“АМЬДРАЛД БУРУУ ӨГСӨН ГАНЦ БИЕ ЭЭЖ БАЙЛАА…” ҮРГЭЛЖЭЛ

“АМЬДРАЛД БУРУУ ӨГСӨН ГАНЦ БИЕ ЭЭЖ БАЙЛАА…” ҮРГЭЛЖЭЛ

Солонгос явдаг ч юм уу гэж бодов. Хөөцөлдөөд үзлээ. Ойлгомжтой азгүй болохоор виз нь ч тэр мөнгө нь ч бүтсэнгүй. Залуучууд эргүүлнэ болзоонд урина. Угаасаа энэ надтай суув л гэж цаг гарздаад яах юм гэж бодоод ямар ч харилцаанд сэтгэл гаргаж өөрийгөө нээхээ болив. Ажил хайх ямар асуудалтай юм бэ гэж бодоод бараг халшираад байхдаа нэг нийтлэл олж үзэв. Cv Буюу анкет, өөрийнхөө танилцуулгаа л бусдаас өөр бич. Чи яагаад тэнд ажиллах ёстой гэдгээ батлаад давуу талаа гарга гэсэн маркийн юм олж уншив. Бичээд үзлээ. Намайг авахаас татгалзсан байгууллага дээр дахин очлоо. Эргээд холбогдоё л гэж байна.

Яг л зарим нэг хуурамч залуус чамд надаас илүү залуу тохирно. Би муу хүн гээд явдаг шиг. Мөчөөгөө өгөхгүй байхаар шийдэж дахин очлоо. Гурав дахь удаагаа очиход би тэр газарт орохын тулд хамгийн их сэтгэл зүрх гаргасан нэгнээр тодорсон байлаа. Ингээд ажилтай болов. Энэ үеэс хор шар арай өөрөөр илэрдэг бас одоо л биш бол хэзээ ч үгүй гэсэн бодол төрж эхэлсэн байсан. Хоёр жилийн дотор байгууллагын тэргүүний ажилтан, бас нэг шат ахиж тушаал дэвшив. Одоо л ажил амьдрал цэгцрээд охиндоо хүссэн зүйлийг нь гар таталгүй худалдаж авч өгдөг болсондоо баярлаж явтал дурлал гээд нэг зүйл хаалга тогшоод ороод ирлээ. За чамайг ажил хайр дурлалаа яаж зэрэгцүүлэхнүү харъя гэж байгаа юм шиг.

29 нас тйим ч их догдлоод хууртаад баясаж гүйхээд байхаар нас биш гэж бодсон үгүй байж. Охинтой минь гүнж шиг харьцаж өнгөрсөн түүхийг минь гололгүй, ажил амьдралын гараагаа эхлээд хоёрхон жил болж байгаа гэж шүүлгүй яг л чи миний хайж байсан хүн гэж байгаа мэт өөрийнхөө амьдралын ихэнх цагийг надад зарцуулах болсон залууд итгэж болох эсэхээ шийдэж ядах болов. Охиндоо муу амьдрал үзүүлэхгүй өртэй учир хайр сэтгэлдээ одоо л бодолтой амьдрах хэрэгтэй гэж гүйж очоод тэврээд зууралдмаар байсан ч нэг хана урдаа өрчихөөд л яваад байв. Би болон миний охин тэр хүнд хэрэгтэй бол тэр хүн тийм ч хурдан бууж өгөөд явчихгүй гэж бодсон маань зөв байсан. Аз болж гайхалтай хадмуудтай таарчихжээ.

Нөгөө аз нь одоо л намайг чиглээд ирсэн бололтой. Бэр гуйв. Хоёр удаа гуйх ёстой гэж үзжээ. Охинтой минь хамт нэр төртэй гуйлаа. Одоо л санаа амар нүд аньж болох боллоо гэж аав минь халамцуу хэлээд үнсэв. Тэгтэл нь аавыгаа зовоож санаагаар унагасан хэрэг. Өөрийгөө олохгүй азгүй гэж амьдралд буруу өгч явахдаа. Энэ өвөл анх удаа ганц бие ээжийн амьдралаар биш элэг бүтэн гэр бүлээр шинэ жилээ тэмдэглэх гэж байна. Одооноос догдлоод эхэлсэн. Аав ээж дээрээ очиж салат тортоо зүсчихээд ханьтайгаа охинтойгоо гэртээ ирж анх удаа өвлийг угтана. Шинэ оноо угтана. Ганц бие ээж байхдаа цалингаа хүлээтэл, цалин ортол толгойгоо ажиллууллах, бодолтой үрэх, заримдаа доод дэлгүүрээс бичүүлэх гэх мэт асуудал бишгүй байж.

Одоо ядаж л намайг чадахгүй зүйлд туслаад өгөх эр хүн, хүрэлцээгүй зүйлийг минь дэмжээд аваад өгөх өрхийн тэргүүнтэй болсон учир нөгөө азгүйгээ бага дуудах байхдаа гэж бодож сууна даа. 20 настай ганц бие ээжийн амьдралаас 30 настай дөнгөж дахин амьдралд сайн байна уу гэж байгаа ээжийн амьдрал буюу өөрийнхөө тухай товчлоод жоохон замбараагүй бичлээ. Гэхдээ энэ группийнхэн гоё хүмүүс байдаг учир эерэгээр хүлээж авах байхаа. Ямартай ч над шиг азгүйгээ дуудаж гомдол тээж яваа хэн нэгэн байвал аз жаргалаа өөрөө дууддаг юм шүү. Ядаж л даллахын тулд гараа өргөх хэрэгтэй. Гараа унжуулаад явбал чам дээр аз жаргал өөрөө ирэхгүй шүү гэж хэлье дээ. Баярлалаа. Дурсамж дүүрэн өвөл байгаасай…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!