“ААВЫНХАА ШИНЭ ЭХНЭРТ Г*ЧИЙ, Я*XAAPАА ДУУДУУЛААД…” БОДИТ АМЬДРАЛААС
“ААВЫНХАА ШИНЭ ЭХНЭРТ Г*ЧИЙ, Я**ААРАА ДУУДУУЛААД…” БОДИТ АМЬДРАЛААС
“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд”
Одоо би 20 хүрэх гэж байгаа Анагаахын их сургуулийн оюутан. Бүр нялх байхдаа л ааваасаа хагацаж түүнээсээ болж олон муухай дурсамж, хэлэх хэлэхгүйгээр хэлүүлж байсан болохоор аав гэдэг хүнийг тийм сайнаар боддоггүй.
Намайг нэг ой гарантай байхад аав ээж хоёр минь болж бүтэхгүй нь гээд хоёр тийш болцгоосон. Гэхдээ аав ээжээс салсан ч надаас салаагүй юм шиг л надтай уулздаг байсан.
Намайг хоёрдугаар ангид ордог жил аав минь шинэ эхнэртэй болж эхнэр нь ч хүүхэдтэй болж би аавдаа гологдож эхлэх болсон. Жаахан байсан болохоор аавыгаа үнэхээр их санаж ээжээсээ гуйн барин аавындаа очиж энгэрт нь эрхэлж эрхэлж гэртээ харьдаг байсан.
Эхэндээ аавын минь шинэ эхнэр миний дүү миний охин хөөрхөн шүү гэдэг байсан ч сүүлдээ энэ муу гуйлгачин бас юу горьдож ирсэн юм, яах гэж ирүүлээд байдаг юм бэ гэж надаас нууцаар аавд минь уурладаг байсан.
Би ч сонсоогүй юм шиг царайлж аавыгаа санах болгондоо очиж уулздаг байсан. Нэг өдөр ээжийн утсанд “золбин гөлгөө битгий манайхруу явуулаад бай” гэсэн мэссэж ирсэн байсан.
Аавтайгаа байнга холбоотой байхын тулд бага байхаасаа мессеж бичиж уншаад сурчихсан байсан юм. Тэр мессежийг уншсан хэрнээ ээж намайг аавруу явуулахаа больж чадаагүй эцгийн хайр дутахвий л гэж бодсондоо хорьж чаддаггүй байсан байх.
Энэ явдлын дараахан аав дээрээ очоод буцаж харих гэж байхад аавын шинэ эхнэр надаас “манайд дахиж битгий ир тэгэх үү гэж гуйсан” би юу ч хэлж чадалгүй уйлаад гэртээ харьсан. Ээжийн утсанд дахиад л мессеж, олон хоног дарааллан маш их мессеж ирсэн,
Унших бүрт нулимс унамаар аймшигтай үгтэй мессеж маш их байсан. Дөнгөж хоёрдугаар ангийн жаахан охиныг (я****, ги***, гуйлгачин) гэх мэт аймшигтай үгээр доромжилсон үгнүүдтэй мессеж маш их ирсэн байсан.
Үнэндээ би жаахан байхаасаа эхлээд ааваасаа чихэрний мөнгө өгөөч гэж гуйж үзээгүй халаасны мөнгө ч авч үзээгүй байхад гуйлгачин түйлгэчингээр нь доромжилсон байсан. Ээж тэр мессежүүдийг уншсаныхаа дараа намайг аавтай уулзуулахгүй гэж шийдсэн.
16,17 хүртлээ аавтайгаа уулзаагүй. Бага анги, дунд анги урлагийн үзлэг, сагсан гарбөмбөгийн тэмцээн гээд бүхий л үед би аавыгаа ирээд дэмжээсэй надад урам өгөөсэй гэж маш их хүссэн ч ахиад эхнэр нь намайг хараахвий гэж үнэхээр их айж байсан.
Хэдий аавтайгаа удаан уулзаагүй ч гэсэн би өдөр бүр санадаг байсан мөн намайг санаад хэзээ нэг өдөр надруу залгана эсвэл намайг зорьж ирнэ гэж би итгэж хүлээдэг байсан. Аавыгаа үзэн ядах хүртлээ би хүлээсэн.
Одоо бодож бас үнэхээр гайхдаг аав минь эхнэр нь тэгж харааж байгааг мэдсээр байж яагаад юу ч хийгээгүй юм болоо? Тэр эмэгтэй ч бас хүүхэдтэй байж тийм жаахан хүүхдийг яаж тэгж харааж чаддаг байнаа гэж би голдоо ортол гомдож үзэн ядалтаар дүүрч аавыгаа бас тэр эмэгтэйг гайхдаг.
Бага наснаасаа том болох хүртлээ аавгүй байх ямар хэцүү байсныг би мэддэг болохоор өөрийхөө хүүхдийг заавал аавтай нь хамт байлгана аав ээж нь тусдаа биш үргэлж хамтдаа байдаг тийм халуун дулаан гэр бүлийг бий болгоно гэж боддог.
Би одоо жирэмсэн бас миний найз залуу үнэхээр сайн хүн хүүхдээ гарвал би та хоёрынхоо төлөө бүхний хийнэ гэж үргэлж амладаг. Мэдээж хоосон амлалт биш гэдэгт нь би итгэдэг.
Үүнийг бичсэн шалтгаан минь бол магадгүй үрээ хаяад явсан эцэг байвал хүүхэд тань таныг ирэхийг хүлээгээд нүдээ ширгэтэл итгэлээ алдартал найдвараа тасартал хүлээдэг шүү.
Хүүхэдтэй хүнтэй суусан хүн байвал өөрийн хүүхэд шигээ хайрлахгүй юмаа гэхэд ядаж битгий нүдэнд нь нулимс амьдралд нь бараан дурсамжыг үлдээгээрэй л гэж хэлмээр байна.
Хэдий аавыгаа одоо үзэн ядаж байгаа ч хамгийн ихээр хайрладаг хүн минь болохоор л санасан сэтгэл гомдсон гомдол минь үзэн ядалт болон хувирсан байх. Би таныгаа одоо ч хүлээж байгаа ааваа…