“АМЬДРАХ САЙХААН” ӨГҮҮЛЛЭГ
“АМЬДРАХ САЙХААН” ӨГҮҮЛЛЭГ
Haliutan Chinzorig
Баяраа гадаадад боловсрол эзэмшиж, бусдын нүдэнд дулаахан харагддаг сайхан залуу болжээ. Аав ээж нь хүүгээрээ бахархаж, ах дүүс баяр хүргэж багахан найр шахуу юм хийцгээлээ. Хотын гудмаар дэгжин залуу алхаж явахдаа Монголынхоо бүсгүйчүүлийн сайхан болсонд бас нүдээ хужирлана. Нэгэн байгуулагад инженерээр орлоо. Хамт олны дунд нэр хүндтэй ч боллоо учир нь тэрээр аpxи огт амсдаггүй эр байлаа. Түүний удирдлага дор нүдээрээ инээсэн Ханд гэдэг даруухан бор бүсгүй ажилладаг байв. Нэгэн шинэ жилийн баяр дээр Баяраа Хандыг бүжгэнд урьж тэдний дунд хайрын гал ассан билээ. Гэргий ухаантай даруу бүсгүй учир хадмууд бэрдээ тун сайн хандана. Баяраа ажил мэргэжилдээ сайн учир удаа дарааллан байгууллагын аварга болдог бараг л тогтсон жишиг болж, энэ үеэс хаа нэг зуу татдаг болов. Нүүрийг нь харж худлаа зусарддаг нѳхдүүд аваргаа манай мундаг инженер хойшдоо их хол явах ирээдүйтэй залуу гэж ирээд магтаалаар булж хариуд нь ганц нэг зуу грамм татуулдаг боллоо. Баяраа Ханд хоёр хүү охин хоёртой болж амьдрал ч тэгш сайхан байв.
Тэр нэг ѳдѳр Баяраагийн дор дадлага хийхээр ирлээ гэсээр шавилхан биетэй адтай үг хэлтэй сэргэлэн Ану гэх охин танилцав. Ану анх л танилцсан ѳдрѳѳсѳѳ Баярааг хүсэл тээж тачаал бадраасан харцаараа урьж эхэллээ. Ѳдѳр хоногууд ѳнгѳрсѳѳр ѳдѳр бүр л уулзаж байгаа хойно дасаж эхэлцгээлээ. Хааяа цугтаа хооллож энэ бүрт Ану мань эрийг ѳдѳѳнѳ. Тэр нэг ѳдѳр Баяраа мэргэжил нэгт андуудтайгаа жаал наргиад ухаанаа алдахаас ѳмнѳхѳн Ану руу залгаж орхилоо. Тэд хамтдаа буудалд сэрлээ. Энэ цагаас эхлэн тэдний амрагийн явдал эхлэв. Багагүй цалинтай мань хүн залуу бүсгүйн хэрэглээнд мѳнгѳ ѳгдѳг боллоо. Бантсан хүн баавгай алдгийн үлгэрээр мѳнгѳѳ хаячихлаа гэсээр халмаг гэртээ ирсэн удаа цѳѳнгүй. Ханд эхнэр хүний зѳнгѳѳрѳѳ нѳхрѳѳ нэг л биш болоод байгааг мэдсэн ч юутай ч хий хамаагүй хардаж болохгүй, ямар ч байсан цаг хугацаа мэдүүлнэ гэж боддог болов. Баяраа улам бүр уудаг боллоо. Ану дадлага дуусаад явсан биш Баярааг улам татсаар, хэзээний л Анугийн гэрийн гадаа cогтуугаар машинаа барьж ирнэ. Энэ байдал удаан үргэжилвэл эр нѳхѳр минь болохоо байна гэдгийг Ханд бодож нэг ѳдѳр мѳшигсѳѳр тэднийг буудалд ид жаргаж байхад нь явж орлоо.
Баяраа сандраад хэлэх үггүй дэмий л аpxи ууна, Ану хүний урманд айж эмээсэн шинжгүй нүцгэн биеээ ч нуулгүй тамxи асааж утаагаа Баяраа руу үлээнэ. Ханд тэднийг орхиж гарахдаа “чи авдаа” гэдэг үгийг л хэлснээ санаж байв. Гэртээ ирэхэд хоёр хүүхэд нь унтаж байв, тэднийгээ хувцаслаж аваад аавындаа ирлээ. Хандын аав тохьтой хүн охиндоо юу ч хэлсэнгүй ээжгүй ѳсгѳсѳн болоод ч тэрүү охиндоо амиа тавьдаг зантай. Зургаан сар гаран болоход Баяраа ирсэнгүй ёстой орондоо уйлж, ирнэ гэж итгэсээр байлаа. Баяраа ажил дээрээ алдаа гаргаж аюулгүй байдлын улмаас нэг хүн хүндээр бэртсэн учир буруутгагдаад ажлаасаа халагдав. Ханд гэрээ эргэх санаатай иртэл хашааныхан том хаалга нээлттэй, хашаагаар нь үзэгдэх хогнууд аpxины шилээр дүүрчээ. Хашаанд уятай нохойн эзнээ хараад сүүлээ шарвагануулж гийнаж байгааг үзвэл хэдэн ѳдѳр хоол ѳгѳѳгүй нь илт. Хаалгандаа дѳхтѳл гэрээс эрчүүдийн чанга чанга ярьж инээлдэх нь сонсдлоо. Явж орвол усан хаван болтлоо хавагнасан нүүртэй болсон нѳхрѳѳ хараад ѳѳрийн мэдэлгүй уйлчихав. Баяраа дуугүй л шал ширтэнэ, цуг байсан нѳхдүүд бүгд гарч яван Ханд явж хоёр хүүхдээ авчирч орон гэрээ онгойлж аятай сайхан байвч Баяраа уусаар л бүр ихээр уусаар байлаа.
