“АЛДААГ БИШ САЙХНЫГ НЬ ХАР” ӨГҮҮЛЛЭГ

“АЛДААГ БИШ САЙХНЫГ НЬ ХАР” ӨГҮҮЛЛЭГ

Ээж маань үргэлж амттай хоол хийдэг байлаа. Тэр маш их ажилтай байсан өдрийнхөө орой идэх юм бэлдсэн юм. Хоолны ширээнд сууж байсан аавын өмнө шилтэй жимсний чанамал, түлэгдэж харласан шарсан талх тавив. Би тэр үед аавыгаа түлэнхий талхыг хараад яах бол хэмээн харж суулаа. Тэрээр юу ч болоогүй мэт талхаа идээд надаас өнөөдрийг хэрхэн өнгөрүүлсэн талаар асуув. Би асуултад нь юу гэж хариулснаа ч санахгүй байна. Харин аавын хэлсэн хариултыг хэзээ ч мартахгүй.

Тэр: -Хайрт минь шарсан талх чинь амттай байсан шүү… Дараа нь би түүнээс үнэн хэлсэн эсэхийг асуухад Аав намайг мөрөөр тэврээд -Ээж чинь хүндхэн өдрийн ард гарсан, тэр ядарсан байна. Түлэнхий талх аавд нь хор болохгүй харин хурц үг ээжийг чинь өвтгөх байлаа. Бүх хүн алдаа гаргадаг. Харин бид хайртай хүмүүсийнхээ алдаан дээр нь төвлөрөх биш сайхныг нь олж харж түшиж тулж байх хэрэгтэй. Энэ л урт удаан аз жаргалтай харилцааны нууц юм гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!