MngNews

“АМИН ХОЛБОО” ӨГҮҮЛЛЭГ

П.БАТЗОРИГ

Байна уу? Бадрах уу? За сайн уу? Чамтай ярих чухал хэрэг гараад л залгаж байна. Охины чинь тухай ярих гэсэн юмаа. Чи бид хоёр салаад нилээд хэдэн жил болход охиныг чинь би өсгөж өндийлгөлөө. Халиун, миний нөхөр Рожертой их муухай харьцах юм бараг л үзэн ядна гээч за энэ ч дүүрсэн хорвоо. Өнгөрсөн хавраас нэг Монгол бандитай үерхдэг болоод байна. Нэг гөлтийсөн л амьтан байна лээ. Би энэ охиныг Монгол хүнтэй суулгахгүй ээ. Гадаад хүнтэй л суулгана. Эх нь л юм бол… Аpxичин Монгол эрийн боол болгомооргүй байна. Чи ганц хоёр жил Халиунааг өөр дээрээ ав! Тэгж тэр бандиас нь холдуулах хэрэгтэй байна гэж Нараагийн дуу утасны цаанаас хангинахад хөмсөгөө атируулан сонсож байсан Бадрах за за би ойлголоо, охинтойгоо яръя даа гээд утсаа тавихдаа аман дотроо охиныг минь бас өөр шигээ болгох нь ээ! гэж бувтнав. Халиун их далайн мандалыг ширтэн ямар нэг зүйл бодлогоширно. Далайн ус ууртай гэгч нь түрхрэн цагаан хөөс цахруулан гүйхээрээ эрэг уруу тэмүүлсэнээ омог нь дарагдан буцна. Төрөө Халиуны дэрвэгэр сормуус, улаахан уруул, санчигнаас нь хийсэх үсийг ширтэн инээмсэглэн сууна. Халиунаа Төрөөрүү эргэж харснаа Төөгий чи ээж, аав хоёрынхоо хэнд нь илүү хайртай вэ? гэхэд Төр царайгаа төв болгосноо намайг төрүүлсэн болохоор хоёуланд л хайртай, сургуулиа орхиж ажил хийж олсон мөнгөө өвчтэй ээжийнхээ эм тарианд, аpxичин аавынхаа аpxины мөнгийг бэлдэж байна даа гээд санаа алдахад Халиун буруу ч юм асуучихав уу? даа гэсэн шиг далайн мандалыг дахин ширтэв. Төөгий энэ элсийг яг ингээд нэвт цоолход Улаанбаатарын гудамжинд гараад ирвэл яахав? гээд хүүхэд шиг инээхэд Төрөө инээмсэглэснээ одоо Монголд дүн өвөл байгаа шүү дээ хоёулаа ийм хувцастай хөлдөнө шүү дээ гэхэд хоёулаа инээлдэв. Халиун, ээж Рожерын өмнө байнга бөнжигнөөд л юун сайхан амьдрал байхав дээ. Саяхан ээж намайг Рожертой таарч тохирохгүй юм ойрноос Чикагоруу аав уруу чинь явуулна гэж байна лээ, чамайгаа л их санах байх даа гээд санаа алдсанаа далайн мандалыг ширтэв. Төр, зөв хө, болж байна хоёулаа хамт явъя, хамтдаа энэ хорвоог туулна гэж хоёулаа тохирсон биз дээ?

