“АМЬДРАЛД ГАНЦ Л ЗАЯАХ АЛТ ШИГ ХАДАМТАЙ, ГЭХДЭЭ МИНИЙ ЕХ ХАДАМ Л ДАА…”

“АМЬДРАЛД ГАНЦ Л ЗАЯАХ АЛТ ШИГ ХАДАМТАЙ, ГЭХДЭЭ МИНИЙ ЕХ ХАДАМ Л ДАА…”

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд”

Амьдралд ганц олдох хайр, хань гэдэг шиг хадам гэж байдаг болов уу? Байдаг юм билээ. Би чинь гайхалтай хадамтай хүн. Жаахан сонин санагдах байх. Хадам маань миний ех хадам. 2004 онд анх нэгдүгээр курст орлоо. Сургуулийнхаа урлагийн үзлэг бэлдэх ажилд орж бүжиг заалгуулахаар бүжгийн хамтлагт хандсанаар бүх зүйл эхэлсэн юм.

Үнэхээр хэзээ ч харж байгаагүй нууцлаг хөөрхөн залуутай танилцаж орхилоо. Бүжиглэдэг болохоор үнэхээр цэмцгэр, надаас илүү урт хүзүү тэгш нуруутай хачин гоё үнэртэй залууд дурлаж тэр ч намайг сонирхож утсаа солилцоод, бүжгээ давтах бүртээ нэг нэгэндээ санаа тавьж явсаар үерхлээ.

Нэгнийхээ нэрийг шивүүлж, нэгэндээ хайртай гэдгээ бүх л хүнд зарлаж бид бол хайртай хосууд тэгээд яах юм гэсэн шиг маш бардам, учраа мэдэхгүй байж л манай хүн, минийх гэж ярьж бичиж маш их хайртай учирч догдолж 3 жил алхам ч холдоогүй бүр огт муудаагүй үерхчихээд анхны хүүхдээ олоод салсан.

Бүх зүйл хурдан болсон. Жирэмсэн болсон. Зэрэгцээд тэрний гадагшаа сурах сургууль бүтэж виз нь гарсан. Нэрмээс болж аав ээж нь хүүхэдтэй болох болоогүй та хоёр, хүүгээ ирээдүйд амжилттай банкир болгоно аав болгож даавуу угаалгахгүй гэж тас xoриглосноос бид салсан.

Тэр ч салахгүй чамайг авна эсвэл буцаад ирнэ гэж амлаад явсан би 4 сартай жирэмсэн үлдсэн. Тэр цагаас л бүр мөсөн салсан даа. Ээж аав маань хүүхдийн аавыг нэхсээр, хаана байна уулзъя, тэр хадмууд чинь хаана байна гээд л би удахгүй ирнэ гэсээн, намайг гуйна гэсэн хадам ээж аав ёс төртэй ирж авна гэсэн гэж хэлчихээд өрөөндөө орж уйлдаг байлаа.

Маш их уйланхай үргэлж хайрын кино үзэж эморч тонустай гэсэн ч хичээлдээ явдаг байлаа. Гэхдээ бие даалт хичээлээ хийдэггүй зүгээр л сууж байдаг оюутан байсан. Багш нар төрөх гэж байгаа гээд их хүндлээд харж үзнээ.

Чөлөө авахгүй хүүхдээ төрүүлж нэг сар хүргээд хичээлдээ явж билээ. Хүүхдийн маань аав ор сураггүй, бүр yahoo messenger дээр ч найз биш болоод удсан. Би зүгээр л мэдэж байгаасай гэж хүсээд охиныхоо зургийг дараад аавруу нь явуулсан ч бараг хэдэн долоо хоногийн дараа аз жаргалтай амьдраарай гэж хариу бичсэн байсан.

Сэтгэлээ ч цэгцэлж амьдралдаа анхаарлаа хандуулж эхэлсэн би. Сургуулиа төгслөө. Ажилд орох гэж яаралгүй хувиараа юм хийхээр судалж явсаар лангуу түрээслэж засвар хийгээд наймаачин боллоо. Тэр үед охин маань хоёр нас хүрч байлаа.

