“АМЬДРАЛ АА ГЭЖ” ӨГҮҮЛЛЭГ

Амралтын нэг өдөр өвгөн хашаан дотроо хийдгээ хийж авгай Хажид нь будаатай борцтой цайгаа чанан Хорлоотой утсаар ярин эртхэн шиг орж ирэх тушаал айлдав. Ингээд будаатай цай ч бэлэн болж Дорж Хорлоо 2 орж ирцгээв. Цайгаа ууцгааж дуусгаад аяга шанагаа угааж байтал Хорлоо -Хажид минь ойрд хажуу айлын хэдийг бодоод бүр санаа зовоод байх юм аа. Урд орой 3,5 настай хоёрыгоо манайхруу будаа гуйлгаад явуулсан байгаа юм даа. Би бага сага юм бэлдээд хоёр хүүхдийг нь аваад гэрт нь оруулж өгөөд аав ээжид нь хэдэн хатуу үг хэллээ. Тэд ч  гэхдээ ямар ойшоох биш дээ. Ядаж гэр хороогоо засаж янзлаад онгорхой цоорхойгоо нөхдөг байгаа даа. Арай л дэндүү юм. Энийг бодоод хоол цай ч хоолойгоор давахаа байлаа. Тэр хөөрхий хүүхдүүд нь бодогдоод байх юм. -Хорлоо минь дээ чи ч мөн сайхан сэтгэлтэй хvн шvv. Элдвийн юм ярихаар чинь борцтой цай минь таалагдаагүй юм байх даа л гэж бодлоо шүү дээ. -Юу гэж дээ хө ийм сайхан цайг яаж голох билээ алдас болно. Тэр хэдийн байж байгаа царай удахгүй сэрүүн орж хүйтэн болно. Эвий хэдэн хүүхдүүд нь л яана даа гээд л -Нээрээ л тийм дээ. Манайд огт орж ирдэггүй юм. -Хэдэн сарын өмнө эхнэртэй нь дайралдаад гэртээ дагуулж ирж хоол цай идүүлж танилцсан юм .Тэрнээс хойш байсгээд л гурил, будаа, давс гээд гуйхгүй юм байхгүй ээ. Би ч бага сага илүүчлээд өгөөд л байдаг юм. Манайхан залхуу ажилгүй хүмүүсийг өөхшүүллээ. Залуухан л хүмүүс байна лээ. Ажил төрөл хийж хэдэн хүүхдүүдээ ядаж тэжээх хэрэгтэй биздээ. Улсаас хүүхдийн мөнгө, хүнсний талоныг нь өгнө дээрээс нь та гуйсан болгоныг нь өгнө. Тэгээд л өнөөдөр маргаашаа аргацаагаад сурчихаж байгаа юм. Гүйээ тэр гэр орных нь байж байгааг юу юугүй нураад уналаа янзалчихаж болдоггүй юмуу. Иймэрхүү залхуу хүмүүсийг битгий давраагаад бай ээж минь гэцгээх юм. 

Хүүхдүүд маань буруу хэлээгүй л байх гэхдээ хэдэн хүүхдүүдийг харахаар нь сэтгэл өвдөөд байх юмаа Хажид минь гэхэд чимээгүйхэн л сууж байдаг Дорж өвгөн юу болсон юм анхааралтай гэгч нь сонсож байснаа -Тэр эмэгтэйд нөхөр сүүдэр гэж байдаг юм уу гэж асуув. -Нөхөртэй юм байналээ. Намайг гэрт нь орохоор орон дээрээ цаашаа хараад хэвтэж байдаг юм. Авгай нь нөхрөө өвчтэй энэ тэр гэж яриагүй дээ гэж Хорлоог хэлэхэд Дорж -За ер нь та 2 байнга л тэднийхний талаар ярьцгаах байх юм. Бүр байтлаа өөрсдийн хүүхдүүд шигээ өмнөөс нь зовоод зарим нэг нь цай хоолноосоо ч гарахнээ. Та хоёрыг ингэж ярьлаа гээд тэдний амьдрал дээрдчихгүй нь мэдээж. Тэр айл гэрийн нөхөр хүн байж хариуцлагагүй залуутай уулзаж нэг ярьж үзье байз. Та хоёр багахан юм бэлдээдэх. Ер нь анхиагүй нөхөр л байх шиг байна гэж офицер хүний зангаар биднийг командлаж гарах нь тэр.

