“БИДНИЙ АРАНШИН” ҮҮНИЙГ УНШААД АЛДААГАА ЭРТХЭН УХААРААРАЙ.

Өнгөрсөн өдөр орсон цасны улмаас хэд хэдэн осол гарчээ . Эдгээр ослын хохирогчдын нэг , ар араасаа цувран мөргөлдсөн машинуудын нэгийг жолоодож явсан эмэгтэйд азаар ямар нэг зүйл болоогүй өнгөрч . Айсан эмэгтэй хамгийн түрүүнд нөхөр рүүгээ залгаж болсон явдлыг ярихад нөхөр нь шууд “ Машинд ямар нэг юм болоогүй биз ? ” гэдэг… 

Өөр нэг эмэгтэй эмчид үзүүлэх цаг авчээ . Эмнэлэг рүү ганцаараа явахаас зайлсхийж байлаа . Дотны найз байхгүйн дээр нөхрөөсөө хамт очихыг хүссэн ч зөвшөөрөхгүй гэдгийг нь мэдэх тул хүчлэхийг хүссэнгүй . Зөвхөн үзлэгийн цаг авснаа Хэлээд өөрийнх нь төлөө залбирахыг хүсчээ . Үзлэгийн дараа айх юм байхгүй , бүх зүйл хэвийн гэдэг нь тогтоогдов . Гэртээ ирээд нөхрийгөө эмч юу гэж хэлснийг сонирхон асуух байх хэмээн найдсан боловч нөхөр нь тэр өдөр бүү хэл , 15 хоног өнгөрөхөд юу ч асуугаагүй байлаа … 

Залуу машинаасаа буухдаа халтирч унаад шагайгаа гэмтээжээ . /Сүүлд нь хугарсан болох нь тогтоогдов/ Эхнэр нь гэрийнхээ хаалгыг онгойлгож өгөхдөө найзтайгаа утсаар ярьж байлаа . Залуу шагайгаар нь их өвдөж байгаа тул хугарсан байж болзошгүй гэж хэлэв . Гэвч эхнэр нь “ Аа тийм үү ? ” гээд л утасны яриагаа үргэлжлүүлжээ . Залуу зог тусав … зог туссан хэвээр сэтгэл хөдлөл үгүй болжээ … 

Өөр нэг эр аав нь өвдсөн тул орой аавыгаа эргэхийг хүсэж байгаагаа хэлэхэд эхнэр нь ” Гэхдээ өнөө орой гадуур хоол идэхээр захиалга өгсөн байгаа ” гэж хариулахад шаналсан сэтгэлээ залгиж орхижэ …

Гэх мэтчилэн маш олон жишээнүүд …  Өдөр бүр бидэнд тохиолддог бас бидний хийдэг үйлдлүүд … Бидний хувьд ач холбогдолтой ч өөр хэн нэгний хувьд тийм ч ач холбогдолтой биш байх олон арван үйл явдлуудын дунд олон зүрх сэтгэл шархалж харилцаанууд төгсгөл болсоор байдаг . Хүмүүсийн хооронд нөхөж баршгүй том ан цав үүсгэдэг үйл явдлууд ч бий . Дараа нь хүн бүр тэр үйл явдлыг мартсан мэт жүжиглэнэ . Заримдаа арга тасарсандаа , зарим үед тэр зүйлээс болж сэтгэлээр унасан ч харилцаагаа дуусгах хүртэл том шалтгаан биш санагдахад тэгж аашилцгаадаг … 

Гэхдээ энэ нь нэг л өдөр ил гарч ирснээр хамгийн бат бөхөд тооцогдож байсан харилцаа ч зөөлхөн үлээхэд хийсэн алга болох талтай . Элэгдэл олон жил үргэлжилж болох ч гал дүрэлзэн асахад нэг л хором хангалттай . Таны тоож үздэггүй зүйл таны хамгийн үнэтэй эрдэнэсийг үгүй хийж байж мэднэ . Хайхрамжгүй байдалд том жижиг гэсэн ялгаа байхгүй . Тэр болгоны цаана гүн гүнзгий утга санаа бий. 

Эдгээрийн тэргүүнд “Би чамайг үнэлж хүндэлдэггүй ” эсвэл “Чиний зовлон надад хамаагүй” гэсэн санаа нуугдаж байдаг . Хүний сэтгэл баяр жаргалтай мөчид хажууд нь байдаг ч уйтгар гуниг тохиолдоход хуваалцаж чаддаггүй хүнээс болж аяндаа хөрдөг . Ихэнх хүмүүс хажуу дахь хүнээ өөрт нь хэчнээн хайртай гэдгийг өгсөн бэлэгнийх нь тоогоор хэмждэггүй юм . Хайр ийм зүйлээр соригддог . Хүн соригдох хүртлээ ямар их хайрлуулдаг бас ямар их хайрладгаа мэддэггүй . Энэ туршилтын үр дүнд зарим хүмүүс алдаж , зарим нь хождог. 

Сүүлийн үед ихэнх хүмүүс алдах болжээ . Үүний шалтгаан нь хажуу дахь хүнийхээ гуниг зовлонд мэдрэмжгүй хандах байдалтай холбоотой юм . Үргэлж зугаа цэнгэлийн хойноос хөөцөлдөж зөвхөн өөрийнхөө төлөө хүчин чармайлт гаргах … Бид ганцаараа амьдарч чадахгүй гэдгээ умартсаар л байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!