Чи заавал аавындаа байх албагүй тэнд миний таньдаг нэг сайн ах бий, аавын минь багын найз нь юм тэр ахаар ажил олуулаад хоёулаа ажил хийгээд сайхан амьдаръя л даа гэхэд Халиуны дүрлэгэр хөөрхөн нүд баяраар гийж үсрэн боссоноо Төрөөд дүүжлэгдэн ура! гэж хашгирлаа. Онгоцны буудлын том шилэн цонхнууд наранд гялалзан гялтганана. Нислэгийн зурвас дээр нислэгээ хүлээж зогсох том дүнхгэр онгоцнууд ар араасаа цуврасан нь харагдана. Нараа нислэгийн хуваарийг харсанаа эргэж миний охин тэнд билетээ шалгуулах юм байна гээд түрүүлэн алхав. Нараа үе үе ийш тийш хялбалзан харж нөгөөх Монгол бандийг харцаараа хайсан боловч харагдсангүйд санаа нь тайвширав. Нараа Халиуны хацар дээр үнссэнээ, миний охин болвол сургуульд сурахыг бодоорой, аав чинь туслах байх гээд гараа далалсаар хоцров. Цаашаа алхаж яваа охиноо харж нулимсаа арчсанаа буцаж алхлаа. Онгоц өндөрөө авахад Лос-Анжелос хотын төвийн хэдэн өндөр барилгууд тэртээ доор хүүхдийн тоглоом шиг харагдсааар холдлоо. Халиун ээжийгээ бодно, хөөрхийдөө ааштай, зөрүүд ч гэсэн миний төрсөн л ээж шүү дээ, намайг Рожертой муу байгаад хэцүү л байдаг байх, намайг хүний нутагт хууль ёсны амьдраг л гэж яваа шүү дээ гэж бодсоор, онгоц ч өндөрөө аван холдсоор. Бадрах хувцасаа солингоо чи минь хоол хийгээд байж байдаа би охиноо тосоод ирье гэхэд Цэцгээ одоо яанаа охин чинь юу гэх болоо би ч санаа зовж л байна шүү гэвэл Бадрах санаа зоволтгүй дээ би замдаа охиндоо тайлбарлая насанд хүрсэн хүн ойлгоно биз гээд гарлаа. Онгоц Чикагод ойртоход уур манан, цасан бүрхүүл дундах хот нүдэнд нь тусахад Халиун Чикаго өвөл нь их хүйтэн гэсэн шүү! гэж бодов. Халиун гар тээшээ чирсээр угтан авагчдын танхимд гарч ирэхэд аав нь зогсож байлаа. Царай нь борлож, арай хөгшрөө юу даа гэж бодсоор аав уруугаа гүйв. Бадрах охиноо тэврэн дух, хацар дээр нь үнссэнээ миний охин ямар том болоо вэ? гэж дуу алдав… Халиунааг Чикагод буудаг өдрөөс гурван өдрийн дараа Чикагогоос зүүн зүгт 500 орчим мил зайтай орших Питсбург хотын холын маршрутын Грейхаунд автобусны буудалд Төрөө ганц ногоон үүргэвчээ барьсаар буулаа. Тэр хүлээлгийн танхимд хэн нэгнийг хүлээж хориод минут суув. Удалгүй бүдүүн бор эр хаалгаар орж ирхэд Төрөө Ганаа ахаа, Ганбат ахаа гэж дуудахад нөгөө эр сая л Төрийг олж харсанаа инээмсэглэсээр хүрч ирэн тэвэрч аван миний дүү сайн явж ирэв үү! За явцгаая гээд хаалга зүглэв. Тэр хоёр нилээд давхисны дараа 2 давхар байрны гадаа зогсов.

