MngNews

“БАЛАЙ XҮҮXЭН МИНЬ ЭХНЭРТЭЙ ЭРЭЭС АЗ ЖАРГАЛ ХҮСЭХ ХЭРЭГГҮЙ Ш ДЭЭ…”

“БАЛАЙ XҮҮXЭН МИНЬ ЭХНЭРТЭЙ ЭРЭЭС АЗ ЖАРГАЛ ХҮСЭХ ХЭРЭГГҮЙ Ш ДЭЭ…”

Сайн байцгаана уу? Би нөхөр, хоёр хүүхэдтэй нэгэн эмэгтэй байна. Хүний гэр бүлрүү шунаж илүү харж билүү долоосон нэгэн эмэгтэйд хэдэн үг хэлэх гэсэн юм. Бүсгүй минь хатуухан хэлэхэд миний нөхөр чамд хүртээлгүй ээ, бүлтгэр хоёр үрээ эцэгт нь бэлэг болгож би төрүүлсэн юм.

Өөрөөсөө үрс гаргаж энгэрээс минь сүү эвлэсэн эх хүн учраас чамайг би уучлаад эвээр хэлж ярилцах гэж үзсэн. Гэвч чи тэгэхийг хүссэнгүй. Эр хүн алддаг юм. Харин алдсан үед нь би түшээд авсан.

Гэтэл чи гэр бүлтэй, үр хүүхэдтэй гэдгийг нь мэдсэн хэрнээ салж өгөхгүй нөхөртэй минь зууралдаж, үрсийг минь үгүйсгэж, хоёр хүүхдийнх нь ээж, тэр хүний гэргий болсон намайг үxcэн мэт санаж улаан цайндаа гарахаар шийдсэн үү.

Үгүй шүү эмэгтэй минь, завсрын нэг хүүхэн заяаг минь харлуулна гэж байхгүй ээ. Миний хань ч энэ бүхнийг сайн ойлгож, алдаагаа ухаарч чамаас холдохоор шийдсэн.

Чамайг сонсохнээ өөрөө адилхан үр хүүхэдтэй эх хүн гэх юм билээ. Тийм байтал амьтны бүлтгэр үрсээс эцгийг нь булаах гэж юунд ингэж их зүтгэнэвээ.

Чи амжихгүй ээ, бидэн хоёр нь төдийгөөс өдий хүртэл зовлон жаргал, баяр гуниг, өвчин зовлон гээд бүх л цаг хугацааг хамтдаа туулсан. Тэрхэн зуурын сэтгэлийн сиймхийгээр шургачихаад өөрийгөө хэн болсон гэж бодов.

Тиймээ миний нөхөр алдсан, алдаа хийсэн, жаахан хөнгөн хийсвэр ч хүн. Тэрийг нь ч би мэддэг учир алдах цагт нь түшсэн юм. Нөхрийнхөө дахиж намайг хуурахгүй гэсэн чин сэтгэлээсээ хэлсэн амлалтанд нь би итгэж байна.

Чамд гэж хэлэхэд миний хоёр үрийн аз жаргалыг булаахыг би хэнд ч зөвшөөрөхгүй гэдгийг хатуу санаарай. Хорвоогоор дүүрэн хосоо олоогүй залуучууд байхад хүний хүнд шүлсээ унагаж явахаар холхон байж үзээрэй л гэж захих байна.

Миний нөхрөөс холдсон ч гэр бүлтэй хүнээс дахиж битгий аз жаргал хүсээрэй. Надаас өөр эмэгтэйн нулимсыг битгий үзээрэй. Үүнийг л чамаас хүсэх байна.

Үр хүүхэдтэй ээж хүн, эмэгтэй хүн юм бол амьдралдаа дахиж алдахгүй байхыг хичээж явах ёстой шүү. Ийм хүмүүсээс болж нэг ч гэр бүл битгий салаасай, нэг ч бяцхан зүрх бүү өнчрөөсэй. ҮР МИНЬ ҮЛДЭХ ХОРВОО ЮМСАН ҮЙЛИЙН ҮРГҮЙ АМЬДРАХ ЮМСАН… Г.Гэрэлчимэг-д зориулав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!