“БИД ХОЁРЫН ХАМТ БАЙХ ХУГАЦААГ БУРХАН БОЛСОН Л ГЭЖ ҮЗСЭН БАЙХДАА…” БОДИТ АМЬДРАЛААС
“БИД ХОЁРЫН ХАМТ БАЙХ ХУГАЦААГ БУРХАН БОЛСОН Л ГЭЖ ҮЗСЭН БАЙХДАА…” БОДИТ АМЬДРАЛААС
“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно
Одоогоос яг 10 жилийн өмнө 2-р курсийн оюутан охин байхдаа ухаангүй дурласан юм. Нэрээ нууцалсан л юм чинь үнэнээ л бичьe. Тэр үeд аpxи, тамxи сонирхон хичээлдээ ч явах сонирхолгүй, орой болгон шахуу баранд орж бүжиглэж нарийн тамxи зууж хөмсгөө зангидан бусдыг үл хүндэтгэсэн муу охин байсан юм аа. Аав ээждээ ч юугаа ч ярьдаггүй гангалж гоёх дуртай ааш муутай хүмүүжилгүй охин байлаа. Баранд ороод пивo ууж тайзан дээр нь халамцуу бүжиглэж муу хүмүүсийн хараанд өртөж шоучин охин нэртэй болсон. Гэхдээ хэдий муу охин байсан ч гэртээ үүрээр ч хамаагүй, халамцуу байсан ч хамаагүй очдог байсан. Байнга ордог баранд маань нэг залуу шинээр ажилд орсоноор миний амьдрал 360° эргэсэн юм. Тэр бармeн байсан. Би анх хараад л дурласан. Халамцуу очоод тэккэн дээрээс нь худалдан авалт хийгээд ойроос харчихаад улам их дурласан. Тэр тэнд байсан бүх залуучуудаас огт өөр байсан. Хэдий дурласан ч гэсэн айх мэдрэмж төрж зүгээр л холоос хардаг болсон. Өмнө нь тэр газар 7 хоногт хоёр ордог байсан бол түүнийг харсан цагаас хойш өдөр бүр очсон.
Заримдаа бүүр ганцаараа очиж зүгээр л тэккэн дээр нь сууж тэрнийг ажлаа хийж байгааг харж суудаг боллоо. Тэр миний царайг ч тогтоож амжаагүй байсан. Их зантай, бардам магадгүй маш олон охинтой холбоотой байх гэж би боддог байсан. Барны хаалгаар ороол шууд тэкрүү хараад түүнийг байгаа эсэхийг эхлээд хардаг тэгээд өмнө нь суугаад ямар ч зорилгогүй ширтэж суудаг ажилтай болж билээ. Тэр маш гүн дурлал байсан. Одоо ч дурсахад тэр үeийн дүр зураг нүдэнд харагдаж байна. Тэрний ажлаа хийж байгаа, цаана явж байгаа чанга хөгжим… Орой болгон хамгийн ганган хувцасаа өмсөөд хамгийн хөөрхөн дээрээ тавиад очдог байсан. Харин тэр орой бүр цагаан срочиктой нэг л хэвийн дүр зураг… Яриа өдөж танилцахын тулд цүнхэндээ түүнд хоол худалдаж аваад очдог байсан ч өгж чадахгүй савтай хоолоо буцаад л цүнхлээд харьдаг байж билээ. Ийм маягаар 2,3 сар ганц ч үг солилгүй түүнийг ширтэж өнгөрсөн. Гэртээ ороод орондоо ороход чихэнд барны нүргээнт ая дүн дүн сонстож нүдээ нээсэн ч аньсан ч тэрний л царай харагдаастай. Би улам л галзууртлаа дурлаж байлаа. Яах вэ? Яаж түүнтэй танилцах вэ? Би яах вэ? Гэсэн л бодол… Ингээд бичиж байхад хүртэл зүрх догдолж гар чичэрч байна. Би түүнд үнэхээр гүн дурласан байж. Нэг орой очоод мөн л суудгаараа сууж байлаа. Ширтээд л, уугаад л. Гэтэл тэр гэнэт надруу дөхөж ирээд тонгойсноо шоколад идхүү гэсэн. Ингээд гэнэт өөрөө юм асуучихна гэж бодоогүй сууж байсан би сандраад гялс толгой сэгсэрчихсэн. Ок гээд тэр толгой дохиод цаашаа яваад сандал дээрээ суугаад Wispa гээд шоколад задлаад идэж харагдав. Миний зүрх түн түн түн. Тэр мэдрэмж…