Гэрийн хаалга онгойход өөдөөс буузны хорхой хүргэм үнэр хамар цоргилоо. Должин нулимс мэлтэлзүүлж Төрийг харсанаа -Бурхан минь ямар ч том болоо вэ? гээд духан дээр нь үнсээд гал тогооруугаа оров. Төр юм ярих ч сөгөөгүй бууз үмхэлнэ. Хэдэн минутын дараа овоо гол орж ярихтайгаа болов. Должин, бид хоёр ч буцъя гэж бодох л юм хэдэн хүүхдээ бодохоор ажиллахаас өөр арга алга. Одоо үлдсэн нэгийг нь дээд сургууль төгсгөчихвөл болох гээд л байна, Болдоо маань охинтой болж бид хоёр өвөө, эмээ болчихоод байгаа шүү дээ. Ачыгаа нэг ч хараагүй зургийг нь үзээд л сууж байна гээд гэр орныхоо олон зүйлыг нэг амьсгаагаар дуржиг нуулж гарав. Должинг пyлeмётолж дууссаны дараа би яръя даа гээд Ганбат инээснээ миний дүү хоёулаа ирнэ ажил олох хэрэгтэй гээд байсан найз охин чинь тэгээд яасан бэ? гэхэд Төр Чикагод аавындаа түр байгаа юм би ажил төрөл олчихоод очиж авна гэхэд Ганбат хоёулаа хамт амьдрах л юм бол тэнд байлгаад яахав очиж авчирвал зүгээр би маргаашнаас та хоёрт ажил хөөцөлдөе гэв. Төрөө сая л нойрноосоо сэрлээ. Анир чимээгүй нам гүм бүх юм нэг л тайван. Гэртээ ээж, аав дээрээ ирчихсэн ч юм шиг. Хаалга түрхийн онгойж Ганбат, Должин хоёр яриа хөөрөө болсоор орж ирэв. Өө миний дүү сэрчихсэн үү? За ажил ч олсон шүү! гээд хувцасаа тайлав. Должин дор нь гялалзуулан цай чанаж, оройны буузыг халаагаатхав. Эрэгтэй, эмэгтэй 2 хүний ажил байна. Ямар ажил вэ? Ганбаа ахаа гэхэд манай дэлгүүрээс холгүй нэг том хүнсний дэлгүүрийн цэвэрлэгээний ажил байна. Хуучин ажиллаж байсан оросууд нь нутаг буцах юм гэнэ, Эгч ах хоёр нь хүмүүсийн ярьдагаар шалны ажил хийдэг юм. Эгч чинь 00-уудыг нь цэвэрлэж би дэлгүүрийн том хулдаасан шалыг угаагч машинаар угааж, дараа нь өнгөлөгч машинаар өнгөлдөг юм. Бас хэдэн сар болоод вакс гэдэг зүйлээр шалаа өнгөлдөг Монголоор бол шалаа лакдаж өнгөлж хамгаалж байна л гэсэн үг тэгээд эсгий дугуй ултай өнгөлөгч вайпор машинаар өнгөлхөд шал шил толь шиг болж байгаа нь тэр, дэлгүүрт орход шал нь цэвэрхэн шил толь шиг байхад хэн ч гэсэн сайхан сэтгэгдэл төрдөг биз дээ гэж Ганбатыг ярихад Төрөө толгой дохисноо хийе, хийе Ганбаа ахаа гэхэд хэдхэн хоногын дараа эхлэх учир найз охиноо дуудсан дээр гэв. Төрөө би очиж аавтай нь уулзаж охиныг нь авч яваа хүний хувьд уулздаг юм билүү гэж бодож байна гэвэл Ганбат зөвдөө эр хүний бодол, чамд жолооны үнэмлэх бий юу гэхэд Калифорны л жолооны үнэмлэх байгаа гэж Төрийг хэлхэд Ганбат ахынхаа машиныг унаад яв манай ажил ойрхон учир бид хоёр аргалаад байж байя гэв.

