйлийг надад мэдрүүлсэн нэг залуу амьдралд минь гарч ирсэн. Би их сургуулиа төгсөөд англи хэл багаасаа сурсан байсан давуу талаа ашиглаад олон улсын байгуулагад их сайхан ажилд шалгаруулалтанд тэнцээд ажилд орсон юм. Тэгээд 2010 онд улсын хэмжээний сургалт зохион байгуулсан бөгөөд тэр сургалтан дээрээ л анх нөхрөө харж анхны харцаар дурлана гэдэг зүйл байдгийг яс махаараа мэдэрсэн.

Үнэхээр тэр өдөр одоо ч миний сэтгэлд тодхон байна. Тэр минь өндөр туранхай царайлаг нэг их хөмсөг болсон залуу байж билээ. Гэхдээ одоо ч байгаа л даа. Жаахан жин нэмж гүзээ суусаан хэхэ. Тэр өдрөө би сургалтын завсарлагаанаар хажууд нь сууж танилцах гэж үг өдөх гэж хирэндээ их хичээсээн. Би чинь өөрөө их даруухан эрэгтэй хүн л намайг өдөхгүй бол өөрөө хэзээ ч эхлэхгүй тийм л хүн.

Гэхдээ тэр өдөр надаас ийм зориг гарсан гэж бодохоор надад хичнээн их таалагдсан нь ойлгомжтой байгаа биз дээ хэхэ. Одоо бодоход нөхөр минь даруухан хүн биш ч тэр өдөр доошоо харж суучаад намайг үг өдөхөөр хэдхэн үг хариулаад өөр зүйл ярихгүй дуугай суугаад надад их л даруухан залуу юм гэдэг бодол төрүүлж билээ.

Би дотроо таалагдахгүй байгаан болов уу гэсэн бага зэргийн айдастай ч тэр залуутай сайн танилцах юмсан гэсэн хүсэлдээ хөтлөгдөн нэрийн хуудсаа гарт нь атгуулаад амжсаан. Энэ л их зөв зүйл болсондоо. Ингээд би залгах болов уу, мессеж бичих болов уу гээд хэд хоног харсан ч таг. Тухайн үед yahoo messenger их хэрэглэдэг байсандаа.

Нэг өдөр америкт ажлаар явж байгаад л чатаа шалгасан чинь тэрний минь нэртэй хаягаас хүсэлт явуулсан байнаа. Би ч олон өдөр чих тавин хүлээсэн хүн юм чинь шууд л хүсэлтийг нь хүлээж аваад тэр мөн үү энэ тэр гэж худлаа хүлээж байснаа мэдэгдүүлэхгүй гэж мэдэн будилаад анх чат бичиж билээ. Ингээд тэр минь аймагт, би хотод ажилладаг болохоор уулзалдалгүй хоёр жил гаран зөвхөн чатладаг л байлаа.

Энэ хугацаанд дундуур нь миний араас гүйдэг чаргууцалддаг залуучууд гарч ирсэн ч миний сэтгэл тэрнээсээ өөр хүнийг хүлээж авах зайгүй байсандаа. Сүүлдээ yahoo messenger нээгээд түүнийгээ онлайн байна уу гэж хайдаг, бүхнээ ярьдаг, нэг нэгэндээ тохиолдсон аливаа асуудлыг хуваалцдаг хэмжээнд хүрсэн ч хэн хэн нь хоёр биендээ сэтгэлийн үгээ хэлж байгаагүй.

Би ч нөхрийгөө таньж мэдэхийн хирээр улам л сэтгэл татагдахын ихээр татагдаж нөхрийгөө надад ямрыг мэдэхгүй болохоор зөвхөн ганцаараа хайрлаад байгаан биш байгаа гэж сэтгэл их өвддөг шаналдаг байлаа. Ингээд цаг хугацаа ч өнгөрсөөр өдөр бүр чатлаастай. Энэ хугацаанд бие биентэйгээ утсаар ч ярьж үзээгүй байсан гээд боддоо.

Аз болж тэр үед би аймагруу нь ажлаар явах болж тэгээд л зориг гарган уулзах өдөр цагаа тэрэнтэйгээ тохирч билээ. Тэрэнтэйгээ уулзах өдөр цагийг би сэтгэлдээ хичнээн хүссэн билээдээ хамаг гоё дээрээ тавиад уулзсандаа. Ингээд л бид хоёр хэн хэнийхээ нүднээс хоёр биенээ ямар их хайрладгийг ойлгож тэр өдрөөс хойш хэдэн сарын дараа нөхөр минь аpxи ууж зориг орсон үедээ анх хайртай шүү миний зүрхэнд ганцхан чи л байдаг шүү гэж хэлж билээ.

