“АМЬДРАЛ ҮРГЭЛЖ САЙХНААРАА” ӨГҮҮЛЛЭГ
Garig Bat
Түм түжигнэж,бум бужигнасан хорооллын дунд нэгэн тансаг зэрэглэлийнх болов уу гэмээр бааранд транс хөгжимийн сүртэй ая орилох бөгөөд аpxи пивo уун хөлчүүрхэх залуус хүүхнүүд, хоёр гурваараа охидуудын хормойг өнгийн, шүлсээ гоожуулах өлөн нүдтэнүүд гээд ёстой л шинэ танил хайж, шоу цэнгээнийг мэдрэх гэсэн хүмүүс зорин ирдэг гэлтэй. Бүжгийн талбай тойрсон ширээнүүдийн яг голд нь дөрвөн бүсгүй суух бөгөөд бие хаа,үс гэзэг,хувцас хэрэглэлээс эхлүүлээд их содон ганган дэгжин ажээ. Эр хүний төрөлхийн сонжин шохоорхож бас ч үгүй хүсэмжлэх харц тэднийг тойрсонгүй. Тэд ийшээ тийшээ тоомжиргүй ширэв татан харах бөгөөд өөрсдийнх нь ширээнд зориулан илгээх хэн нэгний захиалгын пивo винo зэргийг эелдэгхэнээр хүлээн авч аальгүйтэн тас тас хөхрөлдөх нь нэлээн сурамгай ба ингэх ч ёстой гэсэн шиг үл тооно. Тэдгээр бүсгүйчүүдийг Уянгаа, Анираа, Гэрлээ, Доко гэх бөгөөд магадгүй өөрсдийнх нь эцэг эхээс заяасан жинхэнэ нэр биш ч байж мэдхээр. Анираа: – За өнөөдөр гайгүйхэн явчих юмсаан. Хоёрын хооронд дээрийнх шиг хайран цаг үрчихээргүй аятайхан зузаан түрийвчнүүд харагдахнуу? гэхэд Доко: -Энэ хамгийн үнэтэй винo явуулаад байгаа ширээрүү очвол яасын? гэхэд – Харж байж болъёоо, юунд нь яарсан юм гэж нэлээн дээрэнгүй хэлэх энэ бүсгүйг Гэрлээ гэнэ. Тэрээр их бухимдангуй: – Доко Анир та хоёр сүүлийн үед мурих гээд байдаг болсон шүү. Ядаж өрөө төл мэдүү гэлээ. Доко бүлтэгнэн – Заа юун мурих вэ? бие өвдөөд хэд хоног хэвтчихлээ шдээ гэж сандрангуй инээвхийлхэд – Би тэнэг биш гэж нухацтай харлаа. Энэ маргаан нэлээн гүнзгийрч мэдхээр болоход Уянгаа голоор нь орж: – За одоо болно, хамаг амьтаны нүд болох гээ юу? наад хэрүүлээ байранд очоод хий, алив урдхаа барьчих гэхэд бүгдээрээ нэг амьсгаагаар хундагатай аpxийг хөнтөрч орхих нь ууж дааж сурсаныг илтгэнэ. Нэлээн ууж бүжиглэж наргисны эцэст захын ширээний хэдэн залуусыг даган гарцгаалаа. Хоёр машинд хуваагдан суух залуус шөнийн дэн буудлууд багширалдсан гудамжаар давхисаар нэгэн буудалд тухлахаар болов. Мэдээж аpxи даpc тамxи бэлгэвч гээд бүгдийг бэлдсэн эрчүүд хэн нь хэнтэй вэ? эсвэл бүгдээрээ юу гээд л завxай яриа өрнүүлэн доромж өнгөөр инээх нь ариун цэврийн өрөөнд зогсох Уянгаад даанч тодхон сонсогдоно. Яагаад би заавал энэ нoвшнуудад ингэж доромжлуулан доромжлуулан доор нь хэвтэх ёстойн бэ? Ээжийн минь хэлсэн үг даанч хатуу, даанч үнэн юмдаа. Гэлээ гээд хичнээн хичээвч би энэ амьдралаас,энэ намаг балчигаас хэрхэн өөрийгөө татах вэ? Сургууль соёлчгүй, хэл усчгүй намайг ажилд авах газар олдоогүй. Гэхдээ энэ аргаар би амар түргэн овоо ч мөнгөтэй болчихдог. Би ер нь яавал дээр вэ хэмээн эргэлзэж тээнэгэлзсэн дотор