Төрөөд баярлаад хэлэх үг ч олдсонгүй. Хүнсний дэлгүүрийн хулдаасан шалнууд шиль толь шиг гялтганана. Ганбат өнгөлгөөний машинаа унтрааж пропенийг нь хаагаад хөлсөө арчиж за жаахан амсхийгээдхэе гээд дэлгүүр дундуур алхахад өнгөлөгдсөн шал цасан дээр явах адил шажигнаж дуугарна. Ганбат Должинг дуудаад хөгшөөн жаал амрая, ам цангаад гэхэд Должин тэгье тэгье гээд резинэн бээлийгээ тайлж гараа угаав. Төрөө найз охинтойгоо Чикагогоос урьд шөнө гарсан гэнэ оройдоо л ирэх байх сайхан хоол унд хийгээд байх юм шүү! гэхэд Должин тэгээд хаанаа байлгах вэ? гэвэл Ганбат өөрсдийнхөө өрөөнд оруулчихья, хоёулаа зочдын өрөөндөө л байя гэхэд Должин толгой дохиж ирэхээс нь өмнө өрөөг нь бэлдчихъе дээ гэв. Должин санаа нь зовсон янзтай нөгөөх охин нь 00-цэвэрлэдэг ажил хийдэг л байгаа даа айлын эрх танхи охин бол яанаа гэхэд Ганбат гайгүй байлгүй дээ хө гээд ундаа уув… Цагийн зүү шөнийн 2 цагийг заана, Халиун хийж байсан ажлаа орхиод Төөгий миний нойр хүрээд байна аа гээд нүдээ нухлахад Төрөө дэлгүүрийн хяналтын камерт оролгүй хоолны өрөөнд жаал дуг хийгээдэх найз нь 00-ийг чинь цэвэрлээд дуусгаадхъя тэгээд дараа нь шалаа өнгөлье гээд цаашаа оров. Өглөө болж хорвоо дэлхий нойрноосоо сэрж байх үед манай хоёр ажлаа тараад гэр уруугаа явлаа. Миний гарыг хардаа гээд холцруутсан гараа Төрөөд үзүүлэхэд найз нь очоод тослоод өгье. Чамайгаа ийм ажил хийлгэж байгаад надад хэцүү л байна, миний хайрт өдрөөр өөр ажил хийдэг юм уу? гэхэд Халиун үгүй үгүй ямар ч хэцүү байсан хоёулаа хамтдаа байхад л болох нь тэр тэгээд ч ажилдаа дадлагажина гэхэд Төрөө түүнийг өхөөрдөн харлаа. Халиунаа, зарим хүмүүс шалны ажил гээд л ам сайнгүй байдаг ч Ганбаа ахын хэлсэнээр буянтай ажил олон Монгол хүмүүс энэ ажлыг хийж гэр орноо тэжээж , дэвжиж дээшилж байгаа гэдэг үнэн үг шүү! Хамгийн гол нь нойроо л зохицуулах хэрэгтэй юм байна, эртүүд өдөржингөө дэлгүүр хэссэнээс болж шөнө нь нойр хүрч баларсан шүү гээд хөхрөв. Нилээд хэд хоногийн дараа анхны цалингаа авлаа. Халиун пөөх ийм их мөнгө авчихлаа шүү дээ Төрөө гэхэд, найз нь дэлгүүр яваад ганц шил юм аваад Ганбаа ахад өгье гэхэд Халиун толгой дохив. Гал тогоонд хоол даргин буцална. Ганбат уруулаа жилэмдсэнээ шилтэйг задалж цонхоор сэрчим өргөснөө, дүүгийн хишиг гээд бүгдэд хундагалав. Ганбат гурав татсаны дараа царай нь улаа бутраад ирэв. Та хоёр манай хүүхэд боллоо гэж бод гэхэд Должин Халиуныг анх хараад энэ цэцэг цэврүү шиг охин цэвэрлэгээний ажил хийдэг л байгаадаа гэж бодож байсан шүү гэхэд Халиун эхний хэдэн шөнө олон удаа огьсон шүү! гээд инээхэд Дольжин ээ голог гэж халаглав. Халиунаа шалны ажилд амралт гэж байдаг юм уу? гэхэд Ганбат байхгүй ээ, жилд хоёр гурван удаа Америкийн том баяруудаар л гэртээ шөнө унтана даа гэв… Төр, Халиун хоёр шинэ ажил, амьдралдаа дасч нэг жилийг ардаа хийж хаврын налгар өдрүүдтэй золгожээ. Өглөө ажилаас ирсэний дараа Должин гурилтай шөлтэй хоол хийж бүгдэд аягалтал Халиун, эгчээ би хоол идмээргүй байна гэхэд Төр шөнө бас олигтой юм идээгүй бөөлжиc цутгаад байна гээд байсан гэхэд Халиуны царайруу сүрхий харсанаа Должин шуртхийн босч хувцасаа өмсхөд Ганбат чи чинь юу болоод л шуурганд хөөгдсөн юм шиг болчихвоо гэхэд Должин би хурдхан эмийн дэлгүүр орчихоод ирье гээд гарав. Гучаад минутын дараа эргэж ирсэнээ Халиуныг дагуулан ариун цэврийн өрөөрүү орчихов. Үлдсэн хоёр гайхан юу болоод байгааг ойлгож ядаж суув.

