“ААВЫГ Э3ГҮЙЧЛЭЭД ЭЭЖИЙН АРААС ГҮЙГЭЭД БАЙДАГ МАХЛАГ ШАР АХЫГ Ү3ЭH ЯДДAГ БАЙCAH…”

“ААВЫГ Э3ГҮЙЧЛЭЭД ЭЭЖИЙН АРААС ГҮЙГЭЭД БАЙДАГ МАХЛАГ ШАР АХЫГ Ү3ЭH ЯДДAГ БАЙCAH…”

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд”

Намайг яг жаахан байхад ээж маань нэг ахтай уулздаг болсон. Би нэгдүгээр ангид байсан байх. Манайд ой ойрхон ирдэг болсон махлаг шар ахад би яагаад ч юм маш дургүй байсан юм. Ирэхэд нь уурлана, авчирсан чихэр жимсийг нь авахгүй шиднэ. Тэр үед би аавыгаа хүлээдэг байсан юм.

Ээж хэзээ ч билээ нэг өдөр аав нь зөндөө их мөнгө олохоор гадаад оронруу явсаан. Удахгүй ирнэ гээд хэлчихсэн байсан болохоор аавыгаа одоо удахгүй ирнэ гээд хүлээдэг байсан учраас ээждээ уур хүрээд аавыг байхгүйд ээжийг дагаад байх болсон тэр ахыг үнэхээр үзэн яддаг байлаа.

Байсхийгээд л тор дүүрэн тоглоом амттан ээж бариад ороод ирнэ. Аав нь явуулсан байна. Миний охион аав нь ийм гоё юм явуулж гээд өгдөг. Би бөөн баяр. Аав ямар гоё юмууд явуулдаг юм бэ гээд л ааваараа маш их бахархдаг байлаа.

Хамгийн сүүлд бараг санадаггүй ч Сүхбаатарын талбай дээр 4 настай байхдаа аав ээжтэйгээ хамт зургаа даруулсан байдаг. Түүнээс хойш аавыгаа яг хэзээ явсаныг нэг их санадаггүй юм. Махлаг шар ах ирэх бүртээ хатаасан жимс чангаанз нар хамба алим авчирна.

Би аавыгаа ирэх өдөр энэ ахыг аавдаа хэлээд хөөж явуулна даа гэж хүртэл боддог байв. Нэг өдөр ээжтэйгээ хичээлээ тараад сургуулийн хашаа тойроод явж байхдаа аавыгаа харсан юм. Замын нөгөө талд нэг эгчийг хаалгаа нээж өгөөд тэврээд машинд суулгаж байхыг нь.

Тэр эгч энгэртээ өлгийтэй хүүхэд тэвэрсэн байсан. Аав маань инээчихсэн машиндаа суугаад хөдөлсөн. Тэр аав байна гээд хашгирххад ээж сандраад биш биш миний охин андуурсан байна гэж хэлэхэд нь тэр дороо нээрээ тийм дээ аав маань гадаадад хол байгаа юу гэж энд явж байхав гээд бодож билээ.

Тэр өдрөөс хэдэн өдрийн дараа ээж утсаар яриад чи хүүхэддээ ядаж харагдахгүй байж болохгүй байна уу чамайг таних шахлаа. Цаашдаа худлаа хэлж охиноо хуурмааргүй байна гээд их л ууртай ярихыг сонссон.

Жаахан байсан ч гэсэн тэр машинд суугаад явдаг хүн миний аав мөн байжээ. Миний аав намайг орхиод явсан бүр ойрхон амьдарсаар л байж гэж анх удаа үнэнийг мэдсэн юм даа. Үүнээс хойш махлаг ахыг ирэхэд уурлахаа больсон ч аав ирж магадгүй ш дээ гэсэн горьдлогоор нүүр өгөхгүй их удсан.

Махлаг ах намайг л өөртөө татаж сайн болгох гэж их л юм хийдэг байсан санагддаг юм. Миний эцэг эхийн хуралд хүртэл ирчихсэн байхыг хараад багшаасаа их ичиж билээ. Гандан буурахгүй ээжийн хойноос явсаар байгаад намайг гуравдугаар ангид орсон жил ээж бид хоёр нүүлээ.

Махлаг ахын гэрлүү. Гэнэт маш их хамаатан садантай болчихсон. Ээж бид хоёр ихэнхдээ хоёулаа байсан чинь махлаг ахынх маш олуулаа ээж аав нь бас л бүдүүн шар. Байнга тэр хоёр эмээ өвөөгийнд очно.

Миний үеийн охид олон. Бүгд надад маш сайн хандах нь бага багаар надад таалагдаж аажмаар би шинэ амьдралдаа даслаа. Харин аав маань ээжийн маань найзтай суугаад хоёр хүүхэдтэй болсон гэдгийг хожим бас л санамсаргүй олж мэдсэн.

Их ч гомдож билээ. 4 настай байхад минь ээж бид хоёрыг орхиж яваад нэг ч эргэж ирээгүй тэр тоглоом амттанг ээж өөрөө авчихаад аав нь явуулжээ гэж орж ирдэг байсныг ч мэдсэн. Намайг дөрөвдүгээр ангид байхад аав нэг жаахан хүү дагуулчихсан манай сургууль дээр ирж уулзсан.

Миний охин ямар том болоо вэ өлсөж байна уу гэхэд нь наад хүүхдээ хоолло гээд хаяад уйлаад гүйж байснаа одоо ч санадаг. Аав түүнээс хойш дахин холбогдоогүй. Холбогдохгүй байгаасай гэж би хүсдэг.

Одоо ч гэсэн. Харин шинэ аав хойд аавыгаа ах л гэж дууддаг байлаа. Надад тэшүүрээр гулгахыг зааж өгч зөвхөн намайг баярлуулах гэж миний төрсөн өдрийг маш нүсэр тэмдэглэж өгдөг байлаа. Хүүхдийн ордны дугуйланд бүртгүүлж намайг өдөр бүр хичээлээс ирж авдаг аав байх дуртай маш их гэр амьтай хүн.

Би аав гэж огт хэлж сураагүй чадахгүй л байв. Харин нэг өдөр хойд аав ажлаа тараад явж байгаад хүнд зoдуулаад гэмтэлд хэвтлээ. Эхний хоёр хоног ухаан орсонгүй. Би тэр үед л анх удаа ааваа босоод ирээчдээ гэж орных нь дэргэд уйлж байсан.

Анх удаа аав гэж хэлсэн. Түүнээс хойш ах л гээд байдаг хэрнээ яг миний хажууд байхгүй үед нь манай аав гэж ярьдаг байсан кк. Ичдэг байсан юм шиг байгаан. Хойд аав маань намайг 9-р ангид байхад сонинд ярилцлага өгсөн юм.

Нэг том шагналаар шагнагдсан юм л даа. Сонины сурвалжлагч хойд ааваас -Та арай өмнө нь эхнэртэйгээ учирсан болоосой гэж харамсаж байвуу гэхэд -Үгүй ээ. Хайртай хүн минь арай өмнө надтай учирсан бол тэр хөөрхөн охин нь мэндлэхгүй байх байсан.

Өмнөх амьдралдаа хийсэн хамгийн гоё зүйлийг нь би үгүйсгэж арай эрт учирдаг байж гэж тэнэгтэж болохгүй байхаа. Харин арай оройтож учирах байсан бол яанаа. Тэр болтол юу хийнээ. Яаж азаар яг цагтаа уулзсан юм гэж боддог гэж ярилцлага өгсөн байж билээ.

Үүнийг уншаад би анх удаа би хойд аав биш төөрч учирсан жинхэнэ аавтай юм байна гэж уйлж байсан. Одоо ч тэр ярилцлага үг нь надад сонстох шиг болдог. Ээж аав хоёр минь намайг 10-р ангид орох жил дүүтэй болгосон.

Өнөөдөр би өөрөө ээж болоод хайртай хүнтэйгээ аз жаргалтай байгаа ч гэрлүүгээ очих бүртээ аав ээж дүү гуравтаа яаран очдог. Аав маань миний хүүд нурж унана. Хэлгүй болгодог ганц хүн маань гээд миний хүүг эрхлүүлж өгнө.

Бас намайг тусдаа гарахад аз жаргалтай амьдарна шүү гэж тэврээд уйлж нүдээ арчиж зогссон тэр хүн бол миний хойд аав. Төөрөлдөж учирсан цагаа олж ирсэн миний баатар миний аав. Хайртай шүү ааваа. Аав Д-д Охин М-с

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!