“АЗ ЖАРГАЛ-1” ӨГҮҮЛЛЭГ

Түүний хувьд ажилд яарах хэрэггүй тул тун дажгүй нойр авсан өглөө байлаа. Гэвч өтөлж байгаагаа тэр гэнэт ухаарчээ. Өнөө өглөө нуруу нь өвдөж эхлэсэнээс  үүнийг ойлгосон болов уу, эсвэл уржигдар тэтгэвэртээ гарсандаа байгаа болов уу. Эрийг насаа гэж… Мөнх залуу явах юм шиг л юм бодоод. 

Бас өнөө өглөө тэр ганцаараа байх сайхан завшаан олдох нь тэр. Хүүхдүүд ажилдаа гарцгаан, ач нар нь сургуульдаа явцгаасан. Тухтайхан шиг, сонин дэлгэж байгаад, өглөөний цайгаа уух нь тэр. Тэр цонхноос нүүрлүү нь тусах өглөөний гялалзах зунлаг нарыг өөдөөс нь ширтэж  мөн ч сайхан өдөр болохнээ. Гэж өөртөө шивнэн суниаж, сайхан настренээр өөрийгөө цэнэглэв. Тэр өглөөний цайгаа уусны дараа өөрийгөө зугаацуулах хийх юм бодож байгаад за юуч гэсэн гадаа гарчаад ирье. Гамбаатай уулзаадхья, түүнтэй цуг нэг юм сэтгэнэмц! 

Тэрээр хуучин андындаа очин, тэд цуг нэг шил архи ууцгаан, шатар тоглоцгоов. Нилээд орой болсон хойгуур тэр гэртээ Гамбаагийхаас ирж, охиныхоо халаасан шөлнөөс нэг идчээд, орондоо оров.  Маргааш өглөө нь бас л адил өнгөрчээ. Сарын турш энэ байдал үргэлжлэн, охин нь түүнийг архи багахан уухыг гуйв. Гэвч тэр хичнээн амалсан ч, уухаа ер больсонгүй. Харин охин нь уйлахаад эцгийн сэтгэл уярч. Тэр үнэхээр уухаа больж гэртээ сонин сэтгүүл л эргүүлдэг ажилтай болов. 

Гэтэл нэгэн нарлаг сайхан өглөө, тэр өглөөний чийг үнэрлэхдээ гэнэт хамаг амьдралаа дэмий өнгрүүлснээ ойлгожээ. Хамаг залуу нас дэмий… Хайран сайхан залуу нас миньдээ. Тэр толгойгоо тэврэн, хэсэг санаа алдан суув. Дахин дахин тэр гэрээ тойрон алхав.  Гэнэт тэр санажээ. Тиймшүү дээ, би яаж мартдаг байна…. Бас л яг ийм сайхан зуны гялалзах наран, би тэгэхэд жаахан байсан, 5 настай байна уу даа… Гэж тэр дотроо шивнэн, инээмсэглэв. 

Тэрний инээмсэлсний учир тэр бага насныхаа дурсамжыг санасанд байжээ. Тэр жаахан жаал байхдаа, эцэг эх нь цэцэрлэгт нь хүргэх үедээ байрныхаа өмнө өнгөрдөг байжээ, харин тэр үедээ цэвэрлэгчийг анх харж, байрны цэвэрлэгч болох юмсан гэж мөрөөддөг байсан! Тиймээ, тэгэхэд бүгд түүнтэй мэндэлж, түүнтэй хүндэтгэлтэй харьцдаг байсан. Жаахныхаа энэ гэнэн мөрөөдлийг бодон хүүхэд шиг тог тог инээв. Тэр энэ бүгдээ санасандаа их л баярлан, тэр өглөөнөө байрныхаа цэвэрлэгч бүсгүйд тус болж, дэмий өнгөрүүлсэн амьдралаа мартан, баяртайгаар гэрээсээ гарч явган зам шүүрдэж эхлэв. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!