хүнтэйгээ зөрчилдөн сууж байтал Гэрлээ хаалга нүдэн Уянгаа чи байна уу? хурдан гараад ир гэлээ. – Заа одоохоон. Удахгүй орлоо гэж хэлээд нарийхан цагаан янжуур асаан уушги дүүрэн сорж үлээгээд “Өөр гарц алгадаа Уянгаа“ гэж хүйтэн хөндий хоолойгоор тольруу ширтэн өөртөө хэллээ. Шөнөжингөө өөрийнх сайн мэдэх магадгүй ажилдаа гаршсан гэдэг шиг болдог зүйлс болдогоороо хөврөн хэдэн халтар төгрөг хармаалан буудлаас гарлаа. Ядарч байна гэж жигтэйхэн. Энэ л үед ээжийнх нь хийж өгдөг гурилтай шөл санаанд нь орход өөрийн эрхгүй голруу зурах шиг сэтгэл нь өвдлөө. Тэр нэгэн гайт өдөр ээжтэйгээ урд нь хэзээ ч маргаж хэрэлдэж байгаагүйгээрээ хэрэлдэж хамгийн адгийн арчаагүй зан гарган гэрийнхээ хаалгыг тас саван гарч явсанаас хойш даруй долоон сар өнгөрчээ. Гэрлээ хоёр өрөө байр түрээслэн амьдардаг бөгөөд түрээсний мөнгөнөөс хуваалцахаар тохиролцож хамт амьдарч байгаа ба өөр наашаа гээд хүлээгээд авах хүнгүй тул очихоос өөр зам байгаагүй. Энд тэндгүй пивoны шил татаад дууссан тамxины ишнүүд хөглөрсөн байрандаа ирээд шүршүүрт орох гэснээ больж ваннанд ус дүүргэн хэвтлээ. Ээжийнх нь хамгийн сүүлд хоолой зангируулан хэлсэн тэр үг дахин хажууд нь зогсоод хэлээд буй мэт чихэнд нь хадна.Өнгөрсөн амьдралаа энэ бүхэн хаанаас эхэллээ хэмээн эргэцүүлэн нэг бодлоо…
Уянгаа жирийн нэгэн айлын тав дахь хүүхэд болон мэндэлсээн. Ээж нь цyc их алдаж, хүндрэлтэй төрүүлж байхдаа охиныг минь л авраарай гэж уйлан гуйж байсан ч чадварлаг эх баригчийн ачаар эх үр хоёр эсэн мэнд хоёр яс салжээ. Ээж аавдаа ирэх л гэж ирсэн юмдаа хөөрхий гэж энхрийлэвч амьдралын хүнд хэцүү даваа хайр нь дотроо хал нь гаднаа байхаас аргагүйд хүргэнэ. Аав нь охиндоо Жавзмаа гэх нэр хайрлалаа. Ариун богд эх гэсэн утгатай юм. Юм бүрийн дээд нь байж, ариун цагаан үйл нь дэлгэрсэн хүн болоорой хэмээн дотроо залбиран чихэнд нь шивэгнэсэнсэн. Олон хүүхэдтэй айлын бага болон төрсөн тул идэж уух өмсөж зүүхээс эхлэн дутуу гачуухан өссөн гэхэд болно. Аав нь мужааны газар өдөр шөнөгүй ажиллана, ээж нь цэвэрлэгч, угаагчаас авхуулаад хаана л ажил байна тэр болгоныг гололгүй хийнэ. Дээрээ хоёр ах хоёр эгчтэй Жавзаа аав ээж гэхээсээ илүү хоёр эгчээ л бараадан өсчээ. Өглөөн нартай уралдан гарч үдшийн бүрийнээр ирэхдээ аав ээж нь мах гурил будааг тасалчихгүйн төлөө хэдэн үрдээ өл залгуулах хоолыг нь дөхүүлэх л гэж үхэн хатан хөдөлмөрлөнө. Цаг хугацаа тэмээн жингийн цуваа адил улиран өнгөрсөөр нэг мэдхэд Жавзаа охин 14 хүрэв. Ах нар нь барилга үйлдвэр дээр ажиллаж эцэг эхээ нэг хэсэг нурууг нь амраахнуу гэтэл хорвоогийн жамаар эхнэр хүүхэдтэй болж өрх тусгаарлан холдоцгоолоо. Амьдрал энэрэлгүй хатуу дээрээ тулахаар мөс шиг хүйтэн хахир ажээ. Ганц амь шигээ хайрладаг байсан аав нь ажил дээрээ гэнэтийн ослоор өөд боллоо. Муу эх нь ганцаардаж, гансарсаар нэг хэсэг шилтэй цэнхэртэй ч нөхөрлөөд амжив. Эгч нар нь сургуулийн мөр хөөгөөд алга болно. Ах нар хааяа л үзэгдэнэ. Ээж нь мөнхийн cогтуу байх энэ үед Жавзмаад болох болохгүй зүйлийг хэлээд сургаад өгөх ч хүн байсангүй. Арван жилийн сургуулиа дунд дүнтэй төгссөн болхоор их сургууль энэ тэрлүү харсан ч үгүй. Хувийн сургууль байвч хэн төлбөр мөнгийг нь хийхэвдээ. Хааяахан эсрэг талын гудамжны ганц нэг хөдөлгөөнтэй охидыг дагаж баар караоке орж үзлээ. Оройтоод загнуулна даа гээд айсаар гэртээ ирхэд нь заримдаа эзэнгүй, заримдаа ээж нь cогтуу унтаж байна. Нийлдэг охид нь буруу замруу аажмаар түлхэж байгааг тэр өөрөө ч анзаарсангүй. Найзархан дагуулж явах охиныг Нандиа гэх ба их л ганган, гоё утас барьдаг нь атаархмаар санагдана. Гэр нь боломжтой айлын хүүхэд байх гэж боддог нь нэг л бишээ. Нэг удаа гэрт нь орж үзхэд өөрийнх нь навсгар байшингаас илүү гархааргүй байсанд гайхаж: – Нандиа аав ээж чинь хаана ажилладагийн гэж асуухад – Ээж намайг төрүүлээд бурхан болсон гэсээн, аав дугуй засвар дээр ажилладаг. Аpxи их уудаг юмаа. Одоо хоёулаа эртхэн гаръя, өнөөдөр cогтуу ирэх байх гэлээ. -Чи тэгээд яаж энэ гоё гоё хувцас цүнх будагнуудаа авдаг юм аав чинь мөнгө өгдөг юмуу гэлээ. Нандин их бодол болон харсанаа: -Чи мэдмээр байгаа юм уу, надад нэг арга бий. Би ажил хийдэг гээд инээлээ. -Ямар ажил? Би бас хийе л дээ гэхэд – Чи ч уг нь хөөрхөн шүү тээ, гэхдээ чи чадах болов уу даа гэлээ – Би чаднаа.Ч и намайг тэр ажилдаа оруулаад өгчих л дөө тэгэхүү гэж шалав. – Ээж чинь мэдвэл намайг aлнa ш дээ – Ээж үү, гэж хэсэг түгдэрсэнээ сая гэрээс гархад нь бөөлжсөндөө хутгалдан хувин аваад ир гэж голын муухайгаар орилох ээжийгээ санан дургүй нь хүрч – Ээж зүгээрээ, заавал хэлэх ч албагүй, угаасаа намайг байгаа үгүйг ч анзаардаггүй ш дээ гэлээ. Нандин гэнэт сэхээ аван – За за чи болно гэж байгаа бол хамаа алга. Чи миний юбка цамцыг өмсчих гэлээ. Бариу цамц, жижиг юбка сайхан зохиж байнаа. Урт хөл нь гараад байхаар нь ичингүйрэн доош болгох гэхэд Нандиа: – Хүүе битгий доошлуул, ийм байх ёстой, алив гаръя гэхэд гайхан араас нь дагалаа. Нандиаг даган нэг бааранд орж тэндээ хэдэн ах нартай танилцаад буудалд оров. Нандин: – Чи хүнтэй унтаж үзсэн биздээ гэлээ – Үгүй гэхэд нүд нь том болон гайхаад – Өө тиймүү, Чи энэ хүмүүсийн нэгтэй нь унтах ёстой. Тэгээд өглөө болоход 200 мянгыг авна гэлээ. Урд нь тийм их мөнгө барьж ч үзээгүй Жавзаа: – 200 мянгаа? гэж гайхан асуулаа. – Тиймээ. Маргааш хоёулаа эндээс гараад дэлгүүр орж чамд гоё хувцас авнаа гэж хэнэггүйхэн ярих нь энэ ажил их л амар мэт санагдан айдас нь овоо дарагдлаа.
Ууж идэж төдийлөн сураагүй охин ах нарын хийж өгсөн виcкинд согтон ухаан мэдрэл нь орж гарна. Нэг мэдэхэд бүдүүн гэдсээ унжуулан суусан малийсан нүүртэй тарган ах дээр нь гарчихсан аймшигтай өвтгөж байхад л сэргэлээ. Юу болоод өнгөрсөнийг ч мэдсэнгүй, яс нь салчих шиг л өвдөхийг мэдэрч байв. Өглөө болж нөгөө танихгүй ах түүнд 500 мянгыг орных нь хажууд тавихдаа: – Дүү минь чи ийм жаахан бас охин биеэрээ байж ийм зүйл хийж болохгүй шүү. Хэдий надад ховор тохиох боломж байсан ч чиний өмнөөс ах нь харамсч байна гээд гараад явчихлаа. 500 мянган төгрөгийг ингээд л нэг шөнийн дотор олчихлоо гэж үү гэж гайхан баярлаж хэвтэхдээ өөрт нь хичнээн хүсээд ч байгаагүй гоё хувцаснуудыг авхыг хүсч мөн дахиад зөндөө мөнгөтэй болох юмсан гэсэн адын хүсэл гижигдээд авах нь тэр. Магадгүй ганган дэгжин хувцас, үнэтэй эд зүйлс байгаагүй ч хайр халамж анхаарал түүнд дутагдаагүй бол хайраар хувцас хийж, халамжаар сэтгэл дүүрэн амьдарч болдог гэдгийг мэдрэх л байсан бизээ. Үүнээс хойш Нандинтай нийлж байнгын шоудаж, буудлаар хэсч мөнгийг бол олох шиг болдог боллоо.Гэхдээ ингэж олсон мөнгө нь их л хурдан дуусчих шиг санагдана. Охиноо тэс өөр хүн болсон байхыг анзаарсан хөөрхий эх аpxиа багасгаж, ажилд орж эргээд хүн болжээ. Би энэ хүүхдийг эвдчихжээ гэдэг битүү шаналгаа өдөр болгон халуун хоол хийж хүлээх, шөнөжин хашааны гадаа гарч харуулдан чимээ гарвал гүйн гарах ээжийнх нь сэтгэлийг зовооно. Нэг удаа -Миний охин юу л хийгээд явна даа гэртээ ч хонохоо байлаа гэхэд – Яасан аpxины мөнгө хэрэг болоо юу гээд халаасаа ухан 50 мянган төгрөг гаргаж ширээн дээр тавихад – Ээж нь уухаа больсон ш дээ, гадуур битгий хонож бай л даа,ээж нь ажилд орсон болохоор хоёулаа одоо алзахгүй ээ гээд нүүр өөд нь царайчлангуй хархад -Одоо би өөрөө өөрийгөө мэдэж болно биздээ. Надад ааваас өөр хэн ч байгаагүй, байх ч үгүй гээд савхин куртикээ шүүрэн хаалга зүглэхэд – Жавзаа миний охион гээд хоолой зангиран дуудахад – Би хэнд ч хэрэггүй, хэний ч тоож харахааргүй охин байсан.Аав минь л амьддаа намайг хайрладаг байсан. Одоо та надад хамаагүй гэж хэлээд хаалга саван гарлаа. Би энэ хүүхдийг өөрийнхөө амийг эрсдүүлсэн ч хамаагүй төрүүлэх гэж яаж зовлоо. Өсгөх гэж яаж зүдэрлээ дээ хэмээн голдоо ортлоо гомдон уйлавч уурандаа л надад муухай ааш гаргаа байлгүй хэмээн эхийн цагаахан сэтгэлээр үрээ зөвтгөөд ширээн дээр хааш яйш шидсэн мөнгийг нь эмхлүүлэн авч бурханыхаа урд тавиад охиныхоо төлөө хүрд эргүүлэн залбирлаа. Арван долоон наснаасаа буруу замаар будаа тээн гэлдэрсэн Жавзаа өдгөө хорин хоёр настай нас бие гүйцсэн сайхан бүсгүй болжээ. Гурван жилийн өмнө Гэрлээ гэх гунхсан бүсгүйтэй танилцаж хамтран ажиллах болов. Ихэнхдээ дуудлагаар үйлчилдэг тул энэ тэрүүгээр яваад байхгүй илүү амар санагдана. Явж үйлчилдэг газар хүмүүс нь ч өөрчлөгдөж хэд хэдэн компаний захирал болон гайгүй чинээлэг эрчүүдтэй уулздаг боллоо. Хэдэн жил овоо ч мөнгө цуглуулж ээжтэйгээ хотын захын нэгэн байранд орлоо. Ээж нь хийгээд байгаа зүйлийг нь гадарлахын дээдээр гадарлаж үргэлж үглэвч тусыг эс олно. Гэрлээ түүнтэй анх танилцахдаа Жавзмаа байхдаа яахавдээ, нэрээ солио, хөнгөхөн хөөрхөн бас цээжлэхэд амар нэр хэрэгтэй. Чамайг ерөөсөө Уянгаа гэж дуудаж байя гэснээр эцгийнх нь нандигнан ерөөж хайрласан нэр нь мартагдаж иргэний үнэмлэхэн дээр л дурайх болжээ. Түүнтэй явдаг үйлчлүүлдэг хүмүүс ихэнхдээ гэр бүлтэй тогтсон амьдралтай байдаг байлаа. Сүүлийн үед нэг залуу үргэлж л уулзахыг хүсч салахаа болив. Эхнэртэй хоёр хүүхэдтэй гэнэ, бас болоогүй эхнэр нь жирэмсэн гэж байлаа. Уянгаа дасаж дурлаад хайрлаад байгаа зүйл огт байхгүй, түүнийг уулзъя гэхэд нь уриалгахан зөвшөөрнө. Учир нь түүнд өгдөг зуутын дэвсгэртийн ногоонууд л хэрэгтэй. Нэг удаа гадуур явж байтал утас нь жингэнэлээ. -Байна уу гэж их л эелдэг асуутал цаана нь уйлаад байна уу гэлтэй нэг эмэгтэй – Байнаа, Уянгаа юу гэлээ – Тиймээ хэн бэ гэхэд – Би Эрхээгийн эхнэр байна, чи миний нөхрийг тайван байлгаж холдоод өгөөч. Чамаас болж нэг гэр бүлийн сайхан амьдрал сүйрэхдээ тулаад байна гэлээ – Би ойлгосонгүй, би танай нөхөрлүү гүйгээд дуудаад байгаа юм байхгүй. Өөрөө л ээрээд гүйгээд байдаг шүү гээд утсаа тасалчихав. Сая Уянгааруу ярьсан эмэгтэй бол нөгөөх уулздаг залуусынх нь нэгний эхнэр Одмаа байлаа. Хүү охин хоёртой, жирэмсэн тул амралтаа аван гэртээ хүүхдүүдээ харан суудаг боловсролтой, царайлаг бас бэлтэй айлын ганц охин. Юу юу ч үгүй оюутан Эрхээ гэх залуу араас нь үхэн хатан гүйсээр байгаад ханилан суусан ба бэл хөрөнгөтэй айлын хүргэн болсоноор хувьдаа компани байгуулж гэнэт баяжигчийн үлгэр эхэлсэн билээ.
Хоёр хүүхдийг нь төрүүлж, ажлаасаа хөндийрсөн Одмаа дахин жирэмсэн болсон байсан ба эхогоор харуултал хоёр ихэр хүү байсанд билэгшээн баярлаж яваа даруухан бүсгүй. Харин сүүлийн үед нөхөр нь байн байн томилолт ярьж гадуур хонох нь ихсэхэд гэртээ суугаа бүсгүй хамгийн ихээр ганцаардан шаналж бас бухимдах болжээ. Эмэгтэй хүний зөн совингоор нэг л өөр эмэгтэй байгааг гадарлаад байлаа. Нэг шөнө нөхөр нь нэлээн оройтож ирэхдээ багагүй уужээ. Оронд нь оруулаад унтсаных нь дараа утсыг нь шалгаж үзтэл Уянга гэж хадгалсан хүнрүү хамгийн сүүлд залгасан байхыг нь хараад дугаарыг нь тэмдэглэж аван судалж хайж эхэллээ. Нөхрийнх нь дугаар өөрийнх нь нэр дээр бүртгэлтэй байдгийг гэнэт санаж оператороос нь бүх дуудлага мессeжний хуулгыг авлаа. Оройтох болон томилолтоор явсан өдөр болгондоо энэ дугаартай холбогддог байсныг мэдлээ. Өөрт нь асар их итгэж, хайрлаж явхад юу дутлаа гэж энэ хүүхэнтэй холбогдвоо хэмээн гомдол дүүрэн байх болов. Асууж судалж явсаар Уянгаагийн талаар багагүй мэдээлэлтэй ч болов. -Ердөө л нэг муу я* х *н байсан байна, чи намайг яаж ингэж доромжилж чадваа гэж нөхөртөө нэг л орой тэсэрчихлээ. – Миний буруу, дахиж ийм алдаа гаргахгүй гээд өвдөг сөхрөн гуйх нөхрөө үзэн ядавч гэдсэндээ бойжиж буй үрсээ хүү охин хоёроо яалтай билээ гээд уучиллаа. Харин толгой нь эргэсэн нөхөр нь Уянгаагаас тэс өөр зүйл хүсэх болов. Би чамайг санаад үхэх гээд байна, би эхнэрээсээ салаад чамтай суумаар байна гэж дэмийрч гарлаа. Уянгын хэнийг ч хайрладаггүй мөс шиг хүйтэн сэтгэл даанч түүнийг өөртөө халгаасангүй. Залгах болгонд тасалж, огт уулзахаа болилоо. Нэг өглөө гэртээ унтаж байтал тогоо шиг том гэдэстэй эмэгтэй бас нэг хялалзаж цэвхэлзсэн хүүхэн хоёр хаалгыг нь тогшиж: – Сайн байна уу? Уянгаа байна уу гэлээ. Ээж нь – Уянгаа гэж хүн байхгүй ээ хүүхээ гээд хаалгаа хаах гэтэл – Энэ танай охин бишүү гээд утаснаасаа зургийг нь үзүүллээ. – Тиймээ манай хүүхэд мөн байна гэхэд шууд дайраад ороод ирлээ. Ээж нь цай хийж өгөхөд хялалзсан хүүхэн: – та энэ хүүхний ээж нь үү гэлээ – Тиймээ миний охин яагаавдээ хө гэж санаа нь зовнин асуухад – Уянгаа гэлүү за муу я *x * н минь айлын амьдрал үймүүлэхдээ ичихгүй байна уу гэж ориллоо. Том гэдэстэй хүүхэн уйлан байж: – Миний дүү чи хардаа эгч нь энэ гэдсэндэхтэйгээ нийлээд дөрвөн хүүхэдтэй, чи яагаад хүний нөхөр эргүүлээд байгаан гэв. Уянгын гэнэт дургүй нь хүрч: – Би чиний нөхөртэй хамааралгүй, хайртай дуртай ч биш.Чи нөхөртөө тийм л их хайртайн бол арчаатай бай, чамаас уйдаад л надруу гөлөг шиг гүйгээд ирдэг байх. Чиний нөхөр ч арчаагүй нoвш гэж хатуухан хэлээд гараад явчихлаа. Уянгаагийн энэ үг хөөрхий давхар биетэй бүсгүйд хэрхэн хүнд тусч байгааг бодох ч хүсэл төрсөнгүй.Ерөөс тэр хүн хайрлана,өрөвдөнө гэдгийг огт мэдэхгүй багаасаа сураагүй билээ. Танай охин бол я * x *н гэж баахан орилж гараад явсан хоёр хүүхний ард үлдсэн хөгшин эх нь даралт нь ихсч арай гэж орондоо орлоо.
Юу ч болоогүй мэт дэлгүүрээр хэсч байгаад гэртээ ирэхэд ээж нь их ууртай угтлаа: – Би чамайг наад хийгээд байгаа юмаа боль гэж хэлдэг биздээ хөөрхий тэр тулгар биетэй охиныг зовоож байгаагаа мэдэж байна уу гэхэд Уянгаа – Би тэдний гэр бүлд ямар хамаатай юм, нөхрөө хажуудаа тогтоож чадахгүй байж би яах юм гэж бүүр хэнэгчгүй хэлэхэд ээж нь баруун хацрыг нь хорстол алгадлаа. – Та яаж байгаан одоо л та нар намайг гэдэг болоо юу. Золбин гөлөгнөөс дор өссөн би өөрийгөө л болгож амьдарч явсан. Тэр үед хэн надтай хамт байсан юм гэж сөргөн ориллоо. – Уянгаа гэлүү чиний эцэг чамд Жавзмаа гэдэг нэрийг зүгээр хайрлаагүй юм шүү, ариун цагаан явдалтай эх хүн болноо гэж өгсөн нэр. Анхнаасаа миний амьдрал хүнд байсаан. Хар залуудаа эр нөхрөө алдсан бүсгүй хүн амьдралд тэмцэж чадалгүй өвдөг сөхөрсөн гэдэгтээ одоо хүртэл хар толгойгоо шaaж амьдардаг. Чиний өмнө буруутан болж явсаар өдий хүрлээ. Гэхдээ охин минь чи сайн сонс. Үxэл амьдралын зааг дээр байхад чинь улаан цycаа урсгасан ч хамаагүй ганцхан чамайгаа л авч үлдэхийн төлөө өөрийн амь биеэ ч хайрлаагүй юм шүү. Өнгөтэй өөдтэй явуулаагүй ч гэдэс мөр хоёрыг чинь би бүтэн байлгахын төлөө насаараа зүтгэсэн. Тэгэж явахдаа би чамайг Я* Х *Н биш ЭЭЖ болноо гэж хайрлаж өсгөсөн. Чи хэзээ нэгэн цагт эх хүн болно. Тэр үед л ойлгоно доо гээд дахин үг хэлсэнгүй өрөөрүүгээ ороод хаалгаа хаачихав. Я* х *н биш ээж болно, энэ үг яг л цахилгаан шиг зүрх сэтгэлрүү нь зүсэн орлоо. Цүнхээ шүүрэн хаалгаа саван гарсанаас хойш дахин зүрхэлж гэртээ харьсангүй. Уснаас гараад утсаа нээтэл хааяа шөнө дөлөөр дуудлага ирхээр хүргэж өгдөг таксины жолооч залуу залгасан байлаа. Эргэн залгаад: – Залгасан юмуу гэхэд – Сайн уу Уянгаа. Өнөөдөр миний төрсөн өдөр чи ирээч гэлээ. – Яагаад би очих ёстой гэж гээд их л хүйтэн асуухад нь – Үгүй зүгээр л гээд түгдэрсэнээ – Уучлаарай, би бодохдоо гээд чимээгүй болчихов – Чи завтай бол одоо хүрээд ирж чадах уу гэж Уянгаа шийдэмгий асуулаа – Тэгье гээд харилцуур тасарлаа. Хэн ч гэдэг билээдээ энэ залууг, TAXI гээд л хадгалчихаж. Хүнд худлаа найдлага төрүүлж байхаар эртхэн хэлсэн нь дээр байх. Би ямар хайр гэж мэдэх биш гэж бодонгоо хувцасаа өмсч байлаа. Удсанчгүй утас дуугаран ирчихлээ гэсэн мессeж харагдав. Үүдэндээ гараад иртэл хөнгөн цагаан тэрэг гэрлээ анивчуулан дуудна. Энэ залууг Бүрэнтөгс гэх бөгөөд багаасаа амьдрал үзсэн, сургууль соёл гэхээсээ илүү хар бор ажил дээр үеийнхэнээсээ түрүүлж гарсан жирийн хөгжилтэй залуу. Анх хоёр жил гарангийн өмнө Уянгаатай танилцсан бөгөөд нэгэн буудлаас гарч явахад нь гэрлүү нь хүргэж өгч байжээ. Хэрэг болвол хэзээ ч хамаагүй залгаарай гээд дугаараа өгсөн бөгөөд ихэнхдээ дууддаг тул харах тусмаа дассаар нэг л мэдэхэд Уянгаа бодогддог болчихсон байлаа. Харин өнөөдөр төрсөн өдрөөрөө шалтаглан түүнд сэтгэлээ илчлэхээр шийдсэн нь энээ. – Сайн уу гэж зориг муутайхан асуухад нь – Сайн сайн. Нээрээ чамайг хэн гэдгийн гэлээ? – Намайг Төгсөө гэдэг би чамд хэлж байсан ш дээ гээд доош харахад – За харж байна уу, би чиний нэрийг ч мэдэхгүй, санах ч үгүй байна. Учир нь би хүнийг хайрлаж хүнд хайрлуулахыг мэдэрч байгаагүй хүн. Тэгээд ч намайг ямар ажил хийдгийг чи мэднэ. Тиймээс гээд үргэлжлүүлэх гэхэд Төгсөө гарыг нь атгаад авлаа.
Халуун дулаахан гарнаас эсэргүүцмээргүй гэнэт хачин мэдрэмж төрлөө. – Зүгээрээ,хүний л амьдрал. Чиний хэн байсан надад хамаагүй ээ. Чи хүнд хайрлуулах бас магадгүй хэн нэгнийг хайрлах эрхтэй хүн. Учир нь чи эмэгтэй хүн шүү дээ, надад итгээрэй гээд инээмсэглэх залууг сая л тогтон харлаа. Тийм ч царайлаг биш гэлээ нүдэнд дулаахан харагдана. Урд нь Уянгаа залуусыг мөнгөтэй юу л гэж хүнийг харж байснаас хүний нүдийг уруулыг ер нь царайг анхаарч харж байсангүй. Өдөр өдрөөр дасаж дотносох тусам өөрийгөө өөр хүн болж байгааг ч анзаарлаа. Дахин өөр хүмүүстэй ч уулзахаа больж дугаараа сольлоо. Шар цагаан үсээ эргээд өөрийнхөө төрөлх үсний өнгө болох хүрэн бороор будлаа. Кино үзвэр үзэж эгэл хүмүүсийн амьдралын хэв маягаар амьдрах болов. Хөлдөж хөшсөн зүрх дурласан нь тэр байж. Гэрийнхээ гадаа ирээд орж чадалгүй халгана. Арай гэж хаалгаа тогшлоо. – Хэн бэ гэх ээжийнх нь дуу гарахад хоолой зангиран – Би… Би Жавзаа байнаа ээжээ гэлээ. Хаалга тэрхэн зуур торхийн онгойж ээж нь охиноосоо зүүгдэн тэвэрч,асгартал уйллаа. – Миний охин ухаантай шүү, ээж нь сайхан хоол хийе гээд эргэхдээ түрүүнээс хойш үүдэнд зогсоо Төгсөөг сая анзаарч – Хүүе яадаг билээ миний хүү орооч гэсээр бөөн инээдэм боллоо. Удалгүй Жавзаа хэвлийдээ зүрхний цохилт сонсов. Төгсөө бөөн баяр хөөр болж ээждээ дуулгахад ээж нь магнай тэнийн зөөлөн мэгшин уйлах нь өрөвдмөөр. Одоо охин нь ээжийгээ зовоохгүй ээ, хүн шиг амьдрана гэсэн амлалт ч ээждээ өглөө. Төгсөөгийн найзууд амралтанд явахаар болж бүгдээрээ эхнэр хүүхдүүдээ аван хөл хөөрцөг боллоо. Цэвэр агаарт гарсан залуус тоглож наадан,х орхог боодог болон бас ганц хоёр шилний ард ч гарав. Цодойсон гэдэс нь хэлхэгэр цамцных нь цаанаас үл мэдэг анзаарагдана. Эхнэрүүд танилцаж, анхлан төрөгчид зөвлөгөө өгөн дуу шуу намжихгүй инээд тасарсангүй. Жаргалтай тайван амьдрал гэдэг сайхан юмаа хэмээн бодон Төгсөөг олохоор модруу алхлаа. Гэтэл урдхан нь Төгсөө хоёр найзтайгаа ам зөрөөд байгаа бололтой чанга чанга дуугарч байна. Чимээгүй дөхөн сонсвол нэг найз нь: – Чи мэдэхгүй байгаа бол би чамд нотлоод өгч чадна шүү гэнэ. Харин Төгсөө: -Эцсийн эцэст та нарт миний амьдрал ямар хамаа байнаа хэмээн ундууцахад – Я* х *н байсаан гээд би чамд хэлээд байна ш дээ, найз чинь болохоор хэлж байна гэлээ. Жавзаагийн дотор харанхуйлаад газар нэг доор нэг дээр харагдах шиг болж,нэг мэдхэд амралтруу өгссөн замаар хар эрчээрээ уруудан гүйж явлаа. – Жавзаа Жавзаа гэх дуу ард нь гарч Төгсөө араас нь гүйцэж ирээд бариад авав. Жавзаа: – Намайг хэн байсныг чи мэднэ, би ямар тэнэг юм бэ одоо л бүх зүйл сайхан болно гэж итгэж байдаг. Намайг орхи, би чамайг шившиг болгон амьдарч чадахгүй гэж суун тусахад: – Би чамд хайртай, хүн болгон л алддаг. Тэр алдааг дахин давтахгүй байвал чи хүн чанараа гээгээгүй хүнээрээ байна гэдэгт би итгэдэг. Тэгээд ч эд нар чамтай биш би чамтай гэрлэнэ. Хэрвээ найзуудаа юу чамайг уу гэвэл би чамайгаа хүүхдээ сонгоно гээд чангаас чанга тэвэрлээ. Тиймээ Төгсөө үнэхээр Жавзаагаа сонгосон, хэлсэн амлалтандаа хүрч жаргааж чадсан мундаг залуу. Одоо Бүрэнтөгсийнх гэдэг айл хоёр ханхүү,нэг гүнжтэй. Хүнийг урдах амьдралаар нь дүгнэж,алдсан алдаа бүхнээр нь хэмжээд байвал тэр хүн хэзээд таны нүдэнд муу муухайгаараа л харагдсаар байх болно. Залуус бид нэгэндээ итгэн урам хайрлаж,хэн нэгнийг. хэзээ ч хайр халамжаар дутаалгүй амьдарцгаая, харанхуй ангалруу түлхэх мод нь биш аврах олс нь байцгаая. Амьдрал үргэлж сайхнаараа…