“АМЬДРАЛ ТЭР ЧИГТЭЭ Л СОНГОЛТ БАЙДАГ БОЛОЛТОЙ…”

“АМЬДРАЛ ТЭР ЧИГТЭЭ Л СОНГОЛТ БАЙДАГ БОЛОЛТОЙ…”

Амьдрал гэдэг сонголтуудаас бүтдэг шалгуур юм уу даа. Би угийн л бүх юманд азтай, өөрийн хүссэн бүхнээ авч чаддаг сэргэлэн охин байсан. Наснаасаа эрт оюутан болж анхны бүхэн энэ үед л ирж, бусдын л адил мэдлэг боловсрол бүх зүйлийг сурч мэдэхийн төлөө тэмүүлж өөдрөг сэргэлэн, дэндүү гэхэд хэтэрхий азтай нэгэн. Гуравдугаар курсдээ хайртай залуутайгаа учрахад 18 настай хэрнээ миний сонгосон сэтгэл зүрх надаас 8 насаар ах байлаа. Бид тийм хурдан тотносоогүй ч гэсэн, нэгнээ ойлгож хүндлэж удаан хугацаанд хамт байж нэгнээ сэтгэл зүрхээрээ мэдэрч, анхны минь нандин бүхэн түүнтэй минь холбогдож бид гэр бүлийнхэнтэйгээ танилцлаа. Ингээд удалгүй Түүний хөөцөлдөж байсан АНУ-ын виз бүтэж гэнэтхэн алсын орныг зорих боллоо. Түүний минь хүсэл мөрөөдөл зорилго яагаад ч юм АНУ гэгч мөрөөдлийн оронд байсан нь түүнд аз завшаан авчирсан юм. Явахаас нь 14 хоногийн өмнө бид дотносож, хайр сэтгэлийн нэгэн илэрхийлэл хүслийг бид тэвчиж чадсангүй. Түүний энхрий зөөлөн үнсэлт намайг эзэмдэж бид салахын араггүй жаргалтай хосууд байлаа. Ингээд АНУ гэгч хүн бүхний хүсэл болсон газар миний хайрыг урин даллах нь тэр. Хүсэхэд хясал гэгчээр явахаас нь өмнөхөн төрөх дөхөж байсан эгч маань шинэхэн үртэй болж би жаахан дүүгээ сахих ажилд томилогдлоо. Шөнө дунд нисэх байсан хайраа санаж, бүр мөсөн явах гэж байгаа юм шиг сэтгэл үймрэн гэгэлзэн, гуниг төрөн чимээгүйхэн уйлсаар суулаа.

Гэтэл явах гээд сэтгэл нь догдлон баяртай байгаа хэдий ч явахаасаа өмнө надтай уулзах гэж эмнэлгийн эргэлтийн жижигхээн цонхоор толгойгоо цухуйлган нэрийг минь дуудлаа. Нулимс нүдийг минь бүрхэж, баярлах бас хүү гуниглах сэтгэл төрж ухаан сөхөөгүй гүйн нулимс дуссан бүлээхэн уруулаараа түүнийгээ үнслээ. Миний хайр инээмсэглээд намайг байхад яагаад уйлсан юм. Үнссэн чинэ шорвог амтагдаж байна. Чамд мэдрэгдэж байна уу? гээд намуухан хойлоогоор инээмсэглэн асуулаа… Бишүүрхсэн ч юмуу? Явуулахыг хүсээгүй ч юмуу? Хоолой зангираад нэг их юм ярьж чадсангүй. Найз нь чамдаа хайртай шүү, миний найз намайг хүлээгээрэй, хүлээнэ биз дээ гэж асуугаад уруул дээр минь зөөлөн үнсэхэд сэтгэл ганцаардаж, хэдий явуулахыг хүсээгүй ч гэсэн чамайгаа хүлээнээ гээд доголон нулимстай үлдэж, түүнийг алхан, холдон холдтол мэгшин уйлсансан… Түүнээс хойш хоёр жил өнгөржээ. Энэ хугацаанд тэр минь надад санаа тавьж мөнгө санхүү гээд бүхий л зүйл дээр туслаж АНУ-ын визэнд жил дарааллан хоёр ч жил орсон боловч миний виз гарсангүй. Ингээд бид хоёр талд өөр өөрийн гэсэн амьдралаар амьдарч, виз гаргаж чадаагүйгээрээ би азгүйд тооцогдох боллоо. Дэмий юманд мөнгө үрсэн гэж гэрийнхэндээ зэмлэгдэж, уцаарыг нь хүргэдэг ганц хүн нь болж хувивар. Найз залуу маань ч ярих нь багасаж, мэйль ч бичихээ болилоо. Хааяа нэг утсаар ярихдаа юу байна? Юу хийж байна? гэж асуугаад л утасаа хурдхан тавихын түүс болдог боллоо.