Та нар ч бас гадарлана даа. Галзууртлаа дурлаж байсан л бол. Би явахаасаа өмнө гэнэт маш том зориг гарган салфиткан дээр утасны дугаараа бичээд түүний өмнө тавиад гараад явчихсан. Араас гараад ирвэл яанаа гэж хулгай хийсэн хүн шиг сандарч маш хурдан гүйж одсон. Тэрний маргааш, нөгөөдөр гээд очхоос айгаад тийшээ зүглэж чадаагүй. Ямар нүүрээрээ очноо гээд түүнийг харж чадахгүй хоёр хонож байгаадаа шаналан яахаа мэдэхгүй тамxи татан сууж байтал “1 new message” (Тэр үeд нокиа л барьдаг байлаа. Мэссэж ингэж ирдэг дээ). Дараад ортол “Hi Ygad irehee bolichohson ym be? Barmen” гэсэн байсан. Мэдэхгүй ээ тэр үeд энэ мессежийг хэдэн удаа дахин дахин уншиж догдолсноо санахгүй байна. Хариу бичих гэж зүрх түгшээд Send дарж явуулчихаад дахиад мессеж ирэх хүртэл чимээ чагнаж утсаа хараагүй мэт өөр зүгрүү харах гэж хичээж өөрийгөө хуурж байсан. Тэр шөнөжин би түүнтэй мессеж бичиж хонолоо. Инээмсэглэл тодроод л ирсэн мэссэжнүүдээ байн байн дахиж уншаад л би тэр үeд маш их аз жаргалтай байлаа. Маргааш нь би ажил дээр нь очсон. Суудаг газраа суугаад захиалдаг зүйлээ л захиалсан. Харин тэр миний урд ундаа тавьсан. Тэр оройжин тэкний наана цаана сууж байгаа хоёр хоорондоо мессежлээд… Ёоо тэр мэдрэмжүүд яагаад улам сэргээд байна вэ? Бичиж байгаа болохоор тэр байхдаа. Бид хоёр ийм байдалтай би ажил дээр манаач шиг суудаг янзаар сар гаруй болсон.
Би бар хаатал түүнийг ширтэж хүлээж суудаг байсан. Тэр бүх ажлаа дуусгаад намайг хүргэж өгөөд гарнаас атгаж байгаад духан дээр үнсээд оруулдаг байлаа. Албан ёсоор үeрхсэн. Хэн нь ч хэнийгээ гуйгаагүй ч тэр надад мессежээр хоёуулаа үeрхэж байгаа шүү гэсэн. Тэр намайг баранд дахиж хармааргүй байна гэсэн учраас ажлаасаа гарсан. Би дахин баранд тэгэхээр ороогүй гэсэн үг. Тэр намайг өдөр өдрөөр өөрчилж байлаа. Би ч түүнд ухаангүй дурласан учраас түүний хувьд сайн найз охин байхын тулд аpxи, тамxинаас татгалзах хэрэгтэй болсон. Ээж аавыгаа байхгүйд түүнийг гэртээ оруулж бид хамтдаа хосууд юу хийдэг тэр бүгдийг л бага багаар хийж сурж байсан. Гурил зуурахыг түүгээр заалгуулж түүнд зориулж хоол хийж чаддаг байхын тулд би сайн тогооч болсон. Тэр маш их халамжтай бас хариуцлагатай байсан. Намайг хичээлдээ таслахгүй явбал шинэ жилээр гоё газар дагуулж явна, зун нь гэрийхэнтэйгээ танилцуулна гэсэн болохоор нь би өөрийнхөө төлөө биш түүний төлөө хийчээлдээ явдаг болсон. Хамтдаа байхдаа аз жаргалтай байхын тулд түүний дуртай Wispa шоколадыг би өдөр бүр худалдаж авж цүнхэлж явдаг болсон. Тэр яг л миний аав шиг хайрлангаа хатуужуулж байлаа. Бид хоёр тэр зун нь түүний гэрт гэрийхэнтэйн танилцахаар очсон. Түүний аав, ээж намайг охин шигээ хүлээж авсан. Бид хоёр энэ хугацаанд ганц ч ам зөрөөгүй муудалцаагүй. Би бүхнийг түүний төлөө сайнаар хийж байсан болохоор тийм шаардлага ч гарахгүй байлаа.
