MngNews

“БАНКНЫ ЭЗНИЙ БЭЛЭВСЭН ЭХНЭР” III ХЭСЭГ ДЕТЕКТИВ ЗОХИОЛ

Улаан үст намайг дагаж байлаа. Тэр намайг хаана ч явсан над руу харна. Эрвин олон улсын хамтарсан ажлын уулзалттай гэсэн тул би өрөөндөө ганцаараа байхыг хүссэнгүй наран шарлагын газар луу явлаа. Лисеттэ дахиад л намайг дагана. Тэр анзаарагдахгүй гэсэн мэт нилээн зайтай явдаг байсан. Харин энд, наран шарлагын газар биднээс өөр хэн ч байсангүй. Хадан хясаа цохилох далайн давалгаа хүчтэй, өндөр байсан тул сайн сэлдэг хүмүүс ч гэсэн далайг зорьж ирээгүй бололтой.  – Хөөе, сайн уу? Тэр гэнэт миний өмнө зогсож байв. – Сайн.  – Тэгэхээр… Лисеттэ ташаа тулан зогсож, нүд рүү минь эгцэлж харна.  – …манай банкны эзний эхнэр амрахыг хүссэн юм биз дээ? Хамаг бие минь хөшчихөв. Тэр юу мэдэж байгаа юм бол? Надаас юу хүүссэн юм бэ? Би юм хэлэхийг хүссэн боловч юу хэлэхээ мэдсэнгүй. Үг хэлэх гэсэн ч амнаас дуу гарсангүй.  – Ажиглаад байхад тайван амрахын тулд чи сонголтоо сайн хийжээ. Үнэхээр сонголт сайтай юм. Надтай ярилцахыг ч хүсээгүй шүү. Харин Эрвин дэргэд чинь байгаа явдал чамд огт төвөг учруулсангүй бололтой. НоBш гэж. Би нударгаа зангидан нэг алхам ойртлоо. Бидний нүүр бараг шүргэлцэж байв.  – Ингэхэд чи хэн бэ? – Би хэн бэ гэж үү? Лисеттэ гашуунаар мушийв. 

– Би чамд өөрийгөө үнэнээр нь танилцуулдаг юм бил үү гэж бодсон. Гэхдээ чи, хонгорхон Элине надтай ярилцахыг хүсээгүй. Би чиний зиндааны хүн биш учраас тэгсэн байх л даа.  – Чи юу ч ойлгосонгүй. Чи хэрвээ миний өнгөрсөн амьдралаас өчүүхэн ч гэсэн мэдсэн бол… – Өө за. Гэхдээ яадаг билээ, би их сайн мэднэ. Лисеттэгийн үгээ тод хэлэх энэ дууны өнгө ёжилсон аястай ажээ. – Чамайг Фредерикийн үхлийн дараа сэтгэлээ сэргээх гэж энд ирснийг би мэднэ. Хэдийгээр би банкны эзний эхнэр биш ч сонин уншдаг юм шүү. – Тэгэхээр? – Харин миний амраг чамд туслахаар Салау руу ирсэн нь надад огт таалагдсангүй. Гэнэтхэн тэр нөхөр ухаан санаагаа алдаж намайг хаячихсан. Гэхдээ ганц намайг ч биш, бас БЭУХ-г орхисон.

Би хашгиран урагшаа ухасxийн буржгар улаан үснээс атгаж авлаа. Бид хоёулаа газарт ноцолдсоор тэр миний дээр гарав. Нүд нь үзэн ядалтаар дүүрсэн түүний гартаа барьсан хутганы ир гялалзаж харагдана. Амьсгаа минь бөглөрөх шиг болсон ч би хамаг хүчээ шавхан байж – Энэ юу вэ? хэмээн асуулаа.  Лисеттэ муухан арчилдаг нь илт шарласан шүдээ ил гарган инээв. – Сонин юм даа. Хатагтай үхлээ хүлээн элсэн дээр дээшээ хараад хэвтэж байж ямар шалтгаантайг нь мэдэх юм гэнэ. За яахав, би чамд шалтгааныг нь хэлээд өгье. Эрвин бид хоёр амрагийн холбоотой хосууд. Бид БЭУХ-нд анх танилцсан. Бас бид чиний хөрөнгөтөн нөхрийг алах даалгавартай байсан.  – НоBшийн авгай – НоBшийн авгай? Чинийхээр би тийм байж магадгүй, харин би бол идеалист. Эрвин ч тийм байсан. Харамсалтай нь тэр чиний зовж шаналахыг харснаас болж өөрийгөө буруутай мэтээр бодох болж үзэл бодлоосоо ухарчихлаа. Тэр амралтанд явах гэж байгааг чинь мэдээд чамайг эдгээхийн тулд намайг хаяж, бас БЭУХ-ноос гарсан. Өөрийгөө буруу хэрэг хийсэн гэж үзээд тэрнийгээ засах гэж оролдож байгаа юм.  Толгойд минь түмэн бодол эргэлдлээ. Энэ худлаа байх. – Чи галзуу юм байна. Лисеттэ дахин үг хэлэхээр ам нээх мөчид тасxийх дуу гарч тэр миний дээр уналаа. Хүчтэй гар намайг татаж босгон тэнцвэрээ алдах үед түшиж авав. Би өөрийгөө тавиулах гэсэн боловч тэр гар их хүчтэй ажээ. Би гарыг нь хурц шүдээрээ хазаж, эцэст нь аврагч хэмээн бодож байсан хүнээс арайхийн салаад сөхөрч уналаа. Ходоод гэдэс эргэж хөрвөх мэт болж огиулмаар болж, нүд эрээлжилж байсан ч тэсч үлдэн газарт унасан хутгыг шүүрч авлаа.

– Битгий ингэ. Эрвин намайг хүзүүдэж авах гэхэд нь би хутгаа далайв. Эрвиний гар буу газар хэвтэж харагдана.  – Лисеттэ над рий мессеж илгээсэн. Тэр чамайг миний нүдэн дээр алаxыг хүссэн. Тийм учраас би та хоёрын араас гүйхээрээ ирлээ. Чамайг аврах гэж. Би замын туршид гүйсэн. Арай гэж амжиж ирлээ.  Би хутгаа түүний цээж рүү чиглүүлж бариад гар буунд ойртов.  – Энэ үнэн үү? – Элине, миний тайлбарлахыг сонсооч.  – Энэ үнэн үү гэж би асууж байна! Би буунд хүрлээ. – Чи түүнийг минь энэ буугаар алсан уу? Миний Фрэдерикийг? Энэ гар буугаар? – Хонгор минь, намайг сонс л доо. Эрвин нүүрээ алгаараа дараад элсэн дээр сөхөрч суужээ. Тэр мэгшиж байлаа. – Жүжиглэх хэрэггүй. Би духанд нь гар буугаа тулгав.  – Тавьсан асуултанд хариул. Чи энэ буугаар миний нөхрийг алсан уу? – Намайг үнэхээр уучлаарай. Аяархан мэгшилт уртаар уйлагнан орилох дуугаар солигдов. – Би ингэсэн нь зөв гэж бодож байсан. Эрвин үсээ үгтээн зулгааж эхэллээ. – Чиний ямар их уй гашуу болж байгааг би хараад юу хийснээ ойлгосон.  – Би чамаас дахиад асууя. Хөл гар маань салганан чичирч байсан ч би бие барих хэрэгтэй. Энд миний нөхрийн үxлийн тухай яригдаж байна.  – Чи миний Фредерикийг энэ буугаар хөнөөсөн үү? Би ямар нэгэн сэтгэл хөдлөл, өрөвч сэтгэл, эсвэл буруугаа гэмших талаар сонирхоогүй байна. Би ганцxан тийм эсвэл үгүй гэсэн хариулт сонсоно.  Багшаасаа шийтгэл авсан хүүхэд шиг Эрвин нугдайж суугаад нүдээ алгаараа халхалсан хэвээр хэдэн ойлгомжгүй үгс амандаа бувтнав. Дараа нь тэр толгойгоо өргөн миний асуултанд хариу өглөө. – Тийм ээ, би энэ буугаар Фредерикийг алcан. Би гохонд дээр дарлаа. Тэр гэмшсэн хэдий ч би түүнийг уучилж чадахгүй.

Төгсөв.

Хэдэн үг: Зохиолч энэ өгүүллэгийг 2008 онд болсон Европын ханшны уналтын дараа бичжээ. Тухайн үед мөнгөний ханшийг Европын холбооны улсын дээд удирдлага буюу Нэгдүгээр танхим болон том банкнуудын хуйвалдаанаар зориуд унагасан гэж шуугиж байсан. Энэ ганцxан Европод ч биш бас Америк, Азийн олон улсад тохиолдож эдийн засгийн хямрал гэж нэрийдэж байсан. Тухайн үед нилээн олон бага гарын банк дампуурч том банканд залгиулснаар нилээд олон банкны эзэд амиа хoрлocoн. Харин хэд гурван банкны эздийн үxлийн шалтгааныг олж тогтоож чадаагүй гэдэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!