Энэ үгийг хичнээн их сонсохыг хүсэж хүлээж байсан би ч тэсэлгүй өөрийнхөө сэтгэлийг ч тэрэндээ хэлж бид хоёр арайхийж танилцсанаасаа хойш хоёр жил хагасын дараа хоёр биендээ хайртайгаа ойлголцсон юм даа. Бидний холоос бие биенээ хайрлаж явсан өдрүүд энүүгээр дүүсаагүй ээ. Би тухайн үед Америкт сурах гээд хэд хэдэн сургуульд өргөдөл өгсөн байсан бөгөөд тэнцсэн гэсэн хариуг хайрттайгаа болзож эхэлсний дараа хавар нь авсан.

Ингээд хүсэж байсан мөрөөдлийнхөө үзүүрээс атгасан би хайртыгаа уурлах болов уу яах бол гээд зүрх гарган сурах болсноо дуулгахад тэр минь их баярлаж хүлээж авсан. Яваад ирдээ найз нь хүлээгээд л байж байна гэдэг үг надад хичнээн их урам өгсөн гэж бодно.

Болзож эхэлснээсээ хойш зургаахан сарын дараа дахиад л хоёр жил хол амьдрахаар би ниссэн. Тэр жилүүд яг л өмнөх чатаар харьцдаг байсан хоёр жил шиг өнгөрсөндөө. Гэхдээ ялгаа нь бие биендээ хайртай байсан болохоор бэтгэртлээ санаж бэтгэртлээ үгүйлж миний хувьд өдөр хоногийг тоолон өнгөрөөж байсан.

Тэгээд сургуулиа төгсөөд бас болоогүй ээ, мэргэжилдээ дуртай хүний л боддог бодол байх энд ирсэн дээрээ дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төв салбарт нь дадлага хийх боломж байвал хийе гээд хайж шалгалт өгөөд тэнцэж дахиад нутаг буцах хугацаагаа өөрөө сунгачихваа хөөрхий. Тэр минь миний л хүсэл мөрөөдлийг байнга дэмждэг болохоор боломжийг сайн ашиглаад ир л гэж билээ. Гэхдээ би үнэндээ дадлагын хугацаагаа дуусахаас өмнө хайртруугаа тэмүүлсэн сэтгэлээ дийлэлгүй хүсэлт гаргаад дуусахаас нь өмнө нутаг буцахаар шийдсэн юм.

Гэхдээ үүнд учир шалтгаан байсан л даа. Яагаад гэвэл хайрт маань тэтгэлгээр азийн нэг оронд сурахаар тэнцэж дахиад хоёр жил бид хил дамнан амьдрах хувь тавилан хүлээж байсан юм. Хайртынхаа сурахаар болсон мэдээг би үнэхээр уурлаж хүлээж авсан.

Дахиад хоёр жилийг тусдаа өнгөрөөхийг, санаж бэтгэрэх мэдрэмжийг дахиад амсахыг үнэхээр үзэн ядаж байсан. Гэхдээ л хайртынхаа миний хүсэл мөрөөдлийг дэмжиж байсан шиг би бас хайртынхаа хүслийг дэмжихээр шийдэж сургуульдаа явахаас нь сарын өмнө ч гэсэн очиж түүнтэйгээ хамт байхын тулд дадлагаа цуцлаад яаран нутаг буцсандаа.

Ингээд л бид дахиад хоёр жил хол байж сурсан дассанаараа өдөр бүр бараг цаг минут бүр чатлаж аз болоход азийн улс учраас хэдэн сар болоод над дээрээ ирсээр бид хоёр тусдаа хол байсан он жилүүдийг дуусгасан даа.

Одоо бид хоёр дахин гадаад явахаар бол заавал хамтдаа л явна гэж тохирсон. Аль нэг нь ажлаар хэд хоног гадаад явсан үед гэр хоосроод хоёр биенийгээ үгүйлээд нойр хоолондоо ч муудаад тийм л их хайртайдаа. Бид хоёр ярьдаг юм. Бурхан бидний хайрыг сорьсон, тэр сорилтыг хоёулаа давсан болохоор одоо бидэнд сайхан амьдрал бэлэглэх байх гэж найддаг.

Эцэст нь миний ойлгосон зүйл бол нэг нэгэндээ үнэхээр хайртай бол хол байсан ч өөр бусдыг дундуураа оруулах зай сэтгэлд нь ч бодолд нь ч үйлдэлд нь гардаггүй юм байна лээ. Нөхөр минь надаас юугаа ч нуудгүй болохоор надтай учрахаас өмнө олон бүсгүйчүүдтэй уулзаж учирч явснаа ярьсан. Олон ч бусгүйчүүд уулзая гэж залгадаг, гүйдэг, тэр бүрд нь эмэгтэй нь дургүйцэхгүй байвал ганц нэг уулзаж унтаад л яваад өгдөг тийм муу залуу байсан юм билээ.

