“АНХНЫ ХАЙР” ӨГҮҮЛЛЭГ
Тэртээ 1989 он…Би 8-р ангиа төгсөөд аймгийн төв рүү явж сурхаар болов.Учир нь суманд зөвхөн 8-р анги хүртэл л сурдаг сүүлийн хэдэн жилээ аймаг руугаа явж сурдаг тийм тогтолцоотой байсан цаг үе. Аймгийн төв рүү ангийнхаа хэдэн хүүхдүүдтэй хамт дуулж хуурдаж ачааны машины дээр сууж явсан ч аз жаргалтай л байсан юм даг. Аймгийн төв орж ирэхэд өмнө нь харж байгаагүй сонин содон байшин барилга дэлгүүр хоршоог харан баясан алмайрч байв.Сумаасаа гарч үзээгүй надад юм бүхэн өвөрмөц сонирхолтой харагдаж байлаа.Ачааны машинаасаа буун дотуур байр луу нэг чемодантой хувцас ээжийнхээ бэлдэж өгсөн боорцгийг барин алхав.Дотуур байр хүртэл миний төсөөлсөнөөс өөр байлаа.Цэлгэр цэвэрхэн манай илүү гэр шиг л хэмжээтэй боловч их саруулхан.Нэг өрөөнд 4 хүүхэд байх ёстой бөгөөд миний өрөөний хамтрагчид их л найрсаг юм.Хэд өдрийн турш дэлгүүр хэсэж сонин содон зүйлийг үзсээр нэг л мэдэхэд хичээл орох болчихлоо. Хичээлийн эхний өдөр дууссаны дараа цэвэрлэгээ хийх болж тэгтэл би Ирмүүнээ гэх нэг хүүтэй цэвэрлэгээ хийх болов.Манай өрөөний охид над дээр ирэн чи ёстой азтаймаа гэхчилэн элдвийг хэлэв.Би ч яагаад ингээд байгаа юм бол гэж гайхан асуувал надтай цэвэрлэгээ хийх гэж байгаа хүү их онц сурдаг царайлаг , манай сургуулийн захирлын хүү гээд л тэд бөөн юм болж байгаа аж.
Нэг их зантай л хүн байгаа биз гэж бодоол анги руу ортол өндөр бор цайвар царайтай царайлаг нэг хүү ангийн ширээ сандлыг зөөн цэвэрлэгээ хийж байна.Тэр миний төсөөлсөнөөс их өөр байсан бөгөөд их сайхан сэтгэлтэй найрсаг нэгэн байв.Бид цэвэрлэгээгээ хийж дуусахад гадаа бараг харанхуй болжээ. Сургуулиас манай дотуур байх хүртэл жоохон зайтай тул тэр намайг хүргэж өгөв.Хэдэн өдрийн дараа би ангиасаа математикийн олимпиадад оролцохоор болсныг Нансаа багш хэлэв.Тиймээс хичээлээ тарангуут байрлуугаа явж ээжийн өгсөн боорцог, ааруулнаас сайн идэж аваад Математикийн давтлага руугаа яаравчилав.Очтол нөгөө ангийн 5н хүүхэдтэй хамт Ирмүүнээ зогсож байв.Намайг хараад инээн гараа даллаж байв. Би дотроо яагаад тэр энд байгаа юм бол гэж бодоод амжив. Сургуулиас олимпиадад оролцох гэж байгаа хүүхдүүдэд чөлөө өгсөн учраас Ирмүүнээтэй хамт илүү их цагийг өнгөрөөх болов.Тэр миний бодож чадахгүй бодлогийг бодход туслана.Түүнтэй хамт байх тусам тэр миний хувьд үнэ цэнэтэй хүн болсоор л байв. 2 долоо хоногийн дараа олимпиад болж Ирмүүнээ 1р байр эзлэв.Би 8-р байранд оров. Амжилттай орж чадаагүйдээ жоохон гутарч байсан ч Ирмүүнээг түрүүлсэнд маш их баярлав. Бид илүү дотно нөхөрлөх болов.Бид бие биедээ анхаарал тавьж хичээлээ хамт хийж амралтын өдрөөр ээж аав нь томилолтонд явсан би Ирмүүнээгийнд очиж хоол хийж өгдөг байв.Бидний аз жаргалтай өдрүүд үргэлжилсээр…
