“АМТТАН” ӨГҮҮЛЛЭГ
Бага байхад манайх тийм ч хангалуун амьдралтай айл байгаагүй л дээ . Аав маань нэг өдөр ажлаа тарж ирэхдээ жаахан амттан авчирсан юм . Биднийг оройн хоолны дараа аавын авчирсан амттанг амтархан идэцгээж байх зуур ээж маань маргааш өдөр нь манай ангид зохиогдох хоолны өдөрлөгт зориулж нэг ширхэг амттан , жаахан чидун жимс , бяслаг зэргийг савлаж бэлтгэсэн байв .
Маргааш нь ангидаа ороход хүүхдүүд олон төрлийн бялуу , амттан зэргийг өөрсдийн ширээн дээгүүр өрсөн байлаа . Ангийн хамгийн дүрсгүй хүү миний хажууд ирээд : Чи наад амттанаа хулгануудад өгөх гэж авчраа юу ? гээд инээхэд ангийнхан маань ч түүнийг даган намайг шооллоо . Би ч ичсэндээ нүүр хийх газаргүй болж шууд л ангиас гараад гэр рүүгээ гүйв .
Гэртээ орж ирээд ээждээ учир зүггүй уурлан : Та миний хоолны саванд ганцхан ширхэг амттан хийж яаж чадаж байна аа ? Ангийн хүүхдүүд ямар олон төрлийн амттай зүйлс авчирсан байсан гэж бодно ! Харин миний хоолны саванд ганц ширхэг амттан , жаахан чидун жимс , тал талх л байна . Та намайг шившиг болгочихлоо …
Ээж минь ихэд санаа зовсон байртай : ” Өчигдрийн амттанаас надад оногдсон нь л тэр байсан юм шүү дээ , хүү минь ! ” гэж хэлэхэд нь би хэлсэн үгэндээ харамсаж өөрийгөө үзэн ядаж билээ . Тэр үед ээжийгээ тэврээд уучлал гуйх нүүр надад байсангүй.
Ээж минь надад уурлаагүй гэдгийг би мэдэж байгаа ч миний урам хугарав . Ээждээ тийм үг хэлсэндээ одоо ч гэсэн харамсаж явдаг юм . Тиймдээ ч 10 настай байсан тэр үеэс эхлэн шөнө бүр унтахаасаа өмнө бурхнаас өршөөл гуйдаг болсноос гадна амттан идэж чадахаа больсон юм даа .