“АЗ ЖАРГАЛЫН АМТ” ӨГҮҮЛЛЭГ

“АЗ ЖАРГАЛЫН АМТ” ӨГҮҮЛЛЭГ

ЖА.ОЧИРХУЯГ

Олдох 18 нас хүрээд хар багаасаа хамт өссөн найз нөхөд өсөж өндийсөн орон байр дасаж дурласан найз охиноосоо холдон амьдралын их далайд хөл тавьж байгаадаа баяртай байвч бас нэгэн бодлын гуниг харуусал дүүрэн байлаа. Арван найман жилийн өмнө яг өдийд цагдаагийн газрын дуудлагын утсанд орцонд өлгийтэй нялх хүүхэд гээсэн байна гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу цагдаагын бие бүрэлдэхүүн яаралтай очиход дөнгөж төрөөд удаагүй боловуу гэмээр улаан нялзрай жиндээ хүрэхгүй дутуу төрсөн хүү байсныг Өнөр бүл асрамжын төвд хүлээлгэн өгсөн байна. Олдох нэрээр нэрлэгдэн өсөхдөө өндөр сайхан биетэй нүд хөмсөг царай зүс сайтай дуулж бүжиглэх гээд тал талын авъяас чадвартай мундаг залуу болон 18 нас хүрээд Өнөр бүл асрамжын газраа орхин өөрийн амьдралаа эхлүүлэх гэж байгаа нь энэ юм. Олдох байрнаасаа гараад зориод очих ах дүү хамаатан садан найз нөхөд байхгүй учир нэг хэсэг арга эвээ олохгүй ёстой л олдсон газраа хоног төөрүүлэн хар бор ажлыг голж шилэлгүй хийж явсаар хоёр сар гаран болжээ.

Тэрээр ногоо хураах зэрлэг зулгаах барилгын туслах гээд янзан бүрийн ажил хийж явсаар нэг өдөр Идэрээ гэх залуутай танилцан түүний зөвлөсөнөөр 100 айлд байрлах гэрийн модны үйлдвэрт ажилд орсон юм.Олдох асрамжын газар байхдаа сийлбэр сонирхож хийдэг байсан нь хэрэг болж тус үйлдвэрт сийлбэрчингээр жиллах болжээ. 15 хоног ажиллаад анхны цалингаа авахад илүү цагийн болон шагналт цалин гээд амьдралдаа гартаа барьж үзээгүй их мөнгө авсан учир маш их баярлаж урам зориг орон ажилдаа улам шамдан ажиллах болжээ. Олдох асрамжын газраас гарсанаасаа хойш найз охин Энэрэлийгээ маш их санаж байлаа. Энэрэл Олдохоос 1 дүү боловч яг ижилхэн хувь тавилантай хоёулаа орцноос олдож асрамжинд хамт өссөн хоёр юм. Хар багаасаа алхам ч холдохгүй цаг үргэлж хамт байж асрамжын газраас зохион байгуулсан тэмцээн уралдаан арга хэмжээ болгонд байнга хосоороо хамт оролцдог байсан юм. Энэрэл Олдохыг явсанаас хойш түүнийгээ санаад ойр ойрхон зүүдэлж сэрээд нэг л тух муутай өдөр хоногуудыг өнгөрүүлж байсан юм. Олдохыгоо олж уулзах хүсэлдээ хөтлөгдөн нэгэн орой асрах байрнаасаа оргосон ажээ.

Орой үдшээр оргож гарчихаад хаа хүрэх хаана очихоо мэдэхгүй баахан алхаж алхаж даарч хөрөхийн эрхэнд нэгэн өндөр байрны орцонд хоног төөрүүлж өглөөтэй золгоод Олдохыгоо хайж эхэлсэн юм. Хархорин, Нарантуул, Бөмбөгөр гээд бүх зах том том худалдааны төвүүдээр хайсан боловч олохгүй л байлаа.Хархорин зах дээр хуушуур бууз зарж байгаа үеийн охинтойгоо танилцан түүнтэй хамт хэд хоног хуушуур бууз зарах ажил хийж тэднийд хэд хоног байсан боловч нэг орой нөгөө найзынх нь аав -Хүүхэд битгий уруу татаад бай гэр орондоо харь гэсэн байна. Ингээд өдөр нь бууз хуушуураа зарангаа Олдохыгоо хайсаар шөнө нь аль нэг орцонд хоног төөрүүлсээр өдөр хоногийг өнгөрөөж байлаа. Нэг өдөр байрлаж ажиллах будагчин зүлгүүрчин ажилд авна байр хоол цаанаасаа гэсэн зараар ярин ажилд орхоор боллоо. Үйлдвэрийн захирал Уянгаа гэх бүсгүй за намайг дагаад явж хийх ажилтайгаа танилц гэсээр мужаан цехд дагуулан орж энэ залуугийн хийсэн юмыг сайхан зүлгэж өнгөлж будах ажил хийнэ дээ гэхэд буруу харан юм хийж байсан Олдох эргэж хараад дуу алдан Энэрэлийгээ тэврэн авлаа.

Хар багаасаа ижилдэн дассан хайртай хоёр маань нэг нэгнээ олон нэг дороо ажиллаж амьдран жаргал дүүрэн өдөр хоногуудыг өнгөрүүлж байлаа. Нэг өглөө байгууллагын хурал болход Уянгаа захирал ирэх жил манай компаны 20 жилийнхээ ойг тэмдэглэнэ яг нэг жилийн хугацаанд шилдэг сайн ажилтан шалгаруулах уралдаан зарлаж байна шилдэгээр шалгарсан нэг ажилтан хоёр өрөө байрны эзэн болох болно та бүхэнд амжилт хүсье гэж зараллаа. Өдөр хоног урсан өнгөрсөөр нэг л мэдэхэд жил өнгөрч байгууллагын 20 жилийн ойн арга хэмжээ болж шилдэг ажилчин шалгаруулах шалгаруулалт болж Олдох шалгарч хоёр өрөө байрны түлхүүр гардан авсан баярт мэдээтэй зэрэгцэн Энэрэл түүнд хөл хүндтэй болсоноо дуулган давхар давхар бэлэг барьсан юм. Амьдрал сайхаан, амьдрах бүүрч сайхан аз жаргалын амтаа гэж .

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!