“АМЬДРАЛД МУУСАЙН ХҮҮХНҮҮДИЙН ХОР ГҮЙХИЙГ АЛИЙГ ТЭР ГЭХ ВЭ…”
“АМЬДРАЛД МУУСАЙН ХҮҮХНҮҮДИЙН ХОР ГҮЙХИЙГ АЛИЙГ ТЭР ГЭХ ВЭ…”
Сайн байцгаана уу манайхаан. Би өөрийнхөө амьдралын тухай бичье. Нөхөр бид хоёр саяхныг хүртэл их сайхан харилцаатай ажил амьдралын төлөө гэсэн нэг зорилготой амьдарч байлаа. Гэнэт л нөхөр намайг ямар ч шалтгаангүй хардаж элдвээр хэлж манайд хэрүүл гэж зүйл тасрахаа больсон.
Би ч дотроо гайхсан мөртлөө хааяа хэрэлдээд л өнгөрдөг байлаа. Үе үе нөхөр хэрвээ би нууц aмpaгтай болчихвол чи яах уу гээд л асууна тэгэхээр нь би тоглоом гэж бодоод л өө байгаа юм уу, тэгээ тэг болох л гүй юу гээд тоглоом шоглоом болгоод өнгөрдөг байсан юм.
Одоо бодоод байхад тэр үеээс л бүх зүйл эхэлсэн байж. Нөхөр гэнэт л утсаа нууц үгээр цоожлоод л утсанд нь мессеж ирвэл сандраад л сонин болдог болчихсон байсан.
За тэгж явсаар нэг өдөр санаадгүй фейсбүүк нь компьютер дээр нээлттэй байхад нь орж хартал ээ хөөрхий нөгөө миний сайн нөхөр намайг хардаад харамлаад үxэх гээд байсан хүн чинь өөрөө нэг хүүхэнтэй уулзаж завxaйрдаг байсан бол яах уу.
Би тэгээд нөгөө хүүхэнтэй нь ч уулзлаа. Тэгсэн хөөрхий зайлуул найз залуутайгаа хамт амьдардаг залуухан охин байгаа юм уг нь.
Хамгийн аймар манай нөхөр тэр эмэгтэйдээ мөнгө өгч уулздаг байсан байгаа юм. Хэдэн халтар цаасны төлөө юу ч хийхэд бэлэн эмэгтэйчүүд байдаг гэдгийг тэгэхэд л мэдэрч байлаа.
Гэхдээ би өөртөө их итгэлтэй, нөхрийгөө хайр халамжаар дутаадаггүй гэж өөрийгөө бодож явсан болохоор илүү харж билүү долоохгүй байх гэж түүнд их л итгэж явсан.
За тэгээд нөхдүүдийг барилаа, уулзлаа нөгөө хүүхэн тоож байгаа ч шинж алга. Анхнаасаа мөнгө өгч уулзаж байна гэж тохирсон ч гэж байх шиг. Намайг очиж уулзахад найз залуугаасаа жирэмсэн болсон танай нөхөртэй уулзахгүй байгаа гэв.
Ингээд ашгүй бүх зүйл болж дууслаа гэж бодоод өнгөрсөн юм. Гэтэл тэрнээс хойш нөхрийнхөө дансны хуулгыг харж суутал өнгөрсөн хоёр сарын хугацаанд дахиад нөгөө эмэгтэйгийнхээ данслуу хэд хэдэн удаа мөнгө шилжүүлсэн байдаг юм даа.
Нөхрөөсөө яагаад мөнгө шилжүүлсэн юм, дахиад уулзаад байгаа юм уу гэж асуутал бие нь тааруу эмнэлэгт хэвтэж байгаа гээд хэдэн төгрөг гуйгаад салахгүй байхаар нь өгсөн юм л гэнэ.
Гэтэл яг үнэн хэрэгтээ жирэмсэн мөртлөө манай нөхөртэй балиартаж явсан байгаа юм даа. Жирэмсэн байж нөхрөөсөө өөр эртэй ингэж явсан гэж бодохоор эмэгтэй хүнийхээ хувьд үнэхээр ой гутсан.
Ийм ээжээс ямар хүүхэд гарах бол. Хөөрхий тэр нялх амьтныг бас аавыг нь өрөвдөж байна. Тэгээд би найз залууд чинь болсон бүхнийг хэлнэ гэтэл муусайн шалдан банди нараар яадаг юм хэлвэл хэлэхгүй юу гээд тоож ч байгаа шинжгүй байсан.
Хөөрхий тэр найз залуу нь ажил хийж мөнгө олж шуналын тулам зaвxaй хүүхнийг тэжээх гэж яаж зовж байсан бол. Тэгээд би ер нь яадаг юм гээд найз залууд нь эхнэр болох гэж байгаа хүнээ ямар хүн болохыг мэдэг гэж бодоод нөхөртэйгөө болсон бүх зүйлийг нь утсаар ярьж хэлсэн.
Үүнээс хойш тэдний хооронд юу болсонг одоо сайн мэдэхгүй байна. Нөхөр маань болохоор бүх үнэнээ надад хэлээд дахиж ингэхгүй гэж амлаад уучлалт гуйсан.
Тэр эмэгтэй өөрөө л өдөж хоргоодог байсан гээд арьсаа хамгаалаад өнгөрсөн л дөө. Гэхдээ би уучилсан. Нэг удаа итгээд үзье гэж бодсон. Мэдээж хоёр дахь удаа байхгүй шүү гэж хатуу анхааруулсан.
Би ч гэсэн илүү сайн эхнэр байх ёстой юм гэж өөртөө чамлалттай хандаж цаашдаа харилцаагаа сэргээхээр хичээх ёстойг ойлгосон. Гэхдээ эрчүүд яагаад заавал сайхан амьдарч байгаа амьдрал дээрээ хар толбо дусаадаг юм бол.
Эцэст нь хэлэхэд амьдрал дундуур хор гүйхийг алийг тэр гэхэв гэхдээ нөхрөө байнга хардаж зовоогоод байхгүй ч хараа хяналттай байлгаж байх хэрэгтэй юм байна бүсгүйчүүд минь. Харин хэтрүүлж болохгүй шүү.