“АЖЛЫНХАА XҮҮXЭHTЭЙ НЭГ OPOHД БАЙЖ БАЙСАН…” БОЛСОН ЯВДАЛ

“АЖЛЫНХАА XҮҮXЭHTЭЙ НЭГ OPOHД БАЙЖ БАЙСАН…” БОЛСОН ЯВДАЛ

Сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Би 29 настай эгэл жирийн бүсгүй байна. Өөрийнхөө амьдралыг нуршаад байлгүй товчхон бичье гэж бодлоо. Би их сургуулиа төгсөөд нэг газарт шалгалт өгөөд ажилд орсон юм.

Тэгээд хоёр дох жилдээ ажиллаж байхдаа ажлынхаа газрын нэг залуутай дотносч үерхэж байгаад нэг гэрт орсон. Эхэндээ мэдээж сайхан л байлаа. Бид хамт нэг байгууллагад ажилладаг ч өөр газар хэлтэст ажилладаг байсан юм.

Ийм учраас манай найз залуу ажлынхантайгаа хааяа нийлж гадуур явна. Би ч хамт ажилладаг хүмүүстэйгээ гадуур дотуур явагдээ л гэж боддог байлаа. Би ажлынхаа хажуугаар мэргэжлээ дээшлүүлээд орой 8 цагаас тардаг байсан юм.

Тэгээд нэг өдөр хичээлээ тараад утасдсан чинь утас нь холбогддоггүй ээ. Би ч гайхаад түлхүүрээ авч гарж ирээгүй учраас аавынхаа гэр лүү явлаа. Шөнө унтаж байтал нөхрийн найзынх нь эхнэр танайд нэг эмэгтэй ирчихсэн нөхөртэй чинь янз бүр болоод байна гэдэг юм байна.

Би ч такси бариад очтол хамт ажилладаг хүүхэнтэйгээ /тэр эмэгтэй нь нөхөртэй, хүүхэдтэй, өөрөөс нь нилээн эгч/ нэг оронд байж байсан. Тухайн үед би яахаа мэдэхгүй гайхаж хоцорч билээ.

Тухайн үед л салах байсан юм гэж үнэхээр харамсаж явдаг. Би уучилж эвлэрээд ахиж ийм зүйл гарахгүй байх л гэж бодсон. Гэрлэлтээ батлуулсан. Тэгээд л ар араасаа ажлын газрын хүүхнүүд, өөр хүүхнүүдтэй уулзаж учирч байсан нь ил болсоон.

Apxи дapc xүүxэн шууxны ч хэрүүл тасрахаа байсан. Би ч хамаг цалингаа машины лизинг гэр орны аар саархан юманд зарцуулаад өөртөө ч олигтой нааж чадаагүй.

Ямар сайндаа нүүрний будаг, хувцас хунар ч авч чадахааргүй амьдралын төлөө гэсэн хэцүүхэн эмэгтэй болоод 7 жилийг ардаа орхисон байсан.

Энд тэнд оюутан үеийн таньдаг найз нөхөд таарахараа намайг яасан их өөрчлөгдөө вэ гэдэг байсан. Аргагүй л дээ муу хань ижилтэй хүн яаж л өнгөтэй өөдтэй харагдав гэж.

Гэр бүлдээ огт мөнгөө зарцуулдаггүй хэрнээ хамт шоуддаг нийлдэг хүмүүсээ байнга дааж явдаг сурагтай юм билээ. Тийм болохоор ажлынхандаа их л нэр хүндтэй өөгүй сайн залуу.

Цалин мөнгө, xүүxэн шууxны хэрүүл салахаа байгаад уурлахаараа намайг зoдчихоод хоёр, гурав хоногоор гадуур хонодог дараа нь юу ч болоогүй юм шиг ороод ирдэг. Ажил дээр ч таарахаараа юу ч болоогүй юм шиг байдаг.

Ярилцахаар бүх л зүйл чамаас болсон гэдэг байсан. Би ч хамт олноосоо ичээд тэр бүх зүйлийг би нэг их ярьдаггүй бусдад мэдэгдэхгүй байхыг хүсдэг байлаа.

Нөхөр маань айлын том доороо дөрвөн дүүтэй. Эцэг, эх нь хөдөө мал дээр байдаг өөрснийгөө яаядаа гэсэн амьдралтай хүмүүс байдаг. Тийм болохоор дүү нарынхаа сургалтын төлбөрийг цалингийн зээл аваад төлчихдөг байсан.

Би нөхрийнхөө тухай ээжид нь хэлэхэд тухайн үедээ юу ч болоогүй мэт чимээгүй сонсож байгаад хэзээ сүүлд дараа нь намайг өчнөөн дopомжилсон. Хүүхэд гаргадаггүй л гэнэ янз бүрээрээ л дуудуулсан.

Хамгийн их айж байсан зүйл бол маш их стресс. Дан ганц бие физилоги гэлтгүй сэтгэл санааны xvчирхийлэлд байсан эмэгтэй хүн өөртөө итгэх итгэлгүй болдог юм билээ.

Тэгээд нөхрөөсөө салчихвал дордуулах вий, амьдрал бүр ч хүнд болчихвий гэж их боддог байсан. Одоо бодоход би их тэнэг байсан юм байна лээ нүдээ хаалгаж боолгосон хүн шиг л байсан.

Тэгээд өмнөх жил koвид гараад хөл хориогоор гэртээ байхдаа өөрийнхөө амьдрал, ирээдүйн талаар их зүйлийг нухацтай бодож салах шийдвэрийг нэг л өдөр гаргаад тэр дороо салсан. Араас минь мессеж бичиж уулзъя энэ тэр гэдэг л байсан би огт уулзахыг хүсээгүй.

Одоо салаад жил болох гэж байна. Хамаагүй өөдрөг сайн, сайхан болсон. Хүүхэд гаргаагүйдээ бас баярладаг шүү. Хамгийн их ойлгосон зүйл бол эмэгтэй хүн өөрийгөө хайрлах хэрэгтэй бас сэтгэлийн амар амгалан гэдэг зүйл ямар чухал болохыг бие сэтгэлээрээ мэдэрсээн.

Над шиг амьдрал туулсан хүмүүст хэлэхэд амьдрал баялаг шүү, битгий бууж өгөөрэй гарц гаргалгаа заавал байж байгаа. Нэг хаалга хаагдахад дараагийн хаалга нээгддэг. Муу хүн нэг л зангаа харуулсан бол тэр хүнээс зугтаа зайгаа барь л гэж хэлье дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!