Энэ үед хажуу айлд нь мөнхийн л хэрүүл уруул гарч эхнэр нь гэх мээмээ унжуулсан эмэгтэй -Алив чи бие хаа чинь өвдчихөөгүй бол бос л доо. Хүйтэн сэрүүн болох нь гэрээ засаж бариач. Оёж хатгах ч юм байна. Ноднин яаж их зутарлаа даа. Хөөрхий муу хүүхдүүдээ осгоох шахсан. Муу хүү минь зун өвөлгүй тэрэг түрээд ядарч эцсэн ч гэж жигтэйхэн. Хүн л болсон хойно юм бол ойлгомоор юм даа гэж өдөр болгон жижүүрийн хэдэн өгүүлбэрээ хэлсээр. -За за өглөөнөөс үд болтол л яншчих юм толгой чих шуугиад амраахаа болилоо. Бас тэр хажуу айлын эмгэн юм хум оруулж ирчээд л үглээд байх боллоо. Та хоёр тийм л  сүрхий юм бол наад навсайсан гэрээ нийлж байгаад оёчихооч -Хүүе чамд ер нь ичих булчирхай гэж байна уу Хорлоо эгч харин ч сайхан сэтгэлтэйдээ л манайх руу юм зөөж байгаа. Бид харин авах ёстой юу миний, чиний ээж эгч үү. Танайхан биднийг харж үздэг билүү. Толгойгоо ч цухуйлгаж хардаггүй биз дээ. Тэгчихээд ичих ч үгүй юм өгчихөөд гараад явахаар нь уут савыг нь ухна надад ганц муу хувцас ч өгчихгүй шүү гэхийг нь яана чи ер нь хүн мөн үү гэж ирээд л уурлаж бухимдан орилоход нөхөр нь – За за дэмий чалчихаа больж үз. Зүү утсаа бэлдчих. Энэ муу гэрийг чинь буулгаад хаячихая л даа гэсээр ухасхийн босов Энэ удаад ашгүй нэг юм гэрээ буулгаж янзлахаар шийдсэн бололтой яндангаа аваад өрхөө тайлж гарав.

Дорж гуай мөн хоёр хөгшиндөө тэвнэ зүү утас бэлд гээд өөрөө хадаас лантуу барьсаар хажуу айлынхаа хашаанд орлоо. Гэрлүү нь яваад ортол гэнэт ороод ирсэн хүмүүсийг хараад сандарсан эмэгтэй яах ийхээ мэдэлгүй тэвдэж орхив. Сайн байцгаана уу гэж Дорж өвгөнийг мэнд мэдэхэд -Сайн сайн, та хэд дээшээ сууцгаа гэж хэдэн сандал тавьж өгөөд аяга шанагаа угааж гарав. Гэнэт орж ирсэн хүмүүсээс бишүүрхсэн хоёр халтаахай ээжийнхээ хормойтой орооцолдоно. Нэг нь харин орон дээрээ унтаж байлаа. Эхнэр сэтэрхий аягануудаа шилж шилж бор цай хийж өгөн нөгөө гуравт өгөв. Гэтэл гадаанаас орж ирсэн нөхөр нь орж ирээд мэнд мэдэхэд авдар дээрх зургийг нь харж суусан Дорж эргэн хартал өнөөх нөхөр учиргүй сандарч балмагдан зогхийн орхив. Тэгснээ та..та хурандаа Дорж мөн үү гэж арайхийн асуув. Өвгөн хэсэг бодосноо тиймээ би хурандаа Дорж гэдэг хүн мөн байна харин чи чинь хэн билээ гэж асуув. – Би байлдагч Мэндсайхан танай ангид цэргийн алба хаасан. Та хаанаас гараад ирэх нь энэ вэ гэж уйлах шахам асуулаа. Манайх танай хөрш айл чинь шүү дээ. Ингэхэд энэ зураг дээр байгаа хүн танай юу билээ гэхэд -Миний аав шүү дээ хурандаа. За байз чи чинь нөгөө Мэндээ байх нь бодоод байсан чинь чи Дашдондогийн Мэндсайхан биз дээ.Чи онц буудагч байсан даа. Харин энэ зурган дээрх хүн надтай цэргийн сургууль хамт төгссөн Лхагва хошууч байх юм. Миний төрсөн аав юмаа. Намайг наймхан настай байхад аав минь бурхан болсон. Дашдондог миний хойд аав гэж Мэндээ хариулаад нулимсаа ханцуйгаараа шудрах нь тун өрөвдмөөр харагдаж байлаа. За нөхөр Мэндсайхан чи миний найзын хүү юм байна. Одоог хүртэл огт мэдээгүй явж. Аав чинь мундаг сайн офицер байсан даа хөөрхий минь. Ээж чинь ч мөн сайхан эмэгтэй байсан. Харин хоёр найзын минь ганц хүү яаж амьдраад байна. Энэ орон гэр эхнэр хүүхдээ хар. Чи одоо нас сүүдэр хэдтэй вэ гэхэд. – Одоо дөчтэй хурандаа. За тэгж л таарна. Энэ хоёр хөгшин та хэдээс болж ядаргаанд орох нь хэдэн хүүхдүүдийг чинь бодоод ээж хүн болохоор тэр. Бидний хүүхдээс ялгаа юу байхав. Сайхан эцэг чинь тэнгэрээс та нарыг харж байгаа ингэж амьдарч болохгүй шүү хүү минь. За тэгээд дараа сайхан тухтай ярилцая. Одоо гэрийг чинь янзалж барья. Эмэгтэйчүүд оёж шид гэж цэргүүдээ командлав.

ЦЭЦЭГЭЭ БААСАНЖАВ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!