“АМЬДРАЛД ӨВЧИНГҮЙ Л БОЛ АРГА НЬ ОЛДДОГ ЮМ БАЙНА…” БОДИТ АМЬДРАЛААС

“АМЬДРАЛД ӨВЧИНГҮЙ Л БОЛ АРГА НЬ ОЛДДОГ ЮМ БАЙНА…” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно

Хүндхэн хагалгааны дараах эдгэж босч ирж байгаа бяцхан үрээ бас ханиа эмнэлэгт сахиж суунаа.. Бид гурав маргааш гэртээ харина. Энэ эмнэлэг, эмнэлгийн үнэр тариа, түрдэг орны чимээг өдөр бүр сонсоод нэг жил гаран болсон байжээ. Үнэхээр амьсгаа авах завдал өгөөгүй нэг жил байлаа. Намайг эмнэлгийн цонхоор хараад зогсож байхад аз жаргалтай алхалж яваа хосууд, зам даган алхан яваа хүмүүс, зүгээр л хөмсгөө зангидан хурдан яваа танихгүй хүмүүс хөлхөлддөг. Хамгийн гол нь тэд нар эрүүл саруул. Амьдралд өвчингүй л бол арга нь бүгд олддог юм байнаа гэдгийг мэдэрсэн. 27 настай 5 настай бяцхан охины ээж хамгийн сайхан сэтгэлтэй нөхрийн гэргий гэж өөрийгөө өнөөдөр л бодлоо.

Охиноо гэдсэнд байхад охиныхоо ааваас салсан юм аа. Тэр хүн аав болоход бэлэн биш байнаа гэж хэлээд орхин одсон. Хойноос нь төртлөө хөөцөлдөж гүйгээд хажуудаа торгоож бол чадаагүй. Явах ёстой хүн нь явах л ёстой байдаг юм билээ. Ингээд ганц биe ээж болсоон. Охиныхоо өмнө хариуцлага хүлээ гэж холбогдож өөрийгөө их зовоож байсан. Хүсэхгүй байгаа хүнд хүчээр хариуцлага хүлээлгэж болдоггүй юм билээ. Хариуцлага хүлээхэд хүн чанар, хүсэл хоёр байх ёстой юм байна гэдгийг ойлгосон. Охиноо 3 настай байхад нөхөртэйгээ танилцсан. Гоё сайхан, романтик учирлаар танилцсан гэхгүй ээ. Найз охин маань нөхрийнхөө найзыг дагуулж ирэн бид анх танилцаж байлаа.

Уулзах уу, кино үзэхүү, хоол идэхүү гэх мэт яг л бусдын адил хэвийн хойноос гүйж эхэлсэн. Би энэ хүн хүүхэдтэй намайг тоов л гэж, үнэнч хандав л гэж бодон найдаагүй. Би итгэхээс айж үргэлж бэлэн биш амьдарч байлаа. Бага багаар миний амьдралд оролцох гэж, миний орон зайд өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх гэж хичээж эхэлсэн.Анх хүүхдэд дургүй санагдаж байсан бол яваандаа охинд минь сайн хандаж би сайн аав болно гэж үйлдлээрээ үзүүлж байв. Хэн ч ингэж жүжиглэж чадна гэж би боддог байв. Маш их найзуудтай тэднийхээ дуудлага, уулзалтанд очих дуртай байсан бол яваандаа надруу үхэл хагацал л тохиолдоогүй бол бүү орой залга гэж найзууддаа ойлгуулж ихэнх цагаа надад гаргаж эхэлсэн.

Зам зуурын найзууд нь бол эмэгтэй хүнд толгойгоо мэдүүллээ гээд холбоо тасалдаг юм билээ. Амьдралын найзууд нь бол уулзахаа найзлахаа зогсоохгүй ч уулзах хөгжилдөх зүйлс нь эко, гэр бүлийн, ажил хэргийн болж үргэлжилдэг юм билээ. Миний төлөө надад хүлээн зөвшөөрөгдөх гэж их хоол иддэг болсон. Анх хоол иддэггүй их цамаан, халбага хоолонд бараг цаддаг залуу байсан бол гоё муухай хамаагүй бүгдийг идсээр байгаад таргалж орхисон. Төрүүлсэн нь биш өсгөсөн нь аав болдог шүү дээ хайраа гэж надад хэлдэгсэн. Би амьдралын ханиа гэж хүлээн зөвшөөрөх болоогүй, хамаатан садандаа танилцуулах болоогүй гэж би бодож явсан. Гэнэт салах, сарних, намайг орхивол би дахиад л хууртаад үлдсэн азгүй эмэгтэй болно гэж бодож болгоомжилсон хэрэг.

Өнгөрсөн жил охин минь өвдөв. Онош нь тогдоогдоохгүй удаж хөөрхий муу үр минь олон өвдсөн. Яваандаа онош нь тодорч элэгний xатуурал, xатангиршил хавсарсан оноштой элэг шилжүүлэн суулгах шаардлагатай болсон. Харин миний оxины амь аврал нь миний нөхөр болж элэгнээсээ охинд минь өгсөн. Элэгний донор болж охинд минь элгээ өгнө гэж өөрөө шийдсэн. Элэг нөхөн сэргэдэг эрхтэншдээ хайраа битгий ай олгой авхуулах адил л амархан гээд орсондоо. Одоо миний охин албан ёсоор аавтай болж байна даа. Тэд нэг элэгтэй… Элэг нэгт аав үр хоёр боллоо. Одоо би түүнийгээ хүлээн зөвшөөрөхөөс аргагүй миний хань түшиг сайн аав. Чамдаа хайртай шүү. Элэг бүтэн гурвуулаа гэртээ харина даа маргааш.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!