“АЗТАЙ ХҮҮХЭД” ӨГҮҮЛЛЭГ

Пакистаны эмч Ишан Хүсэйни эрүүл мэндийн салбарт томоохон гавьяа байгуулсныхаа төлөө шагнал хүртэхээр нэгэн олон улсын хуралд уригджээ . Хуралд оролцохоор онгоцонд сууж явтал агаарт ямар нэг асуудал гарч онгоц нь хамгийн ойрын нисэх буудалд газардахаас өөр аргагүйд хүрэв . Тухайн чиглэлд явах дараагийн онгоц 16 цагийн дараа хөөрөх байсанд “Би тэр хуралд заавал амжиж оролцох хэрэгтэй . 16 цаг хүлээж чадахгүй” хэмээн уурсжээ . 

Нисэх буудлын ажилчид түүний очих газар машинаар явахад нэг цагийн зайтай бөгөөд хүсвэл машин түрээсэлж болно хэмээн сануулсан аж. Цагтаа амжихыг хүссэн эмч машин түрээслэн авч замд гарсан боловч аадар бороонооос үүссэн үерийн улмаас дахин саатахад хүрчээ . Замын хажууд байрлах байшингийн хаалгыг тогшиж бушуухан дотогш оров . 

Байшинд нэгэн настай эмэгтэй байх ажээ. Эмч, мэндийн зөрүүгүй л 

“Утас байна уу? Утсаар ярих хэрэгтэй байна” хэмээн сандчихад эмэгтэй ч даган сандарч: 

” Харахгүй байна уу? Хүү минь. Юун утас? Энд утас байтугай цахилгаан ч байхгүй. Бага зэрэг амарч , цай хоол идэж уугаад яах ёстойгоо тайван бод” гэж хэлсэнд эмч бага зэрэг тайвширч цай уух зуур настай эмэгтэй газар сөхрөн суугаад удаан гэгч нь бурханд залбирчээ. 

Сайн харвал эмэгтэй нэг хүүхдийн ор хөдөлгөх бөгөөд орон дотор нялх хүүхэд хөдөлгөөнгүй хэвтэнэ . ” Эгч ээ , энэ хэний хүүхэд вэ ? Та яагаад залбираад байгаа юм бэ ? ”

“Энэ бол эцэг эхээсээ өнчирч хоцорсон миний ач байгаа юм . Тэр хүнд өвчтэй . Энэ хавийн эмч нар эдгээж чадахгүй байгаа юм . Ишан Хүсэйни гэдэг эмч байдаг , тэр л эмчилж чадна гэж тэд хэлсэн . Тэр эмч миний очиж чадахгүй их хол газар байдаг болохоор түүнтэй уулзуулж өгөөч хэмээн бурхнаас гуйж сууна даа . Бурхан бяцхан ач хүүд минь туслах байх.

Хүсэйни эмчийн нулимс өөрийн эрхгүй асгарч ” Одоо бос доо , эгч минь. Бурхан таны залбирлыг сонсжээ . Таны залбирал Тэнгэрт хүрч онгоцыг минь газардуулсан . Эцэст нь үер урсгаж намайг энд авчирлаа . Ишан Хүсэйни гэдэг чинь би байна” гэхэд Эмэгтэй : “Бурханд өөрийн гуйлтыг хүргэхийн тулд чин сэтгэлээсээ сүслэн залбирсан минь энэ ” гэж учирлажээ . Ямар ч аргагүй болсон мэт санагдах үед газар тэнгэрийг бүтээгч бурханд ханд . Түүнд хүрэх зам нь залбирал билээ .

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!