“АЛДАА” ӨГҮҮЛЛЭГ

ЭНХСАЙХАН ЭНХЗАЯА

Бүсгүй айлын сайн гэргий, эр нөхрийнхөө сайн эхнэр билээ. Аз жаргалтай гэр бүлд үзэсгэлэнт бяцхан охин мэндэлжээ. Хамгийн жаргалтай гэр бүлд бүх юм сайхан. Хүүхдийн дуу цангинаж, инээд хөөр баяр баясгалан бүхэн байх ёстой тэр л газраа байх шиг хэтэрхий сайхан байлаа. Гэнэт санамсаргүй нэгэн дуудлага ирсэнд бүсгүй сандран хамаг ажлаа ум хум хийгээд нэг л яарсан түгшүүртэй байдалтай, уй гунигт дарагдсан харцтай гарч явах үед ээжээ ээжээ гэж жаал охин хормойноос нь зуурахад нь урьдын адил өхөөрдөж эрхлүүлсэнгүй үнсэж ч таалсангүй. Гадаа гудамжинд идэр есийн хүйтэн ид тачигнаж байлаа. Хуйсгануур салхи нүүр нүдгүй шавхуурдаж байв. Бүсгүй явсаар эмнэлгийн үүдэнд ирлээ. Түвшингийн Анар хаана байгаа вэ? Сувилагч бүсгүй түүнийг платны үүдэнд дагуулж ирлээ. Тэнд нэг залуу гараа нухлан, айдас түгшүүрт автан сандарч мэгдсэн байдалтай суугаад, ямар нэг юмыг тэвчин хүлээх аж. Бүсгүй дэргэд нь очиж яриа эхлэх гэснээ больж холдон зогслоо. Сэхээн амьдруулахын бяцхан цонхоор юу нэгийг олж харах гэж оролдсон ч бүтэлгүйтэв.

Тэр үед бүсгүй өнгөрсөн амьдралаа нэхэн санахад хүрлээ. 20 настай бүсгүй төрөхийн орон дээр уй гунигт дарагдан хэвтэж байлаа. Тэр үр хүүхдээ хараад баярлаж огтхон ч догдолсонгүй. Төрөх тасаг дотор хүн бүхэн хүүхдээ өхөөрдөж эрхлүүлнэ. Харин нөгөө бүсгүй хана уруу хараад уйлж хэвтэх ажээ. Жаал хүү ч ээждээ төвөг болохыг хүсээгүй мэт огт чимээ гаргалгүй нойрсож байлаа. Сувилагч ирээд та хүүгээ хөхүүл л дээ ямар сайхан амгалан хүү вэ? гэхэд сувилагч руу харцаараа ширэв татав. Өрөөнд аавгүй хүүхэд юм болов уу, энэ охин яагаа вэ гэх нь хааяахан сонсогдоно. Одоо түүнд хүмүүсийн юу ярих огтхон ч сонин биш болсон байлаа. Тэртээ тэргүй 9 сар хангалттай олон хүний хараал зүхэл элдвийн муу муухай үг сонссон түүнд одоо энэ бүхэн хангалттай байлаа. Тэр өөрийгөө тээгээд төрүүлсэн одоо боллоо гэсээр тайтгаруулахыг оролдон хэвтлээ. Нэг хоногын дараа жижигхэн биетэй 20 орчим насны банди тэр хоёрыг эргэж ирлээ. Бүсгүй авчирсан хоолыг нь ч идсэнгүй түүнтэй үг ч сольсонгүй.

Өнөө залуу горьдлого тээсэн харцаар хэдэнтэй бүсгүйрүү харах гэж оролдсон боловч бүсгүй хүйтэн хөндий эгээ л чулуу шиг оюун бодол нь огт өөр газар байх шиг сонин сүүмгэр харцаар гөлийн харсаар суув. Залуу жаал хүүг давхар, давхар өлгийгөөр нямбайлан өлгийдөж аваад ээжид нь үнсүүлэх гэсэн боловч бүсгүй огт тоосонгүй. Залуу дахин гуйж гувшихыг хүссэнгүй тул энгэртээ бяцхан хүүгээ тэврээд хаалгаар гарч одлоо. Бүсгүй гэнэт гараа урагш сарвайсан ч тэр хоёр хэдийн гараад явжээ. Хүйтэн сэтгэлт бүсгүйн нүднээс нэг доголон нулимс хацарт нь унан шингэлээ. Эмнэлгийн цонхоор 4 орчим насны цонхигор жаалхүүгийн царай харагдах үест залуугын царайд баясал төрж, хүү осолд орж яахаа мэдэхгүй болсондоо чамайг дуудсан юмаа. Чи одоо явдаа аюул хойно хоцоржээ. Бүсгүй хүүтэйгээ нэг уулзаад гэх гэсэн боловч ам нь эвэлсэнгүй, хэсэг тээнэгэлзэн зогсоод үүд чиглэн алхлаа. Түвшинд өнгөрсөнд хэлж байсан хатуу муухай үгс нь чихнээ сонсогдов. Өнөө аав бяцхан хүүгийнхээ гарнаас зөөлхөн атгаж сөөсгөр үсийг нь элбэн хэмжээлшгүй жаргалтай зогслоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!