MngNews

“АЖИЛ ХИЙЖ МӨНГӨ ОЛДОГГҮЙ HӨXPИЙГӨӨ ТЭЖЭЭГЭЭД Л АМЬДРААД БАЙХ УУ…”

“АЖИЛ ХИЙЖ МӨНГӨ ОЛДОГГҮЙ HӨXPИЙГӨӨ ТЭЖЭЭГЭЭД Л АМЬДРААД БАЙХ УУ…”

Сайн байна уу. Амьдралаа яг яаж шийдэхээ мэдэхээ болиод та бүхнээсээ тусламж хүсч үүнийг бичиж сууна. Би нэг хүүтэй. Хүү маань арван жилийн ахлах ангид сурдаг том залуу. Өмнөх амьдрал маань бусад салсан гэр бүлүүдийн адилаар бүтэлгүйтээд нэлээд хугацааны дараа одоогийн нөхөртэйгээ амьдралаа эхлүүлээд найман жил болжээ.

Анхны нөхөр маань аpxи их уудаг, аpxины асуудалтай байсан болохоор сүүлд ханилсан хүнээ аpxи дарс уудаггүйд нь анх их л олзуурхан хүлээж авч байлаа. За гол асуудалдаа оръё. Бид хоёр анх гадаадад ажиллаж амьдарч хэдэн төгрөг олж тэрийгээ байр захиалганд өгөөд алдчихсан, байрчгүй мөнгөчгүй хоцорсон.

Одоо түрээсийн байр хэсч амьдардаг. Миний хүсэл сонирхлыг үл харгалзан надтай олигтой ч зөвлөлдөхгүй өөрсдөө гадаадад байхдаа нөхөр маань ээжтэйгээ зөвлөсөөн, ээж очиж үзэж харсан гээд л хамаг мөнгөө өгч захиалаад лyйвардуулчихсан.

Одоо асуудал нь уг нь цагдаа, шүүх дээр явж л байгаа, яаж шийдэгдэж хэзээ мөнгө төгрөгөө олж авахыг хэлж таашгүй л байна. …Нөхөр олигтой ажил хийе гэхээр мэргэжил гологдоод байна гэхэд нь дахиж бакалавр, магистрт сургах гээд өөрийнхөө чадах бүхнээ дэмжлээ.

Санхүү мөнгө, хичээл номыг нь хийлцэж өгөх гээд байдаг чадлаараа л удахгүй оюутан болох гэж байгаа хүүхдийнхээ хажуугаар давхар бүх юмаа дайчлан сургалаа. Энэ хугацаанд ажилгүй байж машин ч лизингдэж унасан, зээлийг нь голдуу би л төлж дуусгалаа.

Гэтэл амьдрал ийм амаргүй байхад өөр ажилд орно гээд орох ажлын байраа олоогүй байж надтай зөвлөхгүй дур мэдээд ажлаасаа гарчихсан. Бүх ачаа миний нуруун дээр л явдаг, нөхөр ажлаасаа гарсан биш үүрэх ачаа улам л нэмэгдсэн.

Зээлнээс зээлний л хооронд. Гэтэл дaйны хажуугаар дажин гэдэг шиг бид хоёр үр хүүхэд хүссэн ч бас л заяасангүй. Тэгээд эмнэлэг, домлого гээд явсан би биш нөхөр өөрөө асуудалтай. Эмчилгээ хийлгэнэ гээд бас л баахан мөнгө төгрөг, өр зээл, цаг хугацаагаа зарлагадсан.

Даанч үр дүн байдаггүй, хүүхэдтэй болсонгүй. Бас зүгээр ч байхгүй хүүхдийг маань өөрийн хүүхэд биш гэсэн шиг байнга шүүмжилнэ. Хоолоо дугаргаж чимээтэй идлээ, хөгжим чанга сонслоо, утас оролдохгүй хичээлээ л хийх ёстой гэх мэт аар шаархан юманд нь байнга оролцоно.

Хүү минь харин элдэв ааш гаргахгүй за ойлголоо л гэдэг. Би өөрөө дажгүй сайн цалин авдаг тул бүгдийг зохицуулсаар одоо энэ бүхнээс шантарч ийм амьдралаас маш их залхаж байх шиг байна. Дараагийн цалингаасаа надад тэр гутлыг авч өгнө тэ, гоё гитар тоглож сурмаар байна гитар аваад өгөөч

Дахиад өөр мэргэжлээр сурчихвал бүр дажгүй аятайхан ажилд орох байх тэр сургуульд болж өгвөл сурчихмаар байна төлбөрийг нь төлөх боломж байна уу, надад гадуур өмсчих олигтой костюм байхгүй байна авч өгөөрэй гэх мэтчлэн нялх хүүхэд шиг л эрхлэх юм.

Сүүлдээ бүр энэ хүн миний хүүхэд билүү ч гэж бодох боллоо. Нас 40 дөхөж байна, миний хоёр дахь амьдрал учраас дахиж алдах эрхгүй гэж зүтгэж тэвчиж явсаар энэ хүнийг хэтэрхий даврааж өдий хүрчээ.

Уг нь элдэв ааш аяг гаргах нь бага, өөр эмэгтэй энээ тэрээ гэхгүй, аpxи тамхи гээд муу зуршилгүй хамт байхад эр хүн юм гэсэндээ нөмөр нөөлөгтэй надад ханьтай сайхан л байдаг юм. Би яасан нь дээр вэ.

Салаад хүүтэйгээ хоёулаа мөрөөрөө амьдрах уу, эсвэл өөрчлөгдөнө сайхан болно гэж итгэж найдаад түүнийг дэмжиж амьдарсаар байх уу. Сайн найздаа зөвлөж байгаа юм шиг надад зөвлөөд урам дэм өгч туслаач. Баярлалаа та бүхэндээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!