MngNews

“ААВЫГ ЧИНЬ ХҮЛЭЭСЭЭН ЦӨХӨРТЛӨӨ ХҮЛЭЭСЭН, ГЭХДЭЭ…” БОДИТ АМЬДРАЛААС

“ААВЫГ ЧИНЬ ХҮЛЭЭСЭЭН ЦӨХӨРТЛӨӨ ХҮЛЭЭСЭН, ГЭХДЭЭ…” БОДИТ АМЬДРАЛААС

Э.НЯМДАВАА

Би хүүгийнхээ 1000 асуултанд хариулж чаддаг ч нэг л асуултанд хариулж чаддагүй. Тиймээ би гурван жил өнгөрсөн ч хариулж чадаагүй. Юу гэж хариулахаа ч мэддэггүй. Тэр хүнийг өмөөрч хариулаад би хүүдээ үзэн ядагдах уу? Эсвэл өөрийгөө өмөөрч хариулаад тэр хүнийг өстөн болгох уу? Хүү минь магадгүй чи бүхнийг ойлгодог болох хүртлээ намайг буруутгаж амьдрах байх. Учир нь өвлийн хүйтэнд ээж нь чамайг машинтай цэцэрлэгт хүргэж өгөөгүй учраас, эцэг эхийн хуралд чинь заримдаа суудаггүй болохоор эсвэл чамдаа хангалттай цаг гаргаад мөрөн дээрээ суулгаж тоглоогүй гээд ч юм уу эсвэл чамайгаа үргэлж унтаж байхад орж ирдэгт ч байж болох юм. Гэвч үр минь аав чинь ээжийх нь сэтгэлийн мухарт аль хэдийн булшлагдсан юм шүү.

Чи минь ухаан гүйцэт суусан хойноо чиний аав хэн болохыг бас чи бид хоёрыг хөхөө өвлийн хүйтэнд татаад дууссан тамхины иш шигээ гудамжинд хөөгөөд гаргасныг чамайгаа өвдөхөд горьдлого тээж очиход эхтэйгээ, эгчтэйгээ нийлж МИНИЙ ХҮҮХЭД БИШ гээд зoдож буцаасан гэдгийг мэдээд намайг ойлгож уучлах байх гэж найдна. Үр минь ээжид нь бууж өгмөөр мөч олон байсаан сөгдмөөр сөхөрмөөр уйлмаар үед чи минь миний ТЭМЦЭХ ёстой шалтгаан болж байлаа. Ээж нь аавыг нь хүлээгээгүй биш хүлээсээн цөхөртлөө хүлээсэн. Эр хүнд алдах унах босох мөч байлгүй л яахав гэвч ирээгүй юм шүү. Ээжээ аав хаачсан юм бэ? гэж битгий асуу. Энэ л асуултыг асуухаар ээж нь өнгөрсөнлүү оччихоод буцаж чадахаа больчихоод байна.

Өр зүрх эмтрээд үг ч амнаас гарахгүй байна. Урагш гишгэж ч чадахгүй. Уйлахаас өөрийг хийж чадахгүй байна шүү дээ. Хожмын нэг өдөр томоо эр хүн болохоороо бүгдийг ойлгоно оо чи минь. Харин тэр болтол ээжээсээ битгий энэ асуултаа асуугаарай. Гэлээ гээд амьдрал ингээд дуусахгүй. Энэ хар өдрөөс хойш хэдийн 3 жил өнгөрчээ. Энэ үеэс л эхэлж өнгөрсөндөө биш өнөөдрөөрөө амьдарч эхэлсэн юм… Ажлаа тарлаа. -за байз хэн лүү ярих вэ? автобусны буудлаас хол гэртээ учир харих хүртлээ хэн нэгэнтэй ярилцахыг л хүссэн юм. Чатаа харвал нэг группт сайн үйлсийн аян хийж байхад мөнгө хандивлаж байсан залуу байхаар нь шууд л залгаж орхисон. Өө сайн байна уу хэмээн мэндлээд үнэн учраа хэлээд гэр хүртлээ утсаар ярьж явахыг гуйсанд ашгүй зөвшөөрчихлөө.

Танихгүй хүмүүс болохоор ярих сэдэв байхгүй байсан ч тэр залуу сүрхий яриасаг нийтэч хүн байсан учир ойр зуурхан юм ярьсаар гэртээ ирээд Баярлалаа гээд л салгачихав. Орой бүр оройтож тардаг ч хамт олон сайтай, цалин дажгүй ажил тэгээд ч сурсан мэргэжилгүй надад учир зөөгчөөс өөр ажил олдох биш хэрэв намайг ажилгүй суувал хүү минь яах билээ гэж бодохоор өөр арга байхгүй юм даа. Ийнхүү хаа нэг оройтохоор тэр залуутай ярьдаг болсоор түүнийг бас ганц бие, гадаадад ажилладаг гээд нилээн дотноссон ч хүүхэдтэй гэдгээ хэлээгүй учир зүрхнийх угт мэдвэл харилцаагаа таслах байх гэсэн айдас байсан учир хэлж үл зүрхлэнэ.

Тэр хичнээн ядарсан ч намайг орой бүр ажлыг минь тартал хүлээж яг тарах мөчид залгаж, өглөө бүр сэрээж каргогоор хүртэл бэлэг явуулдаг болсон. Гэвч би өөрийнхөө өнгөрснийг түүнээс нуусаар л. Өнөөдөр л хэлье, за яг өнөөдөр гэсээр бүтэн жилийн нүүр үзлээ. Хүүхэдтэйгээ хөөгдсөнөөс хойш тэр хүн эргэж ирэх нь байтугай миний хүүхэд биш гэж үгүйсгэж сэтгэлд минь үлдсэн сүүлийн найдварыг унтраасан болохоор ганцаараа зүтгэсээр хэнд ч нүүр өгөлгүй амьдарсан ч энэ залуу нэг л өөр, хэзээ ч мэдэрч байгаагүй мэдрэмжийг надад өгч зав л гарвал залгаж, өвдөхөд минь хүртэл эмнэлэг яв гэж бүр загнаж, хайрлаж халамжилж хааяа хардах нь хүртэл нэг л сайхан.

Анхны хайр гэж анх учирсан хүнийг биш хүн хайр гэж юу байдгийг мэдрүүлсэн хүнийг хэлдэг бололтой. Гэвч би эрд тоогдох гэж үрээ нуух гэж үү? хэмээн бодож өнөөдөр л хэлнэ гэж хатуу шийдэж залгалаа. Би нөгөө… уг нь би… намайг уучлаарай хэмээн түгдрэхэд залуу өөдөөс нь Чи намайг ХҮҮТЭЙ минь хэзээ яриулах хүн бэ? Бүтэн жил яриулсангүй… Тиймээ тэр мэдэж байж өнгөрсөн хугацаанд мэдсэн хирнээ намайг хайрласаар байж. Нүднээс минь нулимс урсаж байлаа. Энэ бол баяр бахдалын нулимс… …Хаалганы хонх дуугарлаа. Хүү минь ээж, ээж аав ирлээ аав ирж байна гоё доо гэж бужигнана. Тиймээ тэр өдөр тэр чатны эхэнд байсан залуу ирж байна. Хоолоо халаая хань нь… Э.Нямдаваа 2020.11.14

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!