“АР ТАЛ” СУРГАМЖИТ ӨГҮҮЛЛЭГ

Амьдралаа нэг хэвийн байлгах дургүй АНУ – ын ерөнхийлөгч асан Обама эхнэр Мишелийн хамт жирийн нэг зоогийн газар оройн хоол идэхээр явжээ . Ерөнхийлөгч , тэргүүн хатагтайн хамт орж ирэхэд зоогийн газрын эзэн тэднийг угтаж бие хамгаалагчдаас нь ” Би тэргүүн хатагтайтай ганцаарчлан уулзаж болох уу ? ” гэж асуув . Зочид зоогийн газрын эзний хүсэлтийг хүлээн авсан тул зоогийн газрын эзэнд тэргүүн хатагтайтай ярилцах боломж олджээ .

Уулзалтын дараа ерөнхийлөгч Обама ” Тэр яагаад чамтай ганцаарчлан уулзахыг хүссэн юм бол ? ” хэмээн эхнэрээсээ асуухад Мишель түүнийг залуудаа өөрт нь дурлаж байсан тухай хэлжээ .

Тэгэхэд нь ерөнхийлөгч Обама : ” Аан , тэгвэл чи түүнтэй гэрлэсэн бол одоо энэ сайхан газрын эзэгтэй байх байжээ ? ” гэхэд нь Мишель : “Үгүй дээ, хэрэв би түүнтэй гэрлэсэн бол тэр одоогийн Америкийн ерөнхийлөгч байх байсан” хэмээн хариулсан гэдэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!