MngNews

“АМЬДРАЛАА ҮРЭН ТАРАН ХИЙЧИХГҮЙХЭН ШИГ НӨГӨӨ АСУУДЛАА ӨӨР ЭМЭГТЭЙТЭЙ ЗОХИЦУУЛЧИХ” HACAHД XVPЭГЧДЭД

“АМЬДРАЛАА ҮРЭН ТАРАН ХИЙЧИХГҮЙХЭН ШИГ НӨГӨӨ АСУУДЛАА ӨӨР ЭМЭГТЭЙТЭЙ ЗОХИЦУУЛЧИХ” HACAHД XVPЭГЧДЭД

Сайн байцгаана уу? Сэтгэгдлээ хуваалцаж зөвлөгөө өгдөг та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье! Олон зүйл нуршилгүйгээр товчхон бичихийг хичээж, асуух гэсэн юмаа асууя. Та бүхэн харин намайг элдэв дээдээр харааж зүхэлгүй сэтгэлээсээ зөвлөгөө өгөхийг хичээгээрэй.

Миний хувьд нэг том гэхэд хэцүү ч бас жижиг гээд хаячихаж чадахгүй асуудал толгойд минь эргэлдээд намайг сүүлийн нэг жил зовоож байна даа.

Учир юу гэвэл арван гаран жил ханилсан ганц хань минь гурван жилийн өмнөөс бие нь хүндээр өвдөж өвчин тусаад эм эмчилгээ гэж явсан боловч төдийлөн амжилт олоогүй ч үxэл сэхлийн зааг дээр байсныгаа бодвол азаар гэхүү юугаар гэхүү ямартай ч эсэн мэнд үлдсэн.

Гэхдээ одоо группт орсон хэвтрийн л хүн болж хувирсан даа хань минь. Би бие нь өвдөж эхэлсэн цагаас л ханийнхаа хажуунаас алхам ч холдолгүй гурван жилийн турш асарч тойлоод л байж байна.

Хэвтрийн хүн асраад явахад надад шантарсан, залхсан зүйл бол байхгүй ээ. Ханийгаа л амьд сэрүүн хажууд минь байгаад алтан гарт эмч нартаа баярлаж, бурхан тэнгэртээ сүсэглээд л явж байна.

Бидний амьдрал нэг их баян гээд байхгүй ч хүнээс мөнгө төгрөг гуйгаад байлгүй цалингаас цалингийн хооронд боломжийн болоод л байдаг.

За та бүхнээс зөвлөгөө авах гэж байгаа гол асуудал маань гэвэл би эхнэртэйгээ ойртоогүй, эхнэр ч гэлтгүй эмэгтэй хүнтэй ойртоогүй бүтэн гурван жилийн нүүр үзээд л явж байна.

Ийм зүйл бичиж байгааг минь та бүхэн уучлаарай бас битгий тэгж их гайхаарай, эр хүмүүсийн хувьд бол бас л томхон шалгуур болдог юм байнаа. Эхний нэг, хоёр жил бол юун тийм зүйл бодох манатай л сэтгэл санаагаар унасан.

Гэхдээ ханийнхаа дэргэд цоглог байна гэж хичээгээд эм, эмчилгээ гэж явсаар байгаад таарсан. Харин сүүлийн нэг жилийн хувьд эхнэрт маань эмчилгээ гээд байх зүйл ч бараг байхгүй болж өдөртөө эм тангаа уугаад л байж байдаг болсон.

Бидний амьдралын хэмнэл эмнэлэг, домлого, хагалгаа мэс засал гээд яваад байхааргүй нэг хэвийн болсон гэх юм уу. Ингээд жигдрээд ирэхийн цагт эр хүн юм хойно нөгөө асуудал үе үе бодогддог болсон.

Хань минь бие нь өвдөж эхэлсэн цагаас эхлээд л их хэцүү зовиуртай байдаг болсон. Тийм болохоор нь би ч өвчин зовлонгоо яаая гэж байгаа хүнтэй тийм зүйл хийе гээд байлтай биш гээд татаж чангаахчгүй тэгсгээд тэр асуудлыг ор тас орхичихсон байсан.

