“АМЬДРАЛД ХАМГИЙН ЧУХАЛ НЬ ЭРҮҮЛ МЭНД Л ЮМ БАЙНА” БОДИТ АМЬДРАЛААС

“АМЬДРАЛД ХАМГИЙН ЧУХАЛ НЬ ЭРҮҮЛ МЭНД Л ЮМ БАЙНА” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно

Би өдгөө 30 настай. Нөхөр хоёр хүүхэдтэйгээ амьдардаг энгийн нэгэн бүсгүй л дээ. Өнөөг хүртэл миний амьдралд жаргалтай, гунигтай янз бүрийн л зүйл болж өнгөрлөө. Гэхдээ өнөөдрийг хүртэл би өөрийгөө сайн олоогүй таниж мэдээгүй явсан байна. Би айлын бага охин болоод тэрүү их л эрх дураараа хүссэн зүйлээ ээжээсээ л нэхдэг, аавдаа юм хэлэхээс айнаа бас гэвч аавдаа бараг зoдуулж үзээгүй, хүнд амархан гомдож бас баярладаг сэтгэлийн хөдөлгөөнтэй нэгэн л дээ. Хамгаас илүүтэйгээр аав ээжийгээ хайрлан зовоохгүй юмсан гэсэн бодолтой даруу төлөв охин байсан. 18 насандаа хүсч мөрөөдөж явдаг байсан сайхан хайртай учирч, анхныхаа хүүхдийг төрүүлж, эцэг эхдээ галын зээг нь төрүүлж өгч билээ.

Тэр мөч миний амьдралын мартахааргүй хамгийн сайхан мөч байсан юм. Тэр үед нэг л зүйл дутуу мэт байсан миний гэр бүлийн уур амьсгал охин минь төрж бүл нэмснээр тэр чигтээ аз жаргал хайраар бялхаж байж билээ. Харин өдгөөгөөс зургаан жилийн өмнө би дээд сургуулиа төгсөж ёстой л ажил хөдөлмөрийг хийсэн шиг хийнээ гээд л энд тэнд анкет бөглөөд нэгэн компанид ороод зургаан сар л ажиллаж байхад тэр оны нэгэн өвлийн үдэш эгчээс минь дуудлага ирэн ээж ходоодны xopт xaвдapтaй, эцсийн шатандаа орсон байна гэх таагүй мэдээ сонссон юм. Би тэр оройг бас хэзээ ч мартдаггүй юм, ёстой л дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгчийг тэгэхэд л анх мэдэрсэн.

Ханьдаа ээж өвчтэй гэнээ гээд асгартал уйлан хэлэхэд миний хань зүгээрээ эдгэнэ бүх юм сайхан болноо гэж хэлж билээ. За тэгээд миний ижий миний бурхан тэр аймшигт өвчнөөр хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Тухайн үед би ажил хийгээд хэдэн төгрөг олоод эмчилгээнд нь өгнө дөө гэсэн юм бодогдож байсан даа, нөхөр минь Солонгос явж ажилласнаас болж нурууны асуудалтай болсон болохоор охиныг минь хардаг байсан юм, xopт xaвдap гэдэг аймаар өвчин ч гэсэн тухайн үед би ээжийгээ эдгэнэ гэж найдаж байлаа. Гэсэн ч бид аварч чадаагүй явуулсан юм даа, энэ хорвоог ээжгүйгээр төсөөлөх ямар гунигтай гэж санана.

Над руу ээж гэдэг дуудлага ирэхгүй, ээжээ гэж дуудах хүнгүй байх тэр мэдрэмж зүгээр л аймшиг. Гэсэн хэдий ч тэр ондоо би хүүхэд олон хоёр дахь бяцхан үрээ төрүүлсэн юм, за тэр мөчөөс л нөхөр бид хоёр жинхэнэ утгаараа өөрсдийнхөөрөө хайрлан нандигнан өсгөсөн. За би гэдэг хүн чинь эхийнхээ хайрыг тэгэхэд л жинхэнэ утгаараа үгүйлж билээ. Амьдралын аар саар жижиг сажиг асуудлууд зөндөө л байсан. Үргэлж зам мөрийг минь тэгшилж, араас залбирал үйлддэг байсан бурхан ижийгээ үгүйлэх үе их байжээ. Ээжийгээ ярьдаг ээжтэй хүмүүст атаархах шиг. Заримдаа ханьтайгаа муудалцах бүртээ ээжийгээ санадаг, тэгээд тайвширдаг байлаа.

Одоо харин би саяхан өөрийгөө xөxний xopт xaвдap гэсэн онош сонслоо. Ороо бусгаа энэ нийгмийн хар шуурганаар мэргэжлээрээ хэд хэдэн компанид ажиллаад дaмпуураад, гараад дахин нэг ажиллах гэсэн өөрийн эрхгүй ядарч сульбайгаад нэг л биш болдог юм билээ. Энэхүү нийтлээрээ та бүхэндээ юу өгүүлэх гэсэн би гэвэл охид бүсгүйчүүд эмэгтэйчүүд минээ хүнд хамгийн чухал нь эрүүл мэнд юм байна шүү. Одооноос л байгаа бүхэндээ талархаж өөрийгөө хайрлаж, өөрөө өөртөө зовлонгүй амьдраарай. Аав ээжийгээ амьд дээр нь баярлуулж байгаарай, амьддаа бие биеэ хайрлацгаая аа гэдэг уриалгыг хэлэх гэсэн юмаа. Аан бас надад амжилт хүсээрэй. Би заавал энэ өвчний ард нь гарна. Сайхан хань, хоёр хөөрхөн үр, аавыгаа би орхилгүй урагшаа тэмцэнээ гэсэн итгэлээр дүүрэн байнаа. Миний монголын бүсгүйчүүд үнэхээр тэвчээртэй ухаалаг хайрлагдмаар хүмүүс шүү…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!