MngNews

“АМЬДРАЛ САЙХАН” – БОДИТ АМЬДРАЛААС

“АМЬДРАЛ САЙХАН” – БОДИТ АМЬДРАЛААС

2008 он Нарантуул захын ард талын мангасын ам. Ээжийгээ алдснаас хойш сэтгэл санаагаар их унаж архи уухаас ѳѳр амьдралын зорилгогүй болсон би ѳдѳр хоногийг аpxи л ууж ѳнгѳрѳѳдѳг болов. Аpxи ууж шил, лааз, хог түүдэг хүмүүсийг хараад “аpxичин хүмүүс гэж энэ хүмүүсийг л хэлдэг байх” гэж бодож явсан би ѳѳрѳѳ энэ хүмүүсийнхээ нэг нь болчихсон нэлээн хэдэн жил ийм амьдралаар амьдарчихсан байлаа. Ах, дүү, найз, нѳхѳдийнхѳѳ гэр ороноор хонож ѳнжиж сүүлдээ тэд маань намайг оруулхаа ч байж би ч архи ууж ирж тэднийхээ итгэлийг нь алдсан юм. Сүүлд нь намайг хүлээж авсан хүмүүс циганууд буюу аpxи ууж хог түүдэг тэдгээр хүмүүс л байсан юм. Зундаа оромж, голын эрэг дагуу, байрны гадаа хононо. Ѳвѳлдѳѳ орц, траншейд хоноглоно. Шѳнѳ баар рестораны пүнкрээс хаягдал хоолоор голоо зогооно. Бие болон сахалан дээгүүр минь бѳѳс зүгээр л ил гүйж байдаг байв. Ингэж явж байхад хүмүүсийн ихэнх нь л намайг айсан, жийрхсэн, үзэн ядсан харцаар харна. Зарим хүмүүс ” Нийгмийн хог шаар болсон юмнуудыг бүгдийг нь буудаад ѳгѳх юмсан арчаагүй нoвшнууд” гэх үгийг ѳдѳр бүр шахам сонсдог байлаа. Хамгийн цагаан цайлган, хэр барагын хүнээс ч илүү хүн чанар циган буюу хог түүдэг гэгддэг тэднээс ч гардаг юм. Сайхан сэтгэлтэй хүмүүс ч хааяа таарна. Хоол, хувцас ѳгнѳ. “Яагаад ийм амьдралаар амьдрах болов доо дүү минь” гэж асууна.

Нэг ѳдѳр би орцонд унтах гээд хана налаад сууж байлаа. Энэ орой цагаан сарын бүтүүний орой байлаа. Айлуудын хаалганы цаанаас хүүхдүүдийн шуугилдах том хүмүүсийн инээлдэх дуу нь намайг гэр бүлээ санагалзахад хүргэж байлаа. “Муу ижий минь байсан ч болоосой. Хүү нь тэгвэл гүйгээд очихгүй юу” гэх бодолд автан сууж байтал хажуу талын айлын хаалга онгойж нэг залуу халуун уур савссан тавагтай бууз цай барин “Май хѳгшѳѳн сайхан битүүлээрэй” гээд надад ѳгѳн инээмсэглэн гэрлүүгээ оров. Тэр үед надад үнэхээр сайхан байлаа. Намайг хүн гэж тоосон тэр залуугийн ѳгсѳн буузыг би идэхдээ уйлж байсан юм. Энэ бол талархалын, баярын нулимс байсан юм… 2010 оны 12сар Ѳвлийн хахир хүйтэн. Орцонд унтаж байгаад баахан залуучуудад зoдуулж гишгэж ч чадахгүй болсон байв. Ингэж нэг хэсэг явсан боловч хѳл маань маш их шархалж идээлсэн байлаа. Тэсэхийн аргагүй ѳвдѳж, тарчилж байлаа. Би аргаа ядан уйлж “Бурхан гэж байдаг бол намайг авраач”гэж хашхирсан юм. Би тэр үед үнэхээр aмиa xоролмоор байлаа. Ер нь миний амьдралд амиа хоролмоор мѳчүүд их байсан юм. Орцноос гараад явж байхад нэг хог түүдэг ах таараад “Ахын дүү чиний бие их муу байна. Ах нь чамд нэг орон гэргүй хүмүүсийг байрлуулдаг тѳв зааж ѳгье. Тэр тѳв тэгэхдээ Есүсийн хүмүүсийн ажилуулдаг тѳв юм байна лээ шүү” гээд надад зааж ѳгѳв.

Надад тэр үед Есүс нь ч байна уу юу нь ч бай хамаагүй байлаа. Гэхдээ үнэхээр нийгмийн гадуурхагдсан гологдсон хаягдсан хүмүүсийг Есүсийн гэх тэдгээр хүмүүс л энэрч, хайрлаж амьдралд нь босох урам зориг итгэл найдварыг ѳгдѳг юм. Намайг тойрон хүрээлсэн ахан дүүс найз нарын минь тэр л сайхан хайр надад дахин амьдралдаа цоо шинээр хѳл тавих итгэл найдвар хүчийг ѳгч байсан юм. Би тѳвдѳѳ нэг жил аль хэдийнэ болсон байв. Тэр үед надад нэгэн үзэсгэлэнт бүсгүй маш их таалагдаж би ѳѳрийн эрхгүй тэр бүсгүйг боддог болов. Бид 2 байнга л мессежээр харилцана. Түүндээ би хайртай гэдгээ хэлэхдээ ѳвдѳг минь чичэрч байлаа кк. Жил гаран үерхсэний дараа бид хоёр хуримаа хийж одоо хоёр сайхан хүү охин хоёрын ээж аав хэмээн дуудагдан бусдын л адил аз жаргалтай баяр хѳѳртэй амьдарч байна. Амьдралд минь хааяа асуудал гарч унаж тусах үе байсан ч би бууж ѳгѳхийг хүсээгүй юм. Би ѳѳрѳѳ ѳѳртэйгѳѳ тэмцэхийг хүссэн юм. Зовлон үзэж амьдралын хатуу хѳтүүг бага балчираасаа үзэж бас гайхалтай хүмүүсийн хайрын хүчээр босож яваа миний энэхүү гэрчилэл энд хүрээд дууслаа. Цаашаа гайхалтай хуудасуудыг эргүүлэх хийж бүтээх аз жаргалтай он жилүүд минь намайг хүлээж байгаа. Гэр бүлээ хайрлаарай Бие биенээ хайрлаж байгаарай. Аз жаргал эрүүл энхийг хүсэе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!