“АМЬДРАЛД ЭЛЭГ БҮТЭН БАЙХААС ӨӨР ЯМАР Ч ЗҮЙЛ ХЭРЭГГҮЙ…” БОДИТ АМЬДРАЛААС
“АМЬДРАЛД ЭЛЭГ БҮТЭН БАЙХААС ӨӨР ЯМАР Ч ЗҮЙЛ ХЭРЭГГҮЙ…” БОДИТ АМЬДРАЛААС
“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно
Үүрд хамтдаа гэж итгэж найдаж хайрлаж хамгаалсан хүнээ бүр мөсөн алдлаа би. Хэзээ ч ийм зүйл надтай тохиолдохгүй гэж амьдралд ам бардам тэмцэлддэг байлаа. Одоо тэр бүх бардам зан, давилуун авир минь ор мөргүй хийсэн одож хов хоосон биe л үлдлээ. Хүнд өвчинд шаналж гурван жил хэвтэрт шаналж өвдөж зовсон хайртай ханиа бурханруу явуулаад ард нь амьдын хагацал болж үхтэл үр харам гэж юу ч мэдэхгүй тоголж суугаа хүүгийнхээ төлөө хөл дээрээ тогтож байна даа. Амьдралд эд хөрөнгө, алдар нэрээс илүү амь нас элэг бүтэн байдал ямар чухал гэдгийг энэ гурван жилийн дотор мэдэрч газрын мухарт хэн ч байхгүй орчинд өлөн зэлмэн ч хамаагүй бид гурвыг л хамт байлгаж өгөөч гэж залбирч найдаж өнгөрүүлсэн юмсан.
Үнэхээр бурханд хань минь тийм их хэрэгтэй байсан юм гэж үү. Бяцхан үрдээ уг нь хамгийн хэрэгтэй байсан юм. Даанч тэрнийг минь аваад явсан. Өвчин гэдэг зүйл хаалга тогшихоос өмнө хэрэлдэж муудаж тэмцэлддэг эргээд эвлэрдэг бусад хосын адил л байсан. Маргалдаад явлаа гээд гэрээсээ явж хойноос ирээд гуйхад нь шийтгэл болгон түүнийгээ шалд нь буулгаж байгаад буцдаг байлаа. Тэр үeд аз жаргалтай байж. Гомдсон үeдээ залгаад л загначихдаг, хайрласан үeдээ очоод л тэвэрчихдэг ядарсан үeдээ эрхэлж ажлаа хийлгүүлдэг би аз жаргалтай байж. Даанч тэр аз жаргалаа энгийн байдаг л амьдрал, өдөр бүрийн хэвшил гэж цаг хугацаанд талархаж суралгүй амьдарчээ. Үнэхээр амьдралд элэг бүтэн байхаас өөр ямар ч зүйл хэрэггүй юм байна. Юугаар ч солимгүй харж боломгүй үнэтэй аз жаргал тэр л юм байна.
Гурван жил хэвтэрт шаналсан ханийгаа турж эцэн, хөхөрч харласан төрхийг харах бүртээ чи минь дажгүй байна, тэнхэрч байна уу даа, таргалчихаа юу даа гэх зэргээр өдөр бүр нүдэндээ нулимстай худлаа хэлэх хамгийн хэцүү. Хүүгээ өндийж босч тэвэрч өргөж чадахгүй байгаадаа хань минь хамгийн их шаналдаг байсан. Хүүгээ өргөөд зогсож байгаа надаас гомдлын нүдээр хүү минь хүнд болжуу гэж асуухад нь түүнийхээ өмнөөс оронд нь өвдөхгүй явдаа гэж эмзэглэж байсан. Өвөл, хавар, намар, зун даанч миний хань энэ сайхан зүйлүүдийг гурван жил дотор алийг нь ч мэдрээгүй. Хамгийн сүүлчийн өвөл нь энэ өвөл байлаа. Анх өвөл танилцаж цаснаар алхаж, цасан дээр мөрөөрөө тракторын мөр хийж догдолж болздог байж билээ.
Үнэхээр их хүссэн байсан миний хань. Цас харахыг. Байрныхаа гаднаас цас хумьж бөөрөнхийлөөд гэртээ аваад орж түүнийхээ хүслийг биeлүүлж өгсөн. Баярлаагүй харин гарт нь хайлж байгаа тэр цасыг хараад нулимс нь урсаж байсан. Би бурхнаас үнэхээр их гуйсан. Үлдээж өгөөч гэж. Аз жаргал амьдралын үнэ цэнэ гэдэг алган дээр минь ирж харуулчихаад л буцаад хийсээд явсан. Миний нүдээр өөрийгөө хардаг ч болоосой чи минь гэж хэлж билээ. Тэр нүдний харц нь одоо ч харагдах шиг. Дэргэдээ байгаа ханиа, хайрыгаа, нөхрөө хайрлаарай хатуу үгээр бүү ураарай сэтгэлийг нь. Эр хүн гаднаа уйлахгүй бас шаналж харагдахгүй. Дотроо эмтэрч явдаг юм шүү сахиусан тэнгэрүүд минь. Аз жаргал бол зүгээр л чиний өглөөхөн гомдоллоод муудалцаад гаргасан тэр залуу, чиний дэргэд суугаа энхрий үрс нь юм шүү…