“АМЬДРАЛД БУРУУ ӨГСӨН ГАНЦ БИЕ ЭЭЖ БАЙЛАА…” БОДИТ АМЬДРАЛААС

“АМЬДРАЛД БУРУУ ӨГСӨН ГАНЦ БИЕ ЭЭЖ БАЙЛАА…” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно

Аз жаргалаа өөрөө огт хайгаагүй байж би зовж байна, би азгүй, би ганцаардаж байна гэж бодож явсаны хэдэн ч жилийн ой юм. Тэр маань маань тохиогоод удаагүй байнаа. Оюутан ангийнхаа залууд дурлаж галзуу юм шиг болзоонд гүйж, түүнд таалагдах гэж өөрийгөө өөрчилж, харамлаж хардахдаа бүхнийг нь тагнаж өөрийнхөө өмч мэт л хайр дурлалыг ойлгодог 20 настай охин байж. Намайг хайрла эсвэл явж болно гэсэн бодолтой байсан юм шиг байгаа юм. Яг л тэр үедээ хэвлийдээ үрээ тээсэн. Айл гэр болж тоглосон гэх үү дээ… Том хүмүүс болсон одоо аав ээж болно гээд л том томгойлоод гэр гэрээсээ гарсан. Тоглох насаа үдээгүй бол эрчүүд айл гэртэж тоглодоггүй юм билээ. Тоглох насаа орхиж чадахгүй шинэхэн аав.

Орой бүр pc, биллярд тоголно. Харин нөгөө талд нь гэрийн эзэгтэй гэж ямар байх ёстойг ухаараагүй годгор охин. Жирэмсэн хүн гомдомхой, уйланхай, ааш нь олдодгүй болдог гэсэн гээд сонсчихсон. Сонсчихсон болохоор яг тийм байх гээд байдаг. Жирэмсэн юм чинь би дийлэх ёстой, гомдох уйлах хашгирч орилж юм шидлэх ёстой гэсэн ойлголттой учраа мэдэхгүй шинэхэн ээж. Айл гэртэж тоглосон нас маань хоёр жил ч хүрэлгүй өндөрлөсөн юм. Охиноо төрөөд дөнгөж дөрвөн сартай байхад бид салав. Ангийнхан хонхны баяраа хийж байхад би хүүхдээ салхилуулаад байрныхаа гадаа сууж байв. Энэ цагаас гомдоллогч, өөрийгөө азгүйд тооцогч нэгэн ганц бие ээж мэндэлсэн юм. Тэр нь мэдээж би.

Ээж ч гэж дээ хүүхдээ ээжээрээ харуулна, сэтгэл санаа хэцүү тавгүй байгаагаараа далимдуулж найз нөхөдтэйгээ уулзана. Уулзаад миний тухай, маш олон гомдол цөхрөлийг маань сонсохгүй бол нөгөө найзууддаа уурлаад эхэлнэ. Миний бодлоор тэр үед бүгд л намайг хайрлаад өрөвдөөд, нурууг минь дарж тайвшруулж явах ёстой байсан юм шиг байгаан. Юу гэж дээ. Хамгий сайн найз чинь ч бас асуудалтай. Тэр ч бас ганц л удаа амьдарч байгаа түүнд ч бас зовлон байдаг гэдгийг хараахан ойлгох ухаангүй хөөрхий ганц бие ээж байж. Нялх хүүхэдтэй хүн завгүй ажилтай, гэрийн ажил дуусдаггүй, хүүхэд унтах үед л зурагт үзэх, хоол идэх зав гардаг гэж хаанаас ч уншсан юм ойлгочихсон юм бүү мэд. Үгүй юм шүү гэдгийг одоо дүү нартаа олон олон охидод хэлмээр санагддаг.