Тэр минь хэлэхдээ харин надтай учирсны дараа хол амьдарсан олон жилүүдэд сэтгэлд чи минь байхад чамаас өөр хүнийг биендээ хүргэхийг хүсээгүй сэтгэл минь ч тийм зүйлийг тэвчиж чадахгүй байсан. Тиймдээ уулзая учрая гэсэн бүсгүйчүүдээс холбоогоо тасалж чамдаа үнэнч байж чамайгаа гомдоохгүйн тулд хичээсэн гэж хэлдэг юм.

Би ч бас яг л ингэж байсан болохоор энэ хэлсэн үгнүүдийг нь ойлгодог үнэн гэдэгт итгэж ирсэн. Намайг ч бас гадаадад сурч байхад олон орны залуучууд эргүүлж хайртай гээд салдаггүй, үнсүүлчих гээд гараас тавьдаггүй, ойлгооч гээд уйлаад гуйж байсан тохиолдол олон байсан ч сэтгэлд минь тэрнээсээ өөр хэнийг ч багтаах зай байгаагүй дээ.

Харин төгсөх үед надад тэр залуучуудын хэлсэн үг юу вэ гэхээр Монгол охидууд бүгд ийм царайлаг гоё, ухаантай, толгой сайтай, бас үнэнч шударга тууштай байдаг уу, даанч чиний сэтгэл аль эрт хүнийх болчихож дээ Монгол эхнэртэй болмоор байна гэж хэлж байсан.

Тухайн үедээ би тодорхой хэмжээгээр улсынхаа ялангуяа охидуудынхаа талаар бага ч гэсэн сайхан ойлголтыг зарим орны залуучуудад мэдрүүлсэндээ баярладаг. Одоо би хүнд анхны харцаар дурлах, амьнаасаа илүү хайрлах, хайртай хүнгүйгээрээ амьдарч чадахгүй байх тэр мэдрэмжүүдийг бүгдийг нь мэдэрсэн ойлгосон хэхэ.

Бас хүний өнгөрсөн амьдрал, чамтай учрахаасаа өмнө ямар хүн байсантай биш чамтай учраад ямар хүн болсонд нь итгэж амьдрах хэрэгтэйг ойлгосон. Бид хоёр бие биендээ үнэхээр итгэдэг, бие биенийгээ харддаггүй, хоёр биендээ худал хэлдэггүй, чин сэтгэлээсээ бие биенийгээ гомдоочих вий сэтгэлд нь сэв суулгачих вий гэж хичээж явдаг.

Тэр ч бас би ч ямар нэгэн урвалт гарахад уучлаад амьдарч чадахгүй тийм л их бие биендээ хайртай болохоор ийм зүйлээс холхон амьдрах гэж зүтгэж яваа даа. Бие хол бол сэтгэл хол гэдэг үг бид хоёр дээр таараагүй ээ хэхэ.

Харин ч эсрэгээрээ хоёр биенээ илүү хайрлаж улам л бие биен рүүгээ тэмүүлсээр энэ олон жилийг ардаа үдсэн дээ. Одоо бид хоёр бяцхан сахиусан тэнгэртэй болохыг чин сэтгэлээсээ хүсэж байна даа. Харамсалтай нь би сарын өмнө yмайн гадуур жирэмсэн болоод тэгээд зургаан сарын дараа дахин жирэмсэлж болно гэсэн.

Тэр үеийг л тэсэн ядан хүлээж байна даа. Бурхан бидний хайрыг өдий олон жил хол байлгаж сорьсон юм чинь одоо бид хоёрын хайранд итгээд үр хүүхэд хайрлаж элэг бүтэн сайхан амьдрал хайрлана гэдэгт итгэж байгаа. Эцэст нь хэлэхэд охидууд минь хоёр биендээ хайртай тохиолдолд л өврөө нээгээрэй.

Хайргүй хүндээ нээж ингэвэл надад хайртай болно гэж бодон үнэ цэнээ битгий алдаарай. Эрчүүд хямдхан олдсон бүсгүйчүүдийг хүндэлдэггүй юм шүү. Харин ч хэдэн удаа ашиглаад л өнгөрөөе гэж л ханддаг. Миний бичсэн энэ их урт түүхийг минь уншсанд баярлалаа. Үнэхээр сайхан үнэнч хайр гэж байдаг юм шүү олдвол битгий алдаарай хөөрхөн бүсгүйчүүд минь. М.U

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!