Сургуулиас тэтгэлэгтэй Орос улс руу хүүхэд суралцуулах тэтгэлэгт Ирмүүнээ сонгогдсон учир тэр Орос улсыг зорихоор болсон юм.Энэ үед миний амьдралд гуниг хурсан ч би түүнийг явуулах ёстой гэдгээ сайн мэдэж байсан тул “Чиний өмнөөс баяртай байна.Их зүйл сураад ирээрэй.Хайртай шүү”гэж хэлэв.Ийнхүү 2 намар өнгөрч би ч сургуулиа төгсөв.Тэгсэн ч миний сэтгэлд нэг л зүйл дутуу мэт мэдрэмж өдөр бүр төрч сэтгэл минь уй гашууд автана… 30 жилийн дараа би хүсэн хүлээсэн хүнтэйгээ тааралдсан юм.Гэхдээ миний хүсэн хүлээж байсан учралаар бид таараагүй юм.Тухайн үед би 2 хүүхэдтэй ээж хүн болсон байсан бөгөөд миний нөхөр намайг архи уух бүртээ зодож дарамталдаг байсан тул салаад нилээдгүй хугацааг өнгөрүүлсэн ч тэр архи уух бүртээ над дээр ирж муу муухай үгээр харааж зоддог байлаа.Энэ удаад орц руугаа орох гэж байгаад түүнтэй таарав.Тэр ч намайг муу муухай үгсээр харааж намайг юу ч дуугарахгүй байсан тул цохих гэж дайрав. Би ч ийм байдлыг хэд хэдэн удаа мэдэрсэн учраас болдог л нэг энгийн зүйл мэт хүлээж авдаг болов.Цохиулах үед би толгойгоо лантуугаар зоциж байгаа мэт тийм мэдрэмжийг мэдэрдэг.Энэ нь надад муу сонголт хийснийг минь үрнэлж сануулж байдаг.Энэ удаад лантуугаар цохиулах мэт тэр мэдрэмжийг миний өмнөөс хэн нэгэн мэдэрсэн юм.Нүдээ нээгээд хартал миний 30 жилийнитурш зүрхэндээ сэмхэн тээсэн тэр хүн зогсож байлаа.Би түүнтэй таарсандаа маш их баярлаж байсан ч ийм байдалтай таарсандаа ичиж байлаа.Энэ явдалаас хойш тэр надад маш их тусалсан.Миний хуучин нөхөрт хуулийн хариуцлага хүлээлгэх боломжтой талаар надад хэлсэн . Би анх удаа айдастайгаа нүүр тулахаар шийдэв.Учир миний ард намайг хамгаалах хэн нэгэн байгаа гэдрийг мэдсэн учраас.Хуучин нөхөртэйгээ уулзаж бүх зүйлийг ярилцаж хуулийн хариуцлага талаар хүүхдийнхээ ирээдүн талаар ч бид сайн ярилцав.Тэр надад дахин төвөг учруулахгүй хүүхдүүдтэйгээ сард нэг удаа уулзана гэсэн болзолтойгоор бид тохиролцосноор миний амьдралд амар амгалан аз жаргалтай өдрүүд ноёрхох болсон юм.Би түүнтэй амьдралынхаа төгсөлд учирсандаа үргэлж баяртай байдаг. Хайрт минь чамтайгаа энэ сүүлийн захиагаар уулзаж байна.
Миний хамгийн сайхан үеийг бүтээж өгсөн Миний зүрхийг өдөр бүр догдлуулж амьд байгааг минь мэдрүүлж байсанд Миний сэтгэлд үшрд оршиж байсанд Миний амьдралын нар байсанд баярлалаа.Сайхан хайр гэж байдаг олвол битгий алдаарай.Чиний зүрхийг догдлуулсан тэр хүнийг л сонго, түрүүвчиндээ хэдэн төгрөгтэйг нь бус… Хэтэвчин дэх мөнгө хэзээ нэг өдөр дуусдаг бол хайранд хэзээ ч төгсгөл байдаггүй.ХАЙР ХЭЗЭЭ Ч ХООСОРДОГГҮЙ.ИТГЭЛ ТАНЬ МӨХСӨН ЦАГТ ХАЙР Л ТАНЫ СЭТГЭЛД ГАЛ АСААНА.
БЛОГ ГИГА