Ерөнхийдөө тэгээд л эхнэр маань өвдөж эхэлсэн цагаас эхлээд л бидний с*ксийн амьдрал дууссан гэж хэлж болно. Үүнийг бид хоёр хоёулаа л ойлгож байгаа боловч бас ч тийм тоохгүй хаячихад амархан зүйл биш юмаа.

Би тэгээд энэ янзаараа яваад байж чадахгүй эхнэрээсээ хоёулаа аргалаад нэг хийж үзье гэтэл эхнэр дургүйлхээд бүр аймар уурласан. Харин дараа нь надаас уучлалт гуйгаад ингэж хэлсэн.

Хайр нь өвчинөөсөө болоод тийм зүйл үнэхээр хүсэхээ больсон байна, ор тас хөрсөн юм шиг байна. Тийм болохоор миний хань амьдралаа үрэн таран хийчихгүйхэн шиг өөр хүнтэй болчих.

Өөр хамтрагчтай болоод энэ асуудлаа шийдээд байж болохгүй юу гэж надад чин сэтгэлээсээ хэлсэн. Тэр үед нь би өөдөөс нь эрс эсэргүүцээд юу гэж тийм балай юм байдаг юм гээд уурлаад бараг уйлсан даа.

Тэгээд хэзээ ч тийм зүйл байж болохгүй юм шиг санагдаад эрс эсэргүүцээд өнгөрч байсан. Харин сүүлийн үед нээрээ ч ханийхаа хэлсэнээр тэгдэг ч юм билүү, тийм хүнтэй болдог ч юм билүү гэж бодогдоод байдаг боллоо.

С*кс хийхгүй удахаар түpүү бyлчирхай үpэвсдэг гэж байсан, бас нас яваад ирэхээр шээxэд хүртэл асуудал үүсээд л ер нь эрүүл мэнд талаасаа ч тэр их муу л гэх юм.

Санаа дагаад ч тэр юм уу заримдаа бие засаж шээхээр зовиурладаг болсон ч юм шиг. Хэрвээ тийм зүйл болоод эхнэрээсээ өөр хүнтэй болоод, с*ксийн өөр хамтрагчтай болчихвол өвчтэй эхнэрээ гомдоочих юм биш байгаа даа гэж айх юм.

Эхнэр минь өөрөө надад тийм санал тавьж, тийм зүйлийг зөвшөөрч байсан ч дараа нь мэдчихвэл сэтгэлд нь бас нэг хар толбо суулгачих юм болов уу гээд сэтгэл түгшээд байнаа.

Эсвэл бүүр тэр бүсгүйдээ татагдаад нөгөөтхөөсөө дор асуудал үүсэх юм болов уу… Амьдрал үнэхээр хатуурхахаа хүрвэл дэндүү л хатуу байдаг юм байна даа, хэвтэрт байгаа эхнэрээ харахаар хоол ч хоолойгоор давахгүй байх тохиолдол их л байх юм.

Одоо би 40 нас хүрч яваа залуу. Та бүхэн харааж зүхэж элдвээр хэлэлгүй нөхөрсөг зөвлөгөө өгөөч. Хэдийн 30 гарсан эр хүний хувьд гурван жил огт тийм зүйлгүй байна гэдэг бас л тэвчээр шалгасан зүйл байдаг юм байна.

Зарим хүмүүс хэлэх л байх өвчтэй эхнэрийнхээ эмчилгээ бие хаанд нь анхаарахгүй юун сонин юм бичээд байнаа гээд, дээр бичсэнчлэн одоо нэгэнт эмч нарын хэлсэнээр хөл дээрээ босох найдлага маш бага, бараг байхгүй болсон учир гэрээрээ л эм тангаа уугаад эмчилгээгээ хийлгээд явж байгаа шүү. Баярлалаа та бүхэнд.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!