Нэг ч удаа аавтай нь холбоо бариагүй огт холбоогүй амьдарсан. Тэр үед хойноос маш удаан бичиж болзоонд урьсаар л байдаг нэг залууд боломж олгож ажлаа тараад түүнтэй уулзав. Ганц бие ээж гээд өөртөө их итгэлгүй ч болсон байсан бас хайр сэтгэлд итгэхээ больсон байсан.

Тэгээд сэтгэл гаргаж ач холбогдол өгөхгүй хааяа уулзсаар яваад нэг өдөр түүний ээж аавтай нь танилцав. Би ч хооллох гэж очсон гэж бодсон ч гэнэт л сургууль соёл, ээж аавынхаа тухай ярих хэрэгтэй болчихсон тэрний ээж аав хоёр бүр намайг маш их хүндэлж үнэхээр гэрт нь хүсэн хүлээж байсан зочин нь ирж байгаа мэт хандсан нь надад ч таалагдсан.

Удалгүй охинтойгоо түүнийг танилцуулж бид бүтэн жил яг л эхнэр нөхөр охин гурав шиг болзож түүнийд очиж явсаар охиноо яг 3 нас хүрсэн жил гэрлэлтээ батлуулж хамтдаа байх болсон.

Охин маань маш хурдан ааваа гэж хэлж сурж түүнд маш сайн надаас илүү сайн, тэр ч сайн халамжтай мэдрэмжтэй аав байсан. Хадам ээж аав бүр миний охинд бүхнээ зориулна. Орох бүрт нэг плаж, гутал, тоглоом гээд л авчихсан сууж байна.

Охинтойгоо хэд хономоор байна гээд охиныг гэртээ авч хононо, хамаг мөнгөө миний охинд тоглоом хүүхдийн ном аваад үнэхээр сайн би ч санаа амарсан байлаа. Удалгүй би мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн.

Эхний гурван жил бид хоёр асуудалгүй сайхан байсан ч сүүлийн хэсэгтээ хэрүүл зoдоон, хууралт огт байхгүй ч ямар ч дотно харилцаа байхгүй, се*с бүр холдож зүгээр л хамтран амьдрагч найзууд шиг мөнгөө нийлүүлж гэртээ юм аваад л тус тусдаа буруу хараад ажлаа хийдэг хүмүүс болсон байсан.

Ингээд л бас л миний амьдрал бүтээгүй. 3 жил л хайрлах лимиттэй хүн шиг л би хоёр ч удаа 3 жилийн хайр дурлалтай учирсан. Дөрөв дэх жилдээ гэрлэлтээ цуцлуулж салсан. Бидний салалтанд хамгийн их шаналсан эсэргүүцсэн хоёр хүн бол хадам ээж, миний охин хоёр.

Салснаас хойш хэдийнээ 5 жил өнгөрчээ. Одоо би ганц бие ээж. Хэдий охины минь төрсөн аав нь биш ч гэсэн салсан нөхөр маань охинтойгоо байнга уулздаг үүргээ биелүүлсээр яваа. Өөр хүнтэй суусан гэхдээ саяхан.

Хадам ээж аав охиныг минь 7 хоног хараагүй л бол утасдаад гомдлоод охин ч эмээ өвөөрүү явмаар байна гээд байдаг болсон. Эмээ нь бүр охинд минь зориулж гэртээ жижиг өрөөгөө хүүхдийн өрөө болгож зассан.

Миний охин байнга эмээ өвөө дээрээ очно. Тэндээ хононо. Эмээ өвөөгөө халаасыг нь хоослоод нэг л их баян охин явах болсон байна. Хадам ээж одоог хүртэл бууз банш хийж авчирч өгнө, охинд минь бүр хадгаламж нээчихсэн байсан.

Үнэхээр сайн хүмүүстэй тавилангаар л учирчдээ гэж боддог. Ажлынхан гайхдаг юм. Ганц бие ээж гэчихээд хадам аав ээжтэй тэгснээ нөхөргүй кк. Хэдий миний охин тэр хүмүүсийн мах цусны тасархай биш ч салшгүй холбоотой насан туршийн эмээ өвөө ач охин гурав болчихжээ.

Хадам ээж маань энэ группт байдаг шүү. Тандаа хайртай шүү хоёр охиноос нь. Урт насалж үргэлж инээмсэглэж явдаг шигээ ач охиндоо урт удаан хамт байж баярлуулаарай та минь…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!