“АДИЛХАН ЭМЭГТЭЙ ХҮН БАЙЖ БУСДЫН АМЬДРАЛЫГ БҮҮ ДЭВСЛЭЭЧ” БОДИТ АМЬДРАЛААС

“АДИЛХАН ЭМЭГТЭЙ ХҮН БАЙЖ БУСДЫН АМЬДРАЛЫГ БҮҮ ДЭВСЛЭЭЧ” БОДИТ АМЬДРАЛААС

ГИШҮҮН БҮСГҮЙГЭЭС ИРСЭН ЗАХИА

Хаанаас нь эхлэж бичихээ ч мэдэхгүй юм. Би жирийн л нэг өрх толгойлсон ээж бусад шиг сайхан амьдрах элэг бүтэн байх хувь надад заяагаагүйн дээр хоёр үрээс минь хүртэл хорвоо нүүрээ буруулсан юм шиг санагдах өдрүүд байсан. Одоо бол бодолоо нилээн цэгцэлчихсэн. Ээж минь намайг 11 настай байхад өвчний улмаас наc барcан. Хүүхэд болохоор эмээ ууж байгаа ээж минь эдгэнэ гэж бодохоос ээж минь өнгөрчих байх биднээс явна гэж нэг ч удаа болдоггүй юм байналээ. Ээжгүй амьдрал хар дарсан зүүд шиг л санагддагсан. За тэгээд бусад өнчин хүүхдүүдийн жишгээр л амьдрал үргэлжилсэн дээ. 16 настайдаа хавар хүүгийнхээ аавтай санаандгүй танилцаж үерхэж эхэлсэн (насаар надтай чацуу байсан). Бусдаас тийм анхаарал халамж өмнө нь мэдэрч байгаагүй болохоор хурдан дассан байх л даа. Намар нь 9 сард би жирэмсэн болсон нагац эгч минь зөндөө их загнаж билээ аргагүй шүү дээ хүүхдээрээ дүү нь хүүхдээ гаргана гэж ам бардам хэлэхээр хэний инээд хүрэх вэ дээ.

Хүүгийн аав бөө байсан (одоо хэвээрээ эсэхийг би мэдэхгүй) улаачтай минь цуг байхгүй бол хоёр өвөө эмээ аав гээд дөрвөн хайртай хүний чинь амийг авна, нөхрийг жаахан л уурлуулчихвал дайраад буучхана тэгээд л улаачийнхаа амийг ч хүүхдийн чинь амийг ч авна тэгээд насаараа гон бие гозон толгой яваарай гээд л нулимсыг минь их үзсэн дээ. Хайртай хүмүүсээ алдана гэдэг надад маш аймшигтай санагддаг тийм болохоор уйлаад л уучлалт гуйж аль болох нөхрийг уурлуулахгүйг хичээдэгсэн. Би нялх хүүхэдтэй ажил хийдэггүй нөхөр бас ажил хийе гэж боддоггүй хадмынд амьдардаг байлаа. За тэгээд өөрийн аавын болон хадмынхруу ирэн очин байж байтал хүү 3 нас хүрлээ. Нөхөр хүн зoдоод хэлтэс дээр байнга байцаагдаастай төлбөр мөнгө төлж байж салсан бас болоогүй ээ танай аав мөнгө өгөх ёстой гээд элдвээр хэлээд, тэгж байтал би нэг ажилд орлоо ажлын хувцасаа угааж тавиад унтах гэсэн нөхрийн надаас байнга нуугаад байсан утас нь харагдахаар нь аваад үзтэл бөөн хайрын мессеж, за арай үгүй байлгүй гээд залгаж үзтэл эмэгтэй хүн авсан еээ бурхан минь шууд толгой дундуур хүнд юмаар цохиод авах шиг л сөхрөөд ойчмоор л болдог юм байна лээ. Өглөө нь өөрт нь хэлсэн манай найзын дүү зүгээр тоглоом наргианаар тэгж байгаа гэв.

Тэр эцсээ хүртэл гүрийсэн харин тэр эмэгтэйгийнх нь тухай нөхрийн найзынх нь ээж гэх хүн хадам ээжид ирж хэлсэн гэвч ээж нь түүнд ёстой юу ч хэлээгүй. Тэгээд л би хүүгээ аваад аавынхруугаа явсан. Өөр нэг аймгийн төвд хүүгээ цэцэрлэгт өгч өөрөө ажилд орлоо. Хамт олонтой болоод сайхан байж байхад намайг уучил би одоо хүн шиг байна хүүгээ л элэг бүтэн байлгая гээд гуйгаад байхаар нь уучлахаар шийдсэн. Тэгсэн амьтан хүнтэй хардаад ажлаас хүртэл гаргаж бүр хөдөө аавындаа хүү бид хоёрыг аваачив. Эмэгтэй дүү нараа зoдно эсвэл өөрийгөө aлнa гэж xутга хайч барина, олс дээс барьж давхина гар хүрч элдвээр доромжилдог боллоо. Тэр үед аргал түүгээд ганцаараа хээр явж байх л амар амгалан байдаг байлаа. Тэнэг хүнийг ухаарна гэж хүлээдэг би бүүр тэнэг байгаа биз тэгээд л аавындаа л амьд мэнд очъё хэрвээ тэгэх юм бол энэ айлын босгыг ахиж алхахгүй дээ л гэж бодсон. Цагаан сар болж байна аавдаа очиж гэрийг нь цэвэрлэж өгөөд ирье гэж хэлээд хүүгээ аваад шуудангийн машинд суугаад явсан байдаг юмаа. Тэр цагаас хойш тэр хүний царайг хараагүй 4 жил болж байна. Хэзээ ч тааралдаж дайралдахгүй юмсан гэж боддог.

Харин одоогоос хоёр жилийн өмнө жирийн нэг төрийн албан хаагч залуу намайг эргүүлж эхэллээ эхэндээ нээх тоодоггүй байлаа надаас зургаан насаар ах өмнө амьдрал зохиож байсан. Халамжилсан мессеж чатанд нь догдолж эхэллээ, удалгүй ч уулзаж эхэлсэн. Худлаа нялуураад байхгүй за бол за үгүй бол үгүй надад үргэлж хэлсэндээ хүрдэг занд нь татагдсаан, ирээдүйгээ үргэлж сайхнаар ярина. Гэтэл гэнэт өөр газарлуу томилогдохоор болсон би жирэмсэн болсон байсан болохоор ажлаа орхиод цуг явбал ажил олдохгүй байх гэж бодоод үлдсэн. Өдөржин ярьж, бичдэг хүн маань өөр газар очоод ярих нь юм бичих нь ч багассан. Яасан юу болоов гэхээр ажил ихтэй завгүй байгаа л гэдэг. Ашгүй би дикритээ авлаа хүү бид хоёрыг ирж аваад цугтаа амьдарч эхэллээ гэсэн ч хүйтэн хөндий хэвээрээ… Ярилцъя гэхээр ядаргаатай юм бэ, гай минь лай минь гээд уурлана тэгэхээр нь за би л дуугүй байх ёстой юм байна гээд дуугүй л байна. Төрлөө охинтой боллоо өөрийнх нь хүсэж байсан хүйс болохоор их баярласандаа ер нь намайг жирэмсэн боллоо гэхэд их баярлаж байсан. Охин сар гарантай болсны дараа хотруу хадмынхруу явлаа. Охины аав ажлынхаа хажуугаар сургуульд сурдаг тэгээд сургуульдаа явахдаа хүүг минь ч бас хотруу шилжүүлээд биднийг дагуулаад явав. Охин минь хотод очоод 2 сар хүрээд ханиад хүрлээ өрхийн эмнэлэгт үзүүлж сиропон эм уугаад бүр ч дордлоо.

Гэтэл аав нь гурван шөнө утсаа салгаад утас нь холбогдоод дуудсан чинь блоклоод фэйсбүүкээсээ ч бас намайг блоклоод алга боллоо. Охиноо хувийн эмнэлэгт үзүүлсэн хатгаа байна хэвт гээд хэвтэж бичиг хийж өглөө. Ид ханиад томууны үед хотод ор олдохгүй гээд орон нутагруу эмнэлэгт хэвтэхээр явлаа. Энд ирээд үзүүлсэн азаар хатгаа биш байсан. Охиныг минь 5 сартай байхад нь хөдөөнөөс биднийг аваад дахиад л хотруу явсан. Тэгсэн бид нарыг хотод орхиод зөрөөд өөрөө ажилладаг газарлуугаа яваад өгөв. Тэгсэн тэндээ надаас гурав дүү нэг хүүхэдтэй эмэгтэйтэй уулздаг болсон байсан юм байналээ. Одоо охин минь нэг ой хүрэх гэж байна. Одоо бол сургуульд сураад хоёр сайхан үрээ хүн шиг хүн болгож өсгөх юмсан л гэж бодож байна. Энэ бүхэн бүгд миний буруу болохоор намайг буруутгамаар байвал буруутгаарай. Энэ бүхнийг бичсэн гол санаа нь хүүхэдтэйгээ (эмэгтэй, эрэгтэй) ялгаагүй найз шиг нь дотно байж үргэлж хамгийн сайн зөвлөгч нь байгаасай л гэсэндээ. Бас өөрөө адилхан эмэгтэй хүн, эх хүн байж бусдын амьдралыг дэвслэхээ болиосой. Хамгийн чухал нь үр хүүхэдтэй болсон бол зугаа цэнгэлээ татаад ухамсартай хариуцлагатай үр хүүхдийнхээ өмнө нүүр бардам аавууд олон олон байгаасай гэсэндээ л юм шүү…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!