“АМЬДАРЛЫН ҮНЭ ЦЭНЭ” СУРГАМЖИТ ӨГҮҮЛЛЭГ

Эхнэр нөхөр хоёр гэр бүл болоод арваад жил болсон байв гэсэн ч өнөөг хүртэл үр хүүхэдтэй болж чадаагүй юмсанжээ. Тэр хоёр арав дахь жилдээ хүүхэдтэй болж чадна гэж маш ихээр найдацгааж байлаа. Нөхөр нь энэ асуудлаас болж их сэтгэдээр унадаг байжээ. Найз нөхөд нь, ойрын хүмүүс нь тэр хоёрыг салахыг хүртэл санал болгододг байв. Гэсэн ч тэд бие биедээ маш их хайртай байжээ.  Нэг орой нөхөр нь ажлаасаа тарж яваад эхнэрийгээ өөр залуутай явж байхыг нь харав. Тэр залуу эхнэрийнх нь мөрөн дээгүүр тэвэрч тэр 2 маш аз жаргалтай харагджээ. Нөхөр нь үүнийг хараад ихэд цочирдсон ч яагаад ч юм өөрийгөө буруутгаж дүгнэлт хийх хугацаа хараахан болоогүй гэж боджээ.  Маргааш нь нөхөр нь дахин ажлаасаа харьж яваад нэгэн кофе шопт эхнэр нь өнөөх залуутайгаа цуг байхыг дахиж харжээ. 

Энэ удаад тэр эрэгтэй бүр түүний хацар дээр нь үнсээд босов. Нөхөр нь энэ явдлыг хараад түрүүлж гэртээ харьж, эхнэрээ ирэхийг хүлээв. Тэр бүх болсон явдлыг ярьж түүнээс сална гэж бодов. Гэвч эхнэрийгээ хараад тэрээр дахиж ямар ч үг хэлж чадалгүй өөртөө л буруу өгсөөр өнгөрөв.  Үүний дараа өдөр нь нөхөр нь маш их ядарсан байсан тул ажлаасаа акт аваад гэртээ байхаар болжээ.  Тэгээд тэр цай уухаар гал тогоондоо ороод шаазан аяганд ус хийж аваад ууж байтал гэрийнх нь утсанд дуут шуудан ирлээ. Нөхөр нь харилцуураа авч шууданг нь сонстол эрэгтэй хүн “Хайрт минь, би танай гэрлүү очиж байна. Би чамд аз жаргалтай маш сайхан зүйл хэлнэ” гэж хэлжээ. 

Үүнийг нөхөр нь сонсоод цожирдоод аягатай усаа газар унагатал, эхнэр нь ирээд “Юу болсон бэ?” гэтэл нөхөр нь маш их уурсаж эхнэрээ түлхэв харамсалтай нь эхнэр нь ойчихдоо хагарсан шаазан аяган дээр унаж ухаан алдав.  Залуу маш их сандарч түүнийг сэргэхийг гуйж уйлав. Тэгээд түүний гарт нэг захиа байхыг олж хараад уншив. “Хань минь би чинь чамдаа дэндүү их хайртай, чамд хэлэх маш гоё мэдээ байна, шууд хэлье гэсэн боловч нэг л зүрхэлсэнгүй, чи минь буйдан дээр тухтай сууж байгаад энэ захиаг уншаасай гэж хүсээд энэ захиаг буйдан дээр үлдээлээ. Хонгор минь бид 2-ын тухай миний өөр айлд үрчлүүлсэн ах маань найзаасаа сонсоод над дээр ирсэн бид 2 нэг нэгнээ хараад ихэд баярлаж бүх зүйлийг ярилцаж  тэр хамгийн сайхан нь маш мундаг эмч , тэгээд би түүнд бид 2ын хамгийн том асуудлыг хэлсэн. Тэр маш их өртөгтэй эмчилгээг өөрөөсөө мөнгө гарган шаардлагатай зүйлсийг нь худалдан авч хийсэн. Одоо ханийх нь гэдсэнд чи бид 2-ын үр бий болсон хайраа, гурван сартай гээд боддоо. Өнөөдөр ах маань ирж ямар хүүхэд болохыг бид 2-т хэлнэ, бид хоёрт тэр аз жаргалыг мэдрүүлэхээр ирнэ” гэж бичсэн байв, нөхөр нь захиаг уншаад ухаан санаагаа алдаж юу болоод байгааг ч ойлгосонгүй. Гэтэл гэрийн хаалга дуугарав. Ах нь орж ирээд охин дүү нь газар хэвтэж байгааг шууд олж харав. Тэгээд  түүнийг яаралтай эмнэлэгрүү хүргэн сэхээн амьдруулах тасгийнхнаас аврахыг гуйв. Ах нь сэхээн амьдруулах тасгаас гарч ирээд нөхөр лүү нь хараад “Тэд байдаг чадлаараа зүтгэж байна, түүний амийг аврах болно гэж бодож байна. Уул нь та 2-т хэлэх маш сайхан мэдээ байлаа. Эхнэрийн чинь гэдсэнд 2 ихэр хөвгүүд бүрэлдэж байгаа” гэв. Нөхөр нь үүнийг сонсоод итгэж ядан, эхнэрээ, мөн хоёр хүүхдээ амь гарахыг бурхнаас гуйж өөрийгөө маш ихээр зүхэв. Хоёр цагийн дараа эмч гарч ирээд нөхөрлүү нь ихэд зэмлэнгүйгээр харж байв нөхөр нь түүнийгээ алдлаа гэж бодож өөрийнхөө амийг егүүтгэх тухай бодож эхлэв, гэтэл эмч удалгүй толгой дохив. Эмч нар эхнэрийг нь хоёр хүүтэй нь хамт аварч чаджээ. “Юу ч болсон бай аливаа зүйлийг хүчээр бяраар биш ухаанаар зохицуул, бие оюун санаагаа хянаж сур, хүний амьдралд юу ч тохиолдож мэднэ. Байнга аз дайрдаггүйг сана. “ 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!