Нилээд хугацааны дараа Должин инээд алдчихсан, Халиун нилээд ичингүйрсэн янзтай гарч ирцгээв. Должин, Халиун хөл хүнд болсон байна шүү дээ гээд нэг годгор цагаан юмыг өргөж харуулсанаа би жирэмслэлт шалгадаг тестээр шалгасан юм гэв. Должин эрдэнийн зүйлд хүрч байгаа юм шиг Халиунд зөөлөн хүрсэнээ миний охин энд суу эгч нь чихэртэй байхуу хийгээд өгье гээд ухасхийв. Төр Халиуны дүрлэгэр хөөрхөн нүдийг хархад хорвоогийн бүх баяр баясгалан тэр харцанд багцран байгааг олж харлаа. Энэ өдрөөс хойш Ганбат Должин хоёр өөрийн охин хөл хүндтэй болсон мэт Халиуны хөдлөх бүрийг анхаарч , бүдрэхэд нь өөрсдийгөө доор нь ивэх шахаж байлаа. Хорвоогийн өдөр хоногууд өнгөрч яваа галт тэрэг шиг жирэлзсээр өнгөрсөөр л ….. Халиун төрөх тун дөхөж байлаа. Гэдэс нь тогойн чинээ болжээ. Шөнө дунд өнгөрч Төрөө шалаа угааж дуусчихаад өнгөлгөөний машинаа асааж байтал утас нь дуугарав. Төрөө болохоо болилоо өвдөөд эхэлчихсэн шүү! Яаралтай ирээрэй гэх Должингийн дуу сонсогдов. Төрөх Тасгийн үүдэнд Должин Төрөө хоёр нааш цааш холхилно.Өндөр цагаан бүсгүй гарч ирсэнээ гэр бүлийхэн орж болно гэхэд Төр нэг алхам ухарсанаа Должин эгчээ та ор, би айгаад байна гэв. Цаг гаруй боллоо сураг ажиг алга л байв. Удалгүй Ганбат амьсгаадсаар хар гүйхээрээ орж ирэв. Үүнээс хойш тун удалгүй Должин инээд алдсаар гарч ирсэнээ охин, охин шүү! гээд инээмсэглэхэд бүгд баяр хөөрөнд бялхацгаажээ. Ээжийнхээ мөөмийг бувар бувар хөхөж байгаа улаан нялзрай охиныг бүгд өхөөрдөн харна. Должин, Америкууд шиг хүүхдээ тэжээлээр битгий өсгөөрэй xөxөөрөө л өсгөөрэй охин минь. Эхийнхээ xөxийг xөxөж өссөн Монгол хүн эхдээ элэг ойр байдаг юм шүү дээ гэв. Хэд хоногийн дараа охинд нэр өгөхөөр боллоо. Төр, та хоёр бид хоёрын аав, ээжээс ялгаагүй хүмүүс Ганбат ах та өг гэв. Ганбат хэсэг бодсоноо хүмүүсийг бас энэ хорвоог мишээлгэж яваарай гээд Мишээл гэж нэр өгье гээд чихэнд нь гурвантаа хэлээд духан дээр нь үнслээ. Мишээл өдрөөс өдөрт торниж ангаахай шиг эгдүүтэй амьтан болов. Шөнийн ажлын алжаалыг мартсан гурав гэр уруугаа яаран ирнэ. Ганбат Должин хоёр Мишээлийг булаалцалдана. Должин ач маань Монголд 2 ой хүрч байдаг хараа ч үгүй явж байдаг харин энэ амьтан ямар хувь зохиолоор энд ирэв ээ гээд үнсэж үнгэнэ… 2 жилийн дараа Мишээл 2 ой хүрч тэр гэрийн 4-н хүний жанжин нь болсон байлаа. Ганбат дэлгүүр дагуулж явахдаа заасан болгоныг нь авч өгнө арай л худалдагчийг нь аваад өгчих шахна.