Миний хайртай залуу сайн залуу, хүмүүжилтэй залуу тийм болохоор би үгэнд нь мундаг ордог сайн найз охин нь байхаар шийдсэн байсан. Уулзалгүй ганцхан хонох л миний хувьд маш том шаналал шийтгэл юм шиг санагддаг байсансан. Өмнө нь хэзээ ч сонирхож байгаагүй, хүсэж хийж байгаагүй бүхнээ хайртай учирснаар хийж сурсан. Тэр намайг амьтанд хайртай болгосон. Бид хамтдаа нохой тэжээдэг боллоо. Тэр намайг кино үзэх дуртай болгосон. Түүний мэддэггүй үзээгүй кино гэж байхгүй байж билээ. Би кино үзэж байхдаа түүнээс түмэн асуулт асууж шалгаан тэр ч залхууралгүй тайлбарлаж өгдөг байсан. Тэр намайг сагсан бөмбөгийн тамирчидыг бүгдийн цээжлэхэд хүргэсэн. Тэр намайг зүгээр ямар ч шалтгаангүй инээхэд хүргэсэн. Бид яг ийм сайхан гэгээлэг, дурсамжтай үнэнч үeрхлээр 8 жил хамтдаа аялсан… Тиймээ яг 8 жил. Хоёулаа хэзээ гэрлэх болж байнаа гэхэд минь тэр бид гэрлэчээгүй юм уу гэж асуултыг асуултаар хариулдаг байсан. Би 8 жилийн хугацаанд ганц ч жирэмслээгүй. Үүнийгээ өөртэйгээ холбож ойлгож хааяа шаналдаг байсан ч бидэнд гуниглах өдрүүд байраг байгаагүй дээ. Яг л анхных шигээ догдлоостой үргэлж гал халуун хайралсаар байсан. Түүнийг намайг хүлээж байна гэхэд би тольны өмнө суугаад нүүрээ будах, хувцасаа өмсөх, тэгээд очин очитлоо яг л анхных шигээ догдолсоор байсан. Би магадгүй түүнээс илүү дурласан байсан байх. 2014 онд тэр түрүү булчирxайн xоpт xавдартай гэдгээ мэдсэн. Бас хэтэрхий оройтсон байсан.
Бид хоёр шөнөжин нэгнийгээ араас нь тэврээд уйлж хоносон. Түүнд нас бараг үлдээгүй байсан. Би түүнийг дагаад явахад бэлэн байсан. Бид хоёр өөр eртөнцөд хамтдаа очоод энэ дэлхийд амьдарч чадаагүй өдрүүдээ нөхөж аз жаргалтай байя гэж түүнээс гуйсан. Үүнтэй эвлэрнэ гэдэг байж боломгүй зүйл байсан. Тэр минь намайг наймхан жил хайралсан. Наймхан жил бид хамт байсан. Би түүнийг наймхан жил харсан. 2015 оны өвөл тэр минь бурхан болсон. Би одоо өвөлд үнэхээр дургүй. Түүнгүй өвөл маш хүйтэн, бас их өнгөгүй… Амьдралдаа хэзээ ч дахиж түүнд дурласан шиг хэн нэгэнд дурлахгүй гэдгээ би маш сайн мэдэж байгаа. Тэр намайг хэтэрхий сайн охин, сайн бүсгүй болгож хувиргасан. Би түүнийг хайрлахын тулд хэтэрхий сайн хүн болж байж дурласан. Одоо хоёр жил өнгөрсөн хэдий ч хэтэрхий сайн охин учраас би хэнийг ч хүлээн авж чадахгүй түүнийгээ тавьж явуулж чадахгүй өдөр бүр дурсамжиндаа амьдарч байна. Яг одоо бичиж суухад ч биe хүйт дааж зүрх хөндүүрлэж байна. Уйлж байна. Хэзээ ч түүнийгээ дахин харахгүй, тэврүүлэхгүй, түүнд эрхлэхгүй. 8 жил нэг ч муудалцаагүй хэтэрхий их аз жаргалтай байсан болохоор бурхан бид хоёрын хугацаа болсон гэж үзсэн байх гэж бодох юм. Одоо ганцхан удаа л юу ч хэлэхгүй ярихгүй түүнийгээ ганцхан минут ч болтугай харах юмсан. Тэгвэл л болоо. Өөр зүйл хүсэхгүй ээ. Би түүнгүй амьдарч байна. Маш их ганцаардаж байна. Миний дурлал хэтэрхий гүн гүнзгий байна. Би өдөр бүр дурсамжиндаа амьдарч байна…