Чи хөгжих ёстой, амжуулах ёстой, өөрийгөө гаргуунд нь гаргаж болохгүй цаг чинь жинхэнэ хүүхэд нялх үед. Амждаг юм билээ. Амжуулдаг л юм билээ. Хүүхдээ унтаж байхад чи зурагт үзээд суудаг бол, хэрэггүй онлайн шоп ухаад хэн нэгний рекламдаж байгаа лайв үзээд хэвтдэг бол чи завтай ээж гэсэн үг. Би тийм байсан болохоор тэр завтай ээж нь байсан болохоор мэдээд байгаа юм л даа ккк. Охины аав чөлөө аваагүй учраас сургуулиа төгсөөд ажилд орчихжээ. Цалингаа авсан гээд охиндоо нэмэртэй байх боллоо. Салсан ч гэсэн хүүхдээ бид хэн нь өмчлөхгүй булаацалддаггүй, уулзахыг хориглохгүй гэж шийдсэн байсан. Аз болж яаж тэр үед тйим ухаан гарсан юм бүү мэд. Охины аав охиндоо хэрэгтэй юмыг нь авч өгнө, амралтын өдрөөр ирж авч гарч салхилуулна.

Овоо доо гэж бодсон мөртлөө өөрөө овоо доо гэх зүйл нэг ч хийхгүй нэг залхуу ээж байсаар л… Нэг л их авахыг хүссэн зүйлээ жагсааж бичиж эморсон хүн л яваад байв. Би энэ маягаараа яг 3-4 жил амьдарсан гээд л бодоход бүхэл бүтэн 36-48 сарын турш юу хүлээж амьдарсанаа гайхдаг юм. Ид шид хүлээсэн юм уу эсвэл гэнэт авдар дүүрэн мөнгө дипломтойгоо хэвтэж байна гэж бодсон юм уу бүү мэд. Нэг л их таргалчихлаа дэглэм байна уу гэсэн хүн. Мөнгө олохгүй байж таргалаад байвал одоо өөртөө хохь нь гэж хэлье даа гэмээр. Ээж аав маань байгаагүй бол би хог дээр үсэрсэн байхөө. Тийм байж ганц бие ээж гэж өөрийгөө өрөвдүүлэх дуртайг яаана. Ээж аавгүй хэрнээ ажил хийгээд хүүхдээ өөрөө өсгөөд цэцэрлэг сургуульд нь зөөдөг хэн нэгнийг тэгвэл шүтье. Би тэгэхэд нэг л их азгүйгээ гайхсан хүн.

Азгүйгээ гайхаж явсаар сургуулиа гүйцээж төгсөхөөр болсон юм. Яадын жаахан хөгшин л оюутан байгаа биз. Ээжийнхээ ачаар хүүхдээ харуулан байж овоо хүн шиг явсаар байгаад төгслөө. Дунд нь бас зүгээр байсангүйээ болзож молзоод. Хаягдаж нтр…. Тэгээд л нэг их угаасаа хайр дурлалын тал дээр би азгүй гээд өөртөө нэр өгчихсөн. Ашгүй нэг юм бүтэлгүй болзоог нам дарж дипломоо гардан авлаа. Одоо л ажилд орьё гэж бодлоо. 2, 3 газар анкет бөглөв. Байдаггүй ээ. Өө тйимээ би чинь азгүй шшш. Яаж тийм амархан ажил олох билээ. Нэг л их ууртай хүн болж хувирав. Гэхдээ яаж ч уурласан үрдээ тэр бухимдлаа наахгүй урд нь гарч инээгээд л буруу харж өөрийгөө голж азгүйгээ гайхаад л явлаа. Солонгос явдаг ч юм уу гэж бодов. Хөөцөлдөөд үзлээ. Ойлгомжтой азгүй болохоор виз нь ч тэр мөнгө нь ч бүтсэнгүй. Залуучууд эргүүлнэ болзоонд урина. Угаасаа энэ надтай суув л гэж цаг гарздаад яах юм гэж бодоод ямар ч харилцаанд сэтгэл гаргаж өөрийгөө нээхээ болив. ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНД ДАРЖ УНШААРАЙ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!