Нэг өглөө бүгд гэртээ ирцгээж дуу шуугиан болцгоож байх үед Төр дуугаа хураан суух ажээ. Хоолны ширээний ард суусны дараа Ганбат Төрөө миний дүүгийн бие нь зүгээр биз гэхэд Төр зүгээрээ гээд хэсэг дуугүй сууснаа ах эгч хоёроо бид гурав Монгол буцахаар боллоо ээж минь бие нь улам муудаад байна гэнээ удахгүй хөдлөе гэж бодож байна гэхэд гэр дотор нам гүм болов. Должингийн ууж байсан аягыг дагаж нулимс бөнжигнөнө. Ганбат удаан дуугүй сууснаа цайгаа нэг оочисноо зөвөө зөв ээжийгээ асрах чинь зөв, ийм залуу хүмүүс эх орондоо хийж бүтээх ч хэрэгтэй ах эгч хоёр нь ер нь энэ өвлөөс буцна аа гээд өөртөө ийм шинэ шийдвэр гаргасандаа гайхсан бас баярласан янзтай сууна. Энэ яриа болсоноос 2 долоо хоногын дараа тунгалаг сайхан зуны нэг өглөө Төр, Ганбат хоёр чемодан савтай зүйлүүдийг Төрийн машинд ачиж байлаа. Халиун аав маань Монголд аль хэдийн оччихсон болохоор бид гурав Лос-Анжелос орж ээжид Мишээлийг золгуулчихаад цааш ниснэ дээ гэхэд Ганбат тэр хоёр уруу харж та 2 байр авах уу? хаана амьдрах гэж бодож байна даа гэхэд Төр үгүй ээ, хотоос гадагш байшин барьж, жимс ногоо тарьж амьдарна. Тэгээд ямар нэг, бизнес хийнэ гэхэд Ганбат зөвдөө ах нь ч гэсэн тэгж бодож байгаа тэгэхээр хамтдаа байшин бариулж хөрш болъё, ахад нь санасан юм ч байгаа хоёулаа хамтарч бизнес хийе гэхэд Төр за ахаа гэхэд Ганбат ахыгаа өвөл очтол хүлээж байгаарай гэв. Ингээд явахад бэлэн боллоо. Ганбат Мишээлийг удтал үнэрлэж өвөө нь их санана даа охиноо гэж хэлэхэд хамрынх нь самсаа ширхийгээд явчихав. Должин гурвууланг нь үнссэнээ миний гурван хүүхэд сайн яваад эх орондоо очоорой гээд задгай урсах нулимсаа байн байн арчлаа. Машин зугуухан хөдөлхөд бүгд гар даллан ихэнх хүмүүсийн нүдэнд нулимс гялтгана. Мишээл онгорхой цонхоор өвөө, эмээ гэж дуудхад түрүүнээс хойш тэсч байсан Ганбатын нулимс зад тавин хацрыг нь дагаж урсаваа. Халиунаа хүүхэд шиг эхэр татан уйлсанаа ахаа эгчээ хурдан очоорой гэж хашгирхад машин хурдаа аван хөдөллөө. Ганбат, Должин хоёр замын голд торойсоор л, гараа далалсаар л. Халиун ах эгч хоёр маань торойсоор л үлдлээдээ гээд нулимсаа арчин эргэж хархад. Төр, Сайн хүмүүс хэзээ ч торойж бүдгэрч үлддэггүй сэтгэл зүрхэнд байнга тодорч явдаг юм гээд Халиун уруу инээмсэглэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!