Гэрт байх илүү дутуу юмнуудаа нууж зарж уудаг заримдаа Хандын халааснаас мѳнгѳ хулгайлж ууна. Хоёр жил ѳнгѳрѳхѳд машингүй олигтой ѳмсѳх хувцас ч үгүй болж, ёстой хоногийн хоолоо дѳнгѳдѳг болов. Эхнэр бууж ѳгсѳнгүй нэг л уухаа больж сайн сайхан болно гэдэгт итгэсээр Баяраа харин дэлгүүр гудам худгийн дэргэд уудаг хэдэн найз нартайгаа сайн сайхан явснаа ярьж хѳх нүд, шороотой хувцасаар гоёсоор л байлаа. Шартаж сэрсэн Баяраа салганаж чичрээд яах вэ? гэж бодсоор эхнэрийнхээ үлдсэн ганц гангараа болох монетон ээмгийг аваад гарахдаа унтаж байгаа ханиа ѳрѳвдѳж байсан ч ѳѳрийгөө л бодлоо. Хѳлѳѳ мэдэхгүй гуйвж орж ирэхэд нь эхнэр нь хүний урманд орилсонгүй угаасаа болох л ёстой юм болсон гэж бодсон аятай байв. Маргааш ѳглѳѳ нь Баяраа гарч яваад эргэж орж ирэхдээ юуг зарах уу гэтэл хойморт байрлах зурагт нүдэнд буулаа даанч хүүхдүүд нь хүүхэлдэй үзэж байгааг хараад сэтгэл нь ѳвдѳѳд чадсангүй. Үдээс хойш эхнэр хүүхдээ гарсан хойно байгаа ганц зурагтаа зараад найрлаж суухад нь эхнэр орж ирлээ. Ѳѳ миний хань гэж ѳмхий ханхлуулсан амаараа үнсэх эрийг түлхээд даанч яав даа гээд уйлж байхдаа үлдсэн цѳѳн хувцасаа цүнхлээд гарахдаа
-Минии ханиа чи ухаантай даа гэсэн үгийг хэлээд гарлаа Бурхангүй газрын буг галзуурна гэгчээр хэдэн ѳдѳр ууж хордлогонд орсон тэрээр арай гэж ѳндийв. За хэн шар тайлах бол гэж бодсоор аавындаа ирлээ. Муу ээж нь ѳнгѳ нь хуучирсан ширээгээ зүлгэнгээ аль тэр цай уу одоо хоол хийнэ гэлээ. Баяраа ээжээ гурван мянган тѳгрѳг ѳгѳѳч тэгэх үү гэхэд ээж нь яасан гэж ийм болов чи, би чамайг аpxиар биш сүүгээрээ хүн болгосон гээд уйлж эхэллээ. Ээ л дээ ээжээ үхлээ шдээ гэтэл нулимсаа арчин буруу харж суухдаа ѳврѳѳсѳѳ мѳнгѳ гаргаж ѳглѳѳ Баяраа мѳнгѳ аваад гарах гэтэл аав нь гаднаас орж ирэв. За чи тийшээ суу гэж аав нь их л зандрангуй хэлэв. Аав нь гаансаа нэрж хѳмсѳгѳѳ зангидаж хэсэг сууж байснаа одоохон гээд гарч явлаа Баяраа айдастай шарталттай сууж байтал аав нь гартаа олс барьсаар орж ирж. За хүү минь нэр хугарахаар яс хугар гэж гээд муу явахаар гэснээ хойд уул руу явдаа хүү минь гээд олсоо ѳгѳѳд гарч явав. Эх нь уйлсаар гартаа олсоо барьсаар гэртээ ирсэн Баяраа шѳнѳжин аав яагаад олс ѳгѳв гэж бодсоор үүр цайлгав. Тэр ѳдрѳѳс эхлэн ахиж аpxи амсалгүй ахан дүүсийн дэмжлэгээр машин аваад таксинд явж эхэллээ. Ханд түүнийг ахин аав болгожээ. Aмьдрах сайхаан…