Заримдаа cогтуу яриад бид амьдралаа бодъё надад ингэж хоёр талд амьдрах нь хэцүү байна салъя гэж хэлчихээд, маргааш нь ярихдаа би өчигдөр согтуу байсан болохоор юу ярьсанаа санахгүй байна элдэв юм ярьсан бол уучлаарай гэх нь дасал болсон байлаа. Эхэндээ шаналаж хайраа санаад хэтэрхий их ганцаардсандаа нуугдаж чимээгүйхэн уйлдаг байлаа. Ингэж байх нь утгагүй санагдаж ажил дээрээ ихэнх цагийг өнгөрөөж, найз нөхөдтэйгээ уулзаж аль болох шаналахыг бодолгүй, өөрийгээ ажлаар дардаг боллоо. Нэг өдөр утас дуугарч танил эгч маань сэргэлэн цовоо дуугаар төрсөн өдөртөө урилаа. Найзладаг бүсгүйчүүдтэйгээ уулзаж, винo шимж, бүжиглэж цагийг зугаатай өнгөрүүлж, тэнд ирсэн залуучуудтай танилцаж яриа өрнүүлж суухад, нүдэнд дулаахан, даруухан залуу нүдэнд тусч байлаа. Үүнээс хойш сарын дараа нэг найзын маань төрсөн өдөр болж тэр залуу бас л ирсэн байлаа. Таалагдаж байсан болохоор би ч юм ярьж, танил зан гаргаж нэг их бишүүрхсэнгүй. Бид нилээд сууж цаг оройтсон учраас хамт хонох боллоо. Би найз охинтойгоо, тэр ч бас найз залуугаа дагуулсан байлаа. Бидний анхны шөнө хайр сэтгэлийн өчүүхэн ч мэдрэмжгүй, бие биенийхээ нэрийг бүтнээр нь ч мэдэхгүй, зөвхөн танил төдийхэн хэрнээ бие биенээ хүсэн тэмүүлсэн халуухан шөнө байлаа. Өглөө нь ажилдаа явах болж намайг ажил дээр хүргэж өгөөд, зөөлхөн хэрнээ дотнохон үнсээд өдөр яринаа гэж хэллээ…

Хоёр жилийн турш хүлээсэн сэтгэл дэвтэж, хэдий өөрийгөө үнэнч байж чадаагүй гэж дотроо зэмлэж байсан хэдий ч хийсэн үйлдэлдээ огтхон ч харамссангүй. Гэсэн хэдий ч бие биенээ таниагүй байж дотно болсон болохоор бишүүрхэх, сэм сэмхэн итгэл үл төрж түүнийг ажиглаж байлаа. Бие биенээ мэдэхгүй танихгүй боловч түүний намайг гэх бяцхан үйлдэл бүр надад шинэ мэдрэмж, сэтгэл хөдлөл, итгэл төрүүлж, хүмүүжилтэй байдал нь надад таалагдаж улам татагдаж байлаа. Цаг өнгөрөх тусам бид дотносож, бие биенийхээ зорилго, хүсэл тэмүүлэл, зан араншин бүх зүйлийг мэдэж харцаараа ойлголцдог боллоо. Манайд ирж хаая хааяхан туслах нэрийдлээр орж гарч, хүнгүй байх үеэр гэрт нь очиж, зүрхний цохилт, бүлээхэн амьсгаанд бие биендээ уусан шингэж зөөлхөн хэрнээ хамуухан бие биенээ хайрлана… Заримдаа түүнд шалтгаангүй уурлаж бухимдаж, утасаа унтрааж, хариу өгөлгүй нэг хоноход л зүрх сэтгэл өөрийн эрхгүй тэмүүлж өөрөө гүйгээд очмоор санагдсан ч шалгах сорихын аль аль нь хүнийг таниулдаг учираас тэвчээр шаардана. Юунд гомдож уурласныг нь ойлгоогүй хэрнээ түүний гэнэхэн, томоогүй хүүхдээрээ зан нь шийдмэг зоримог сэтгэл хөдлөхгүй байхийн арагагүй зүйлс сэдэж бодно. Нэг өдөр эр хүнд тэвчихийн арагагүй ямар зан гаргавал дотор зан төрх нь харагдах талаар шалгуур олж уншлаа. “Шалтгаангүй өө эрэхийн аргагүй зүйл дээр нээнтэглэж найз залуугаа үнэн сэтгэлээсээ чанга алгадаад үз” гэсэн жижигхэн өгүүлбэр миний сонирхлыг татлаа.

Тийм нээнтэг ч бодоогүй байхад гараад ирлээ. Өчүүхэн зүйл дээр уурлаж үнэхээр, тэгсээн гээд хэлэхийн араггүй зүйл дээр уурлаж найз залуугаа алгадчихаад эргэж харалгүй чигээрээ алхаад таксинд суулаа. Тэр дороо утасаа унтрааж хариу өгсөнгүй, гэрт ирж хонх дарахад нь байхгүй гэж хэлүүлээд уулзалгүй хоёр хонолоо. Уулзах ямарч боломж гаргасангүй, гэтэл гурван өдрийн дараа оройхон гэрийн утас дуугарлаа. Санаандгүй очоод автал: – Миний хайр гэртээ байгаа юм уу? Хаалгаа нээдээ гээд хонх дарлаа – Чи болио би гарахгүй, яах гэж байгаа юм, одоо унтлаа. Орой болсон байна. Чи дараа бол гээд нэлээд ууртай хэлтэл ахиад хонх дарлаа. Ээж -Хэн бэ, Орой болсон байхад. Миний охин гарахгүй шүү гэлээ. -Хаалга онгойлгоогүй учир тэр -тэгвэл ядаж гар утасаа асаагаад, жижиг өрөөнийхөө цонхоор доошоо харчих тэгэх үү гэж гуйлаа. Утасаа асаагаад, цонхоороо хартал утас дуугарч: – За миний хайр харж байна уу гээд суугаад юм хийж байснаа босоод зогстол тэнгэрт олон өнгийн гэрэл дуу чимээтэй, нүд эрмэхийн зуур харвах нь баярын салют мэт байлаа. Гартаа сагстай улаан сарнай бариад нэг гараараа надруу инээгээд даллах нь үнэхээр хөгжилтэй, сэтгэл хөдөлгөсөн бяцхан бэлэг байлаа. Үүнээс хойш би хайрыгаа шалгаж, сорьж гэнэн цагаахан, өөдрөг сэтгэлийг нь эвдэхийг хүсээгүй юм. Энэ чигээр нь хайрлаж болохгүй, бүтэхгүй зүйл дээр нь зөвлөж, бие биендээ итгэж, сайн сайхан зүйлийг нь дэмжихийг хүссэн.

Бүсгүй хүн гэдэг алт мөнгө, эд баялаг гэхээсээ илүү өчүүхэн зүйлд ч баярлаж, гомдох сүүн цагаан сэтгэлтэй хүн шүү дээ. Ингээд Америк явах нь зөвхөн бодол болон хувирч байлаа, би түүнд анхны хайрын дурсамжаа ярихад өнгөрсөн бүхэнтэй минь намайг хайрлана гэсэн юм. Гэвч удалгүй АНУ-аас дуудлага ирдэг болж түүнтэй өдөр бүр ярьдаг боллоо. Найз залуутай болсноо хэлж чадалгүй ярьсаар л байлаа. Түүний эцэг эх нь ч надруу ярьж анхаарал тавих нь олширлоо. Ахиад АНУ-ын визанд орох санал тавьж, бүх зүйлийг чинь хариуцан хийе, гол нь чи л явах хэрэгтэй гэж ярьдаг боллоо. Энэ нь миний хүсэл мөрөөдөл байсан. Магадгүй одоогийнхоосоо илүү сайхан амьдрах боломжийг алдахгүйн тулд би явах хэрэгтэй. Өөрийн гэсэн зүйлийг бий болгож, боловсрол, мэдлэг гээд бүх зүйл надад хэрэгтэй би залуу хүн. Гэтэл би энд хайрладаг хүнтэй болсон байдаг. Гэхдээ бүр ганц биш хоёр. Бид саяхан л хүүхэдтэй болсноо мэдэж баярлах, гайхахын зэрэгцээ түүнийгээ байгаа гэдгийг мэдэнгүүтээ л гэдсийг минь чагнаж баярлаж хөөрч байгаа түүнийгээ харахаар хүсэл зорилго бүхнээ орхин умартмаар. Гэтэл бидний төлөвлөгөөнд хүүхэд багтаагүй байсан. Заримдаа сэтгэл хөдлөлдөө автаад энхрийхэн үртэй болмоорч юм шиг. Ирээдүйгээ төсөөлвөл хүүхэд бидний амьдралд эрт ч юм шиг. Энэ хорвоо чинь тэр чигээрээ л сонголт, сорилт байдаг юм байна. Ирээдүйнхээ төлөө Америк явж анхны хайраа сонгох уу? Хүүхдээ төрүүлж түүнийгээ сонгох уу? Надад зөвлөөч….

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!