“ААВАА БИ ОДОО УЙЛЖ БОЛОХ УУ” НУЛИМСТАЙ УНШЛАА

“ААВАА БИ ОДОО УЙЛЖ БОЛОХ УУ” НУЛИМСТАЙ УНШЛАА

Ааваа… – Яасан үр минь. – Та бид хоёрыг яагаад энэ орон дээр хэвтүүлсэн юм бэ? – Нуугдаж тоглох гээд! – Хөөх үнэхээр үү? – Тиймээ хонгор минь! – Бид тусдаа өөр өрөөнд орно, миний охин нүдээ аниад дотроо 100 тоолоорой тэр үед аав нь байхгүй бол битгий хайгаарай! Ээжээсээ битгий асуугаарай. Олохгүй байна гэж битгий гуниглаж уйлаарай! Охин минь. Нүдээ нээж эндээс гараад гэртээ харьсан цагтаа аавынхаа өрөөрүү очоорой. Бас зааврыг нь дагаад аавыгаа олоорой. – За ааваа. Аав охин хоёрыг тус тусын өрөө рүү авч орлоо. Охин аавынхаа хэлснээр дотроо 100 тоолоод ухаан алдав. Нүдээ нээхэд аав нь үнэхээр байхгүй байлаа.

Ээж хажууд уйлж сууна. Охин чимээгүйхэн эмнэлгээс гараад шууд аавынхаа өрөөг чиглэв. Үүдэн дээр нь арван жилийн дараа үр минь ороорой гэсэн байв. Охин 10 жилийн дараа арван зургаан нас хүрч аавынхаа өрөөний түлхүүрийг аваад өрөөрүү оров. Тэндээс аавынх нь үнэр сэнгэнэн угтав. Номын тавиур дээр жижиг бичээс байв. – Үр минь хайр “Хамгийн агуу” гэх зохиолын 247-р хуудсыг нээгээрэй. Охин хэлснээр хийв түүн дотор нямбайлан эвхсэн захиа байна. Үр минь чамдаа ийм том болсон өдрийн мэндийг хүргье. Аав нь үргэлж чамайг ажиглаж байсан шүү. Хэцүү үед чинь тэврээгүй ч хажууд чинь сууж байсан. Жаргалтай үед чинь үнсээгүй ч бахархаад инээгээд зогсож байсан шүү. Аав нь чамдаа бууж өглөө.

Чи минь үнэхээр мундаг тоглогч юм. Тиймээс аав нь нэг нууц хэлье. Энгэр дээр чинь том сорви байгаа биз түүндээ бүү шархлаарай. Аав нь чамд зүрхээ өгсөн юм. Тиймээс насан туршид чинь чамтайгаа хамт байна. Хайртай шүү үр минь ааваас нь гэсэн захиа бичигдсэн байв. Охин нулимсаа барив. Тиймээ ааваа би үнэхээр сайн байсан. Би ээжээс таныг хаана байгааг асуугаагүй. Уйлаагүй. Үргэлж инээсэн. Гэхдээ ааваа би энэ тоглоомд хожсон юм чинь уйлж болох уу? Гэж хэлээд захианы ар талыг харав. Уйлдаа үр минь. Харин өнөөдрөөс цааш битгий уйлаарай!!! Гэж бичсэнийг хараад